Наранд борлож, түлэгдсэн арьсыг хурдан хугацаанд эдгээх аргууд

Халуун зуны улиралд хурц нартайд хэсэгхэн хугацаанд явахад л хүний арьс амархан түлэгдэж гэмтдэг шүү дээ. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд эмчлэх амархан аргууд бий. Тиймээс хүн бүр амралт зугаалгаар хөдөө гадаа явж буй энэ үед та бүхэнд хэрэг болох зөвлөгөөг хүргэж байна. 

Наранд борлож, түлэгдсэн арьсыг хурдан хугацаанд эдгээх аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Түлэгдэлтийг эмчлэх аргууд

  1. Халхлах. Наранд түлэгдсэн арьсыг гаднын нөлөө, нарны гэрлээс аль болох ангид байлган аажмаар эдгээх хэрэгтэй.
  2. Арьсаа амьсгалуул. Аль болох сул, арьс чөлөөтэй амьсгалж болохоор материалтай хувцас өмсөх хэрэгтэй.
  3. Өвчин намдаах. Хэрвээ таны арьс загатнах юм уу хорсож байгаа бол ибупрофен мэтийн стеройд агуулаагүй өвчин намдаах эм уугаарай.

Түлэгдэлтийг эмчлэх аргууд

2 Түлэгдэлтийн өвчин болон улайлтыг намдаах

  1. Хүйтэн жин тавих. Бага зэрэг бүлээн усаар норгосон алчуурыг түлэгдсэн газраа 15 минут тавих эсвэл бүлээн шүршүүрт орох хэрэгтэй. Шүршүүрт орж байгаа бол усны даралт зөөлөн байх ёстой. Харин цэврүү үсэрсэн бол ваннтай усанд ороорой.
  2. Усанд орсны дараа. Усанд орсны дараа биеэ алчуураар үрж биш зөөлөн дарж хатаана. Мөн үнэргүй чийгшүүлэгч тос түрхэж арьс хуурахаас сэргийлэх хэрэгтэй. Зуун настын тос түрхэх нь хамгийн үр дүнтэй. Спирт, бензокалин, литокайн зэргийг агуулсан тос түрхэхээс болгоомжил. 

Түлэгдэлтийн өвчин болон улайлтыг намдаах

3 Түлэгдэлтээ хэрхэн нуух вэ?

Шилний мөр гарсан бол яах вэ?

Панда шиг болсон нүдээ нуухыг хүсвэл суурь энгэсэг дээрээ шингэн bronzer нэмж түрхээрэй.  Нүдний эргэн тойрныг хацрынхаа өнгөтэй адил болгон уусгах хэрэгтэй. Эцэст нь нүдэндээ бор өнгийн сүүдэр гаргаснаар шилний мөрийг хэн ч анзаарахгүй болно.

Түлэгдэлтээ хэрхэн нуух вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()