Цорын ганц үхэшгүй мөнх амьтан

Британийн эрдэмтэд "Turritopsis nutricula" гэдэг медуз (далайн залхаг) олсон нь "Нарны дор мөнхийн юм гэж огт байдаггүй" гэсэн сэдвийг няцааж байна. Энэ учир битүүлэг амьтан  өөрийгөө залуужуулдаг хосгүй чадвартай бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар, эцэс төгсгөлгүй ингэж чаддаг нь түүнийг чухамдаа мөнхийн болгож байгаа аж. Өнөөдрийн байдлаар энэ нь ингэж залуужиж чаддаг эрдэмтдийн мэдэх амьтны аймгийн цорын ганц төлөөлөгч юм.

Цорын ганц үхэшгүй мөнх амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, "Turritopsis nutricula"  медуз халуун орны бүлээн усанд байдаг бөгөөд ердөө 4-5 миллиметрийн огтлолтой ажээ. Бусад төрлийн медузийг бодвол, энэ медуз нь үржиж олширсныхоо дараа үхдэггүй, харин ч хөгжлийнхөө "настай" үеэс "хүүхэд" үедээ буцаж орж, ингэснээр өөрийгөө залуужуулдаг байна. Тийнхүү дээр өгүүлснээр, онолын хувьд энэ төрлийн медуз нь үхэлгүй мөнх байж чадах юм.

Одоо тэнгисийн биологчид болон тэдний мэргэжил нэгт генетикийн мэргэжилтнүүд уг медузийг онцлон судалж байна. Эс нэг хэлбэрээс нөгөөд хувирдаг үйл явцыг ажиглахаар эрдэмтэд найдаж байгаа ажээ. Ганцхан гэм нь биологчид, генетикчдийн хэн хэн нь одоогоор эцэс төгсгөлгүй залуужиж чадахгүй учир, туршилт дуусах хүртэл амьд байхгүй нь харамсалтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()