Иргэдийнхээ илүүдэл жинтэй тэмцэж буй 5 орон

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний амьдралын хэв маяг, буруу хооллолт, технологийн нөлөө зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж дэлхий даяар хэт таргалалт нэмэгдсээр байгаа. Мэдээж хэрэг энэ нь хувь хүний асуудал боловч иргэдийнхээ эрүүл мэндэд санаа зовсон засгийн газрууд үүнийг үндэсний хэмжээний асуудал хэмээн үзэж, илүүдэл жин гээчтэй тэмцэж эхэлжээ. Ингээд та бүхэнд таргалалтын эсрэг явуулж буй орон орны бодлогуудаас хүргэе. 

Иргэдийнхээ илүүдэл жинтэй тэмцэж буй 5 орон

1 Япон

Энэ улсад иргэдийн бэлхүүсний тойргийн зохистой хэмжээг заасан Метабо хууль 2008 онд батлагджээ. Хуульд тусгаснаар эмэгтэйчүүдийн бэлхүүс 80 см байх бол эрэгтэйчүүд 90 см байх ёстой юм. 

Жил бүр иргэдийн бэлхүүсийг улсаас хэмжиж үзээд заасан хэмжээнээс хэтэрсэн байвал хооллолтын мэргэжилтэнтэй уулзуулдаг. Тэдгээр мэргэжилтнүүд дараа нь тухайн хүний хоолны дэглэмийг маш нарийн хянадаг аж. Мөн тарган хүмүүст зориулсан торгууль байдаг боловч бодит хэрэг дээр үүнийг төлдөг нь тун цөөн гэнэ. Үүнээс үзвэл зөв хооллолтын мэргэжилтнүүд ажлаа сайн хийж байгаа бололтой. 

Япон

2 Мексик

Мексик улс 2010 онд иргэдийн таргалалтын түвшингээрээ АНУ-г гүйцсэн байна. Тиймээс засгийн газраас энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд юун түрүүнд, сургуулиудад түргэн хоол зарахыг хориглож, ийм төрлийн хоолыг маш өндөр үнэтэй болгожээ. Жишээлбэл, бургер, пицца, чипс нь салат, жимснээс өндөр үнэтэй байдаг. Үүнээс гадна илүүдэл жинтэй иргэд хооллолтын мэргэжилтэнтэй заавал уулзаж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх ёстой байдаг гэнэ. 

Мексик

3 Шинэ Зеланд

Тус орны 4 иргэн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа бий. Тиймээс  Шинэ Зеландын төр даруй арга хэмжээ авч эхэлжээ. Нутгийн уугуул иргэд ихэнхдээ засгийн газраас хараат бус байдаг учраас эрх баригчид тэдэнд зөвхөн эрүүл дэглэмийг сурталчилдаг байна. Харин энгийн иргэд өөрсдийн зохих жинг 35 кг-аас хэтрүүлж болохгүй хуультай. Мөн тус улсад цагаачилж ирсэн хүмүүс хүртэл тусгай эмнэлгийн үзлэгт орох ёстой. Үүнээс болж 130 кг жинтэй Өмнөд Африкийн нэг тогоочийн ажлын виз сунгагдаагүй тохиолдол ч гарч байв. Гэхдээ энэ хууль нь жуулчдад хамаарахгүй.

Шинэ Зеланд

4 Арабын нэгдсэн Эмират улс

Арабын нэгдсэн Эмират нь илүүдэл жинтэй тэмцэх хамгийн зөөлөн боловч үр дүнтэй арга замыг сонгосон улс юм. Тэд иргэдээ жин хасах тэмцээнд оролцохыг санал болгож, урамшуулдаг байна. Тэмцээний шагнал нь оролцогчийн хассан килограмм тутамд 2 грамм алт байдаг гэнэ. 

Арабын нэгдсэн Эмират улс

5 Финланд

Финланд улсад эрүүл амьдралын хэв маягийг төрийн түвшинд, системтэйгээр хянадаг. Энэ улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь маш ойлгомжтой шошготой тул хэр их өөх тос агуулдаг, цусны даралтыг хэвийн болгоход хувь нэмэр оруулдаг эсэхийг ч шууд мэдэж болно. Финланд нь цэвэр органик бүтээгдэхүүн тариалдаг тариаланчдыг дэмжиж, тусгай сургалтад үнэ төлбөргүйгээр хамруулж, үр, суулгацыг ч үнэгүй тараадаг байна. Үүний зэрэгцээ Скандинавчууд байнга идэвхтэй хөдөлгөөн хийж, алхдаг. Энэ төрлийн алхалт нь сүүлийн жилүүдэд түгээмэл болсон бөгөөд хүмүүсийн нуруу, хэвлий, гарны бүх булчин жигд хөгжиж зүрх судасны өвчнөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд хэдийнээ нотолсон билээ. 

Финланд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()