Хэрхэн эрүүл, аз жаргалтай, урт удаан амьдрах вэ?

2018-06-18, 11:08
7,574

Хүн болгонд хийж бүтээхийг хүссэн зүйл, хязгааргүй том мөрөөдөл байдаг. Харин тэр бүхнээ биелүүлэлгүйгээр энэ хорвоогоос халих вий гэсэн айдас танд байдаг уу. Тэгвэл урт наслах хамгийн энгийн нууцаас танд дэлгэе. Та үхэшгүй мөнх байхыг хүсэж байгаа бол дараах зөвлөгөөг сонирхоно уу.

Хэрхэн эрүүл, аз жаргалтай, урт удаан амьдрах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амин дэм уу

Амин дэмийн бэлдмэлүүдэд урт наслуулахад хэрэгтэй шим тэжээл бага зэрэг ч болтугай орсон байдаг. Урт наслахыг хүсдэг Рэй Курзвэйл (Ray Kurzweil) гэгч эр н бөгөөд өдөрт 100 ширхэг бэлдмэл уудаг гэнэ. Тэрээр хүмүүст амин дэмийг маш их хэмжээгээр хэрэглэхийг зөвлөсөн байна.

Урт наслах хүслэн болсон бас нэг хүн Стивэн Колэс (Stephen Coles) мөн үүнтэй санал нэгдсэн байна. Үүнд В, С, Е, загасны тос, шар буурцаг, лецитин болон бусад нэмэлт тэжээллэг бодисыг агуулсан бэлдмэлүүдийг хэрэглэж болох юм. Мэдээж олон эм тан ууж болохгүй. Үнэ мөнгө нь ч дийлдэхгүй. Хүн болгоны бие ялгаатай, өндөр, бүдүүн, намхан, эрүүл мэнд, хүйс гээд олон зүйлээс шалтгаалж нэмэлт эм, тэжээл уух хэмжээ ч гэсэн ялгаатай. Мөн зарим хүнд эмийн нөлөө сайнаар илэрдэг бол заримд нь сайн шингэж өгөхгүй байх жишээтэй. Мөн эмийг тогтмол цаг хугацаанд уухгүй бол үр дүн нь гарахгүй.

Гэхдээ нэгэнт л витамин, эм, тэжээл уухаар шийдсэн бол өөрийн биеийн онцлогт тааруулсан дэглэмтэй болох хэрэгтэй. Хоолны пирамидтай адил “бэлдмэлийн пирамидтай болох” хэрэгтэй. Мультивитамин, CoQ10, чухал хүчлүүд, пробиотикоос эхэлбэл зохимжтой. Эмчийн зааврын дагуу, архаг өвчин, удамших өвчинтэй эсэхээ шалгуулах ёстой. Уургийн нэмэлт тэжээл, чихрийн шижингийн эмчилгээний суурьтай эм болох мэтформин ууж болно. Нэд  Дэйвид (Ned David) 20 насаар залуу харагддаг эр метформинтай тэжээл уудаг гэж хэлжээ. Энэ нь чихрийн шижинтэй өндөр настанд ч насаа нэмэхэд тусалдаг гэнэ шүү.

Амин дэм уу

2 Идэж буй зүйлдээ анхаарал хандуул

Мэдээж буруу хооллолт хүний насыг богиносгоно. Гэхдээ тэглээ гээд хаа хамаагүй хоолны дэглэм баримталж болохгүй. Мэдээж турах гэж байвал үр дүнтэй байх. Харин урт наслахад бол зүгээр л цаг үрсэн хэрэг.

Уламжлалт эрүүл хооллолтыг дагаж болно. Үүнд чавга, үр тариа, төмсний хальс, өөх тостой хоолонд загасны мах, хүнсний ногооны тэжээл, мөн хангалттай ногоо орно. Антиоксидантууд нь хөгширч буй эд эсүүдийн үйл явцыг удаашруулдаг. Антиоксидант агуулсан хүнсэнд нь хушга, анар жимс, гаа, үхрийн нүд ордог. Улаан дарс мөн хүчтэй антиокцидантын хольцтой байдаг бөгөөд бага хэмжээгээр уухад хөгшрөлтийн үйл явцад бий болдог өвчнөөс сэргийлдэг гэнэ. Үүнд хорт хавдар, зүрх судасны өвчин, таргалалт эсвэл хэт турах, чихрийн шижин гэх мэт өвчнүүд хамаардаг. Ногоон цай полифенол, антиоксидант, бактер устгах чадалтай тул уухыг зөвлөе. Харин мах, гурилан бүтээгдэхүүн, элсэн чихэр, давс, цардуултай хүнс мөн удаан шингэдэг хоолноос татгалзах хэрэгтэй.

Италийн Сардини, Японы Окинава, Грекийн Икария, Калифорни мужийн Лома Линда гэх мэт газруудад хамгийн урт настай хүмүүс оршин суудаг юм байна. Тэд далайн хоол, ногоо түлхүү хэрэглэдэг нь газарзүйн байрлалаас нь харагдана.

Бид бүгдэд ийм төрлийн хоолны дэглэм зохихгүй хэдий ч химийн пестицид ихтэй хүнс буюу алим, чинжүү, тоор, гүзээлзгэнэ, бууцай гэх мэт хүнсэнд байдаг. Мөн далайн ус бохирдсоноос үүдэн эрүүл загас идэх найдваргүй болсон. Тэгэхээр таны биеийг тавгүй болгохгүй хоол идэх нь л зөв юм.

Идэж буй зүйлдээ анхаарал хандуул

3 Бага хэмжээтэй идэх хэрэгтэй

Урт насалсан хүмүүсийн олонх нь бага хоол иддэг байжээ. Цадталаа иддэггүй. Ингэж калори  багасгах нь нас уртасгадаг байх магадлалтай гэж олон хүн үздэг гэнэ.

Амьтад дунд хүртэл өлсгөлөн нь илүү удаан амьдардаг ажээ. Магадгүй өлссөн үед бие мах бодийн нөхөн үржихүйд төвлөрөхөө больж өлсгөлөнг даван туулах гэж эсийн аюулгүй байдалд анхаардаг байх. Нэгэн сармагчин 16 насандаа 30 хувийн калорийн дэглэмд орсон бөгөөд 2017 онд 43 нас хүрчээ. Энэ нь хүний насаар бол 130-тай тэнцүү юм. Зөвхөн том амьтад дээр ч биш жижиг харх, өт дээр ч ийм зүйл мөн ажиглагддаг байна.

Калорио багасгах нь мэдээж хэцүү. Түрхэн зуурынх байсан ч амаргүй. Нэгэн судалгаагаар гурван сард таван өдөр калорио багасгасан хүмүүс нийт 25 хувийн калори шатаасан байна. Зарим хүнд калорио багасгах нь ямар ч үр дүнгүй байж болно. Биед халтай ч байж болно. Олон судлаач калорио багасгах нь зөвлөгөөнөөс цаашгүй, үүний оронд яг адилхан үр дүн үзүүлэх эм нь илүү найдвартай бөгөөд эрүүл гэжээ.

Гэсэн хэдий ч таргалалттай хүн калорио багасгахын тулд бага хэмжээтэй идэх энэ дэглэмийг дагах нь зүйтэй юм шүү.

Бага хэмжээтэй идэх хэрэгтэй

4 Биеэ бялдаржуул

Хижээл насны хүмүүс яг одоо амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд биеэ бялдаржуулах нь сайхан санаа юм шүү. Калорио багасгах талаар ярьсантай адил дасгал хийх нь ч мөн хүний биед илүү урт удаан амьд байх сэдэл өгдөг. Дасгал хийвэл таны амьдрал 10 гаруй насаар уртасдаг бөгөөд урт наслах боломжийг 61 хувиар олгодог.

Гэхдээ биеэ чийрэгжүүлэх гэхээр л маш хүнд дасгал хийж өөрийгөө зовоох ёстой биш юм. Зүгээр л явган алхах нь наад захын дасгал юм. Алхахад холестириний түвшин буурч, даралт ихсэх, чихрийн шижин тусахаас сэргийлдэг. Мөн цусан дахь сахарын хэмжээг бууруулж, хоол шингэх замыг нээж, сэтгэл санаа дээшлүүлж, нойргүйдлийг багасгах зэрэг бие чийрэгжихэд хэрэгтэй бүх эерэг нөлөөг үзүүлдэг юм.

Биеэ бялдаржуул

5 Аюулаас болгоомжил

Та өндөр насалж, өвчин эмгэгээс хол байсан ч санамсаргүй осол, аваарт өртөж нас барж болзошгүй. Судалгаагаар өндөр настай хүмүүс машины осол, усанд живэх, буудуулж үхэх тохиолдол түгээмэл байдаг гэж гарсан байна.

Яаж машинд дайруулахгүй эрүүл саруул амьдрах вэ гэдэг нь магадгүй хэдэн арван зууны дараа байж болох юм. Хүн нэгдүгээрт, өндөр наснаас, хоёрдугаарт өвчин эмгэгээс болж үхдэг бол үүний дараа машины осол ордог гэнэ. Машинд дайруулж үхэх магадлал 0,011 хувьтай байдаг ажээ.

Амьд үлдмээр байгаа бол машинаас хол, машин барихгүй байх хэрэгтэй. Мэдээж амьдралын хэв маяг, орчноо өөрчлөхгүй бол эрсдэлээс бүрэн ангижрахгүй. Гэхдээ хүн бүр тэгж өөрчлөгдөж чадахгүй. Тэгэхээр бүх зүйлд бэлэн байх гэж оролдох хэрэгтэй. Наад зах нь анхны тусламж үзүүлэх, анхны тусламжийн хэрэгсэл авч явах, мэдлэгтэй болох нь зүйтэй.

Мөн байнга эмчид үзүүлж, эрүүл мэндээ хянуулж, ядаж шүдээ үзүүлж, вакцин тариулах учиртай.

Аюулаас  болгоомжил

6 Стресстэхээ багасгаж нойр сайн ав

Болсон бүх зүйлд толгойгоо битгий гашилга. Олон зүйлд бүү санаа зов. Үе үе адреналин ихсэхэд кортисол бие мах бодид сөрөг нөлөө үзүүлдэг. Стресс нь судасны ханыг агшааж улмаар гүйлсний цочмог үрэвсэл бий болгодог.

Стресснээс салахын тулд сайн амарч, жолоо барихаа багасгаж, чөлөөт цагаа агаарт өнгөрөөх гэх мэт энгийн зүйл хийж болно. Сайн унтаж амрах нь нэн чухал. Тиймээс орондоо орохоосоо өмнө элдэв юм бодохгүй, хэрэлдэхгүй, уурлахгүй байх хэрэгтэй. Мөн нойрсуулах эм уух нь муу шүү. Энэ нь биологийн унтах цагийг сүйтгэдэг. Өдөр түр зуур дуг хийх шаардлагатай бол унт. Гэхдээ өдрийн долоон цагийн нойроо бүтэн авахыг хичээх хэрэгтэй.

Хэрвээ унтахдаа хурхирдаг бол эмчид хандах ёстой. Хурхирч байна гэдэг нь таны тархинд цусан хангамж дутагдаж байгаагийн илрэл юм.

Стресстэхээ багасгаж нойр сайн ав

7 Агаарт гар

Судалгаагаар агаарт, байгальд цагийг өнгөрөөснөөр стрессийг багасгадаг аж. Байгалийн зураг руу харахад хүртэл энэ нь мэдрэгддэг гэнэ шүү. Зөвхөн стресс ч бус сэтгэл гутралыг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ.

Сэтгэл гутрал нь хүний насыг их олон жилээр багасгадаг юм. Амиа хорлолт ч үүнтэй холбоотой. Сэтгэл гутралд орсон хүн зүрхний өвчин, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал өндөр. Мөн тэд маш сул дорой амьдралын хэв маягтай байдаг. Үүнд тамхи татах, архи уух зэрэг орно. Хэрвээ та сэтгэл гутралтай, гэхдээ урт насалмаар байгаа бол яг одоо сэтгэл гутралаас гарах арга хэмжээ ав.

Сайн найз нөхөдтэй байх нь үүнд хамаатай. Найзуудын сайн харилцаа сэтгэл санаа, эрүүл мэндэд нөлөөлдөг гэнэ. 2010 онд хийсэн нэгэн судалгаагаар ганцаардал, тусгаарлагдмал байдал нь 15 тамхи татсантай тэнцэх хэмжээний муу нөлөө хүний биед үзүүлдэг.  Тэр ч бүү хэл хэт таргалалтаас илүү хортой гэнэ. 

Агаарт гар

8 Тогтмол бэлгийн харилцаанд ор

Америкт 18-59 насны иргэдийн бараг гуравны нэг нь долоо хоногт хоёроос дээш удаа бэлгийн харилцаанд ордог гэнэ. 1997 оны нэгэн судалгаагаар сард нэг удаа бэлгийн харилцаанд ордог 45-59 насны эрчүүд байнга секс хийдэг эрчүүдээс 10 жилийн өмнө үхэх магадлалтай байдгийг тогтоожээ. Бүх насны хүн бэлгийн харилцаанд тогтмол орох нь сайн бөгөөд зүрх судасны өвчин гэх мэт эрсдэлийг бууруулдаг байна. Гэхдээ заавал дур тавих шаардлагагүй. Зүгээр л тэр мэдрэмж, үйлдэл нь чухал юм.

Эрэгтэй хүнд энэ нь илүү чухал бөгөөд бэлгийн хамтрагчгүй удаан явахгүй байхыг эмч нар сануулж байна. Гэрлэсэн эрчүүд ганц бие эрчүүдээс илүү удаан амьдардаг гэнэ.

Тогтмол бэлгийн харилцаанд ор

9 Бусдад сайн сайхныг хүс

Урт наслахын тулд бидэнд хийж чадах зүйл харьцангуй цөөн, энэ үед бид итгэж найдах хэрэгтэй. Хэрвээ та удаан амьдармаар байгаа бол бусдад сайн сайхныг хүс.

Яагаад бусдын төлөө явж болохгүй гэж? Харамч хумхаа зан хүнд урт наслах боломж өгдөггүй. Жишээ нь дэлхийн сайн сайхны төлөө тусламжийн гараа сунгаж, бусдыг муулж, болохгүй бүтэхгүй зүйл ярихаа болих хэрэгтэй. Энэ бүхэн нь хүнд сэтгэл санааны хувьд ч таагүй нөлөө үзүүлж, хүнийг урт наслахаас хойш татдаг байна. 

Бусдад сайн сайхныг хүс

10 Нөөц төлөвлөгөөтэй бай

Хэрэгтэй бүх амин дэмийг ууж, дасгал сургуулилалт идэвхтэй хийж, хоол ундандаа анхаарч, өдөр бүр бэлгийн харилцаанд орж, машин унахаа ч байлаа гэж бодъё. Гэхдээ амьдралд юу ч тохиолдож болно.

Тэгэхээр нөөц төлөвлөгөө зохио. Энэ нь юу вэ гэвэл “Крионик” буюу эс хөлдөөж дахин төрөх боломж юм. Үхэхээсээ өмнө өөрийн нэг хэсгээ шилэн хоргон дотор үлдээгээд хэзээ нэгэн цагт дахин сэрж болно. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй.

Зарим хүмүүс 20145 онд зөвхөн ой санамжаа роботын биед хийгээд үүрд амьдрах боломж бий болно гэж найддаг байна. Далай лам хүртэл энэ нь байж болох зүйл гэж итгэдэг гэнэ.

Дахиад 30 орчим жил хүлээгээд магадгүй та үүрд мөнх амьдарч болно.

Нөөц төлөвлөгөөтэй бай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()