Сансраас олдсон хачирхалтай зүйлс

Хүмүүс бид санса огторгуйг хэдэн мянган жилийн турш судалж байгаа. Гэвч эрдэмдтийн шинээр илрүүлж буй зүйлс нь орчлон ертөнцийн нууцыг тайлахад туслах нь битгий хэл илүү олон асуулт гарч ирэх болсон билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хачирхалтай зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Сансраас олдсон хачирхалтай зүйлс

1 Галактикийн төвд ром дарс шиг үнэртдэг

Sagittarius B2 оддын бөөгнөрөл нь манай Сүүн зам галактикийн голд хөвдөг. Эрдэмтэд саяхан энэ үүл нь аварга том дарсны гол болохыг тогтоожээ.

Sagittarius B2 нь 10 тэрбум тэрбум литр спирт ба этилийн молекул агуулдаг юм. Чухамхүү энэ бодис нь ром дарсны гол найрлага аж. Гэсэн хэдий ч эдгээр молекулуудын гарал үүсэл нь эрдэмтдийн хувьд нууц хэвээр байгаа. 

Галактикийн төвд ром дарс шиг үнэртдэг

2 Харваж буй одны үнэн учир

Энгийн үед од харваж байгааг хараад бид манай гарагийн агаар мандалд солир нэвтэрч шатаж байна хэмээн хүлээж авдаг. Энэ нь ихэнх тохиолдолд үнэн юм. 

Гэвч заримдаа энгийн од буюу нар үнэхээр харвадаг ажээ. Аварга том хар нүхний таталзалд орсон нар цагт хэдэн сая км-ийн хурдаар аялдаг бөгөөд энэ нь энгийн нүдэнд мэдээж харваж буй мэт харагддаг. 

Харваж буй одны үнэн учир

3 Очир эрдэнэн гараг

Бархасбадь, Санчир гариг дээр очир эрдэнийн бороо ордог гэж та сонссон байх. Гэхдээ өөрөө асар очир эрдэнэн гараг байдаг гэвэл итгэх үү?

PSR J1719-1438 b экзас гарагийг 2009 онд нээсэн бөгөөд манайхаас 3900 гэрлийн жилийн зайд байрладаг. Гарагийн массын 1/3 нь цэвэр алмаз, үлдсэн хэсэг нь бал чулуу юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар ийм гаригууд хэдэн километрийн Очир эрдэнээр бүрхэгдсэн талбайг агуулсан байж магадгүй гэнэ

Очир эрдэнэн гараг

4 Сауроны нүд

Хэрэв та шөнө дээшээ харвал тэнгэрийн хамгийн тод оддын нэг болох Фомалхау харагдана. Энэ нь манай Сүүн зам галактикийн ойролцоо байрладаг бөгөөд Нарнаас 2.3 дахин хүнд жинтэй байдаг.

Эрдэмтэд одыг удаан хугацаанд судалж байсан боловч хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан хэт ягаан туяаны шүүлтүүрт түүний зургийг авахад жинхэнэ нээлт хийжээ. Фомалхау нь "Бөгжний эзэн" киноны Сауроны алдарт нүд шиг харагдаж байна.

Төв хэсэгт байрлах хар хэсэг нь өөрөө од бөгөөд эргэн тойрны зууван нь сансрын хог юм. 

Сауроны нүд

5 Борооны үүл

Энэ бол зүйрлэл биш. Биднээс 10 тэрбум жилийн зайд орчлон ертөнцийн хамгийн их усны нооц оршдог. Манай нарнаас 100 мянга дахин том, манай далайагас 140 их наяд дахин их ус энд байдаг бөгөөд энэхүү үүл нь аварга хар нүхийг эргэлддэг аж. 

Борооны үүл

6 Дохио

Бидний тухай мэдээллийг харь гарагийн өөр соёл иргэншил олж магадгүй юм. Вояжер сансрын хөлгийг 1977 онд хөөргөсөн бөгөөд одоог хүртэл сансар огторгуйг судалж байна. Түүний ачаар 6 тэрбум км-ийн зайтай дэлхийн гэрэл зураг, Бархасбадь, Санчир гарагийн зургийг бид авсан билээ. Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл бол төхөөрөмжид хавсаргасан зүйл юм.

Вояжерийн биен дээр 55 хэлээр дээр тэмдэглэсэн мэндчилгээ, янз бүрийн үндэстний хөгжим, хүмүүсийн дуу хоолой, байгалийн дуу чимээ, 100 гэрэл зураг, дэлхийн гаригийн координат бүхий алтан диск байдаг. Энэхүү мэдээллийг харь гарагийн өөр соёл иргэншил олж магадгүй гэсэн үүднээс илгээжээ.

Дохио

7 Аварга линз

Сансрын хамгийн сонирхолтой нээлтүүдийн нэг бол таталцлын линз юм. Энэ бол сансрын өвөрмөц биет бөгөөд түүний масс нь маш их тул таталцлын орон зайгаараа цахилгаан соронзон цацрагийн чиглэлийг нугалж чаддаг байна. Үүний үр дүнд яг л ердийн томруулдаг шил гэрлийн туяаг нугалдаг юм.

Өөрөөр хэлбэл, сансрын линз нь энгийн томруулдаг шилдэг адил. Ийм линзийн ачаар эрдэмтэд бусад галактикт байгаа зүйлсийг ажиглаж чаддаг.

Аварга линз

8 Хар урсгал

Эрдэмтэд бидэнд харагдаж буй орчлон ертөнцөөс гадна асар том зүйл байдаг гэж хэлдэг. Энэ нь юу болохыг бид харж чадахгүй, гэхдээ энэ нь цаашаа судлах асар их зүйл байгааг илэрхийлж байна. Тэдгээрийн нэг нь ус шиг урсдаг асар том биет аж.

Маш нууцлаг учраас эрдэмтэд түүнийг хар урсгал нэг нэрлэжээ. Зарим астрофизикчид энэ бол бидний хөрш бас нэгэн том орчлон ертөнцийн ирмэг гэж үздэг. Гэхдээ одоогоор яг тодорхой хариулт алга байгаа тул түүнийг харж чадах илүү хүчирхэг дуран авайг бүтээх хүртэл хүлээх хэрэгтэй.

Хар урсгал

9 Мики Маус

АНУ-ын одон орон судлаачид Буд гарагийн гадаргууг судалж, хэлбэр дүрсээрээ Мики Маусын дүрийг санагдуулам 3 тогоо нээжээ. 

Мэдээжийн хэрэг энэ нь зүгээр тохиолдол боловч Уолт Дисней Миккигийн санааг энэ тогооноос авсан гэж үздэг хүн олон байдаг гэнэ. 

Мики Маус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()