Дэлхийн алдартнуудын сул талууд

Эдгээр 7 алдартан огтхон ч хувийн ариун цэврээ сахидаггүй байсан бөгөөд бараг л хоёр долоо хоногийн турш угаагаагүй оймс мэт үнэртдэг байжээ. Гэхдээ энэ нь тэднийг түүхэнд алдартай хүмүүс болоход огтхон ч муугаар нөлөөлөөгүй юм.
Дэлхийн алдартнуудын сул талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Людвиг ван Бетховен
Тэрээр огтхон ч усанд ордоггүй байсан бөгөөд усны хоолойд хийсэн хар тугалгад хордохоосоо айдаг байжээ. Суут хөгжимчин Бетховеныг унтаж байх үед түүний найзууд нь нууцаар гэрт нь орж хувцсыг нь угаадаг байсан байна.



2. Чарльз Говард,  Норфолк-ийн 11 дэх ханхүү
Тэрээр өдрийн хоолны цагаар олон тооны стейк (шарсан мах) идэж чаддаг байсан бөгөөд биеэ огтхон ч угаадаггүй байв. Харин түүний зарц нар Чарльзийг дарсанд согтоод унтсаны дараа биеийг нь угааж, арчдаг байжээ.



3. Генрих IV, Францийн хаан
“Миний албатуудын ширээн дээр Ням гариг бүр тахианы мах байгаасай хэмээн би хүсэж байна” гэж хэлснээрээ тэр тухайн үеийнхээ хамгийн “өгөөмөр” хаан болжээ. Харин тэрээр нэгэн удаа: “Би усанд ормооргүй байна. Орохыг хүсэхгүй байна. Намайг битгий дагаж мөрд” гэж хэлж байсан гэнэ. Мөн түүний гэргий болох Мария Медичи анх түүнтэй уулзахдаа үнэрээс нь болоод ухаан алдаж унаж байжээ.



4. Агуу Фридрих II, Пруссиин хаан
Эрдэмтэд болон баян иргэдэд бүх зүйл зөвшөөрөгддөг байсан Пруссийн газар нутгийг хоёр дахин томруулсны дараа Агуу Фридрих өөрийн "Сан-Суси" ордон руугаа явсан байна. Тэрээр хааны зөвшөөрөлтэйгөөр хүссэн газраа бие засах боломжтой тайгануудаа дагуулан явсан бөгөөд тэдний араас зарц нар цэвэрлэгээ хийх ёсгүй байжээ. Фридрих хүртэл өөрөө усанд орох дургүй байв. Түүнийг нас барсны дараа хувцсыг нь солиход хааны футболка хөлснөөсөө болоод хөгзөрсөн байсан гэнэ.



5. Мао Цзэдун
Маоизмын үүсгэн байгуулагч тэрээр хэзээ ч усанд орж, шүдээ угаадаггүй байсан байна. Өөрийн энэхүү байдлаа тэрээр "бар" хэзээ ч усанд орж, шүдээ цэвэрлэдэггүй хэмээн тайлбарлажээ. Түүнийг хөгширсөн хойно хүмүүс биеийг нь бүлээхэн, чийгтэй алчуураар арчдаг болсон байна.


6. Говард Хьюз
Тэрбумтан Говард Хьюз ариун цэвэр сахих тал дээр нэлээд анхаарал хандуулдаг байсан бөгөөд өөрт өгч буй хоолоо "Kleenex" салфеткагаар олон давхар боосон байх хэрэгтэй гэдэг байжээ. Мөн зарц нараа өдөр бүр усанд орох хэрэгтэй хэмээн шаарддаг байв. Харин тэрээр өөрөө зөвхөн гараа угааж, хумсаа авахгүй, толгойгоо хэдэн сараар угаадаггүй бохир байжээ.



7. Карл Маркс
Марксизмын үзлийн анхдагч тэрээр усанд ордоггүй байсан учир арьс өнгөний нэлээд олон өвчинтэй байсан гэнэ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()