Стресс бидний бие организм болон оюун санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдөр ямар ч стрессгүй, амар тайван, асуудалгүй амьдардаг хүмүүс цөөхөн болов уу? Нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа стресс нь олон төрлийн өвчин тусах үндэс суурь болдог бөгөөд таны эрүүл мэндийг үгүй хийх хамгийн аймшигт аюулуудын нэг юм Тийм ч учраас бид та бүхэндээ стресс, бухимдал гэгч зүйл чухам бидний бие организмын аль эрхтэнд нөлөөлж, ямар үр дүнд хүргэдэг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

Стресс бидний бие организм болон оюун санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нойргүйднэ

Сайтар унтаж амарч байх нь эрүүл амьдралын хэвшил юм. Гэтэл стрессээс ангижирч чадахгүй явсаар нойргүйдэх өвчтэй болж ч мэдэх аж. Сэтгэл санаа тогтворгүй үед нойр хулжих шинж тэмдэг илэрч улмаар унтаж ч чадахаа болихыг үгүйсгэхгүй. Ийм үед та аль болох тайван байхыг хичээгээрэй. Хэрэв нөхцөл байдал хурцдаж, та өөрийгөө ч ойлгохоо больж, шөнө ч унтаж чадахаа больвол сэтгэл зүйчид хандаж, ярилцаад үзэхэд буруудахгүй. Тэд танд тулгамдсан асуудлыг ярилцаж, сэтгэлийг тань онгойлогх болно. 

Нойргүйднэ

2 Жин нэмнэ, турж чадахгүй

Бидний турж чадахгүй байгаа хамгийн том шалтгаан бол яалтчгүй стресс, ядаргаа юм. Стресс, бухимдлаас ялгарах "кортизол" даавар нь таныг тураах биш, харин ч улам таргалуулж байдаг. Энэ үед зүрх түргэн цохилж, булчин чангарч, цусны даралт нэмэгдэж, амьсгал түргэсэн, мэдрэхүй улам хурц болдог. Цаашлаад хоол боловсруулах системийг доголдуулах бөгөөд хоол шингэхгүй байх, улам ихээр идэх хүсэл төрүүлдэг.

Жин нэмнэ, турж чадахгүй

3 Хоол боловсруулах системийг алдагдуулна

Хоол боловсруулах системийг алдагдуулж, цаашлаад үрэвсэлтэй болгох аюултай. Идсэн хоол шингэхгүй, гэдэс дүүрэх шалтгаан нь стресстэй холбоотой аж. 

Хоол боловсруулах системийг алдагдуулна

4 Үс унах

Байнгын бухимдал, стресс нь үс унах хамгийн том шалтгаан болж өгдөг. Стресс нь хүний биед бухимдал, уур хилэнг үүсгэснээр элэгний үйл ажиллагаа доголдон, халуун хуримтлагдаж үс хуурайшиж унахад хүргэдэг. Иймд та аль болох тайван байж, сэтгэл санаагаа тогтуун байлгавал үс уналт багасч, хэвийн байдалдаа шилждэг байна. Аливаа зүйлсийг эерэг талаас нь харж, өөрийгөө элдэв эрсдлээс сэргийлж байхыг танд зөвлөе.

Үс унах

5 Толгой өвдөх

Толгой өвдөж, тархиар хатгуулах хамгийн том шалтгаан бол стресс, бухимдал юм. Стрессийн гормони болох кортизол нь тархинд нөлөөлснөөр толгой дүүрч, хатгуулж эхэлдэг. 2015 онд 21-71 насны 5,179 хүнийг судалгаанд хамруулж стресс бухимдал үнэхээр толгойг өвтгөдөг эсэхийг судалж үзжээ. Тэд хүмүүсийг 2 бүлэгт хувааж нэгдүгээр бүлгийн хүмүүст сайн сайхан зүйлс үзүүлж, амттай хоол өгч, аз жаргалаар тэтгэж, хоёрдугаар бүлгийн хүмүүст амьдралын хар барааныг таниулж, үргэлж бухимдуулах үйлдэл хийж байв. Харин хэсэг хугацааны дараа тэдний биеийн байдлыг судлаж үзэхэд аз жаргалтай байсан нэгдүгээр бүлгийн хүмүүсийн бие цоо эрүүл байсан бол, уур бухимдалтай хоёрдугаар бүлгийн хүмүүс байнга толгой өвдөж байна хэмээн гомдоллож байсан төдийгүй тархины цусан хангамжийн дутагдалд орж, нэлээдгүй өөрчлөлттэй болсон байжээ. Үүнээс дүгнэхэд үргэлж бухимдалтай байх нь хамгийн түрүүнд тархи, толгойд сөргөөр нөлөөлж, өвдөх шалтгаан болдог аж. 

Толгой өвдөх

6 Багтраа өвчтэй болох

5000 насанд хүрсэн хүмүүст явуулсан судалгаагаар стресс нь багтраа өвчин тусах магадлалыг 2 дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Стресс нь астма буюу багтраа өвчтэй хүмүүсийн өвчинг улам бүр хүндрүүлж асуудал дагуулдаг аж. Энэ нь амьсгалын замд саад учруулж, давчдах, бачимдах шинж тэмдгээр илэрдэг. Ийм үед та эмчид хандаж, хэрхэн уур бухимдлаа дарах тухай зөвлөгөө авах хэрэгтэй юм шүү.

Багтраа өвчтэй болох

7 Зүрхэнд асуудал үүсгэнэ

Удаан хугацааны турш стресстэй явах нь зүрхэнд сөргөөр нөлөөлж, хатгуулж өвтгөдөг. Энэ нь зүрхний шигдээс болох магадлалыг нэмэгдүүлж, цусны даралтыг ихэсгэж, цээжээр өвдөх, зүрхний цохилт түргэсэх зэрэг асуудалтай нүүр тулахад хүргэдэг. Стрессээс ялгарах гормони нь зүрхэнд нөлөөлж, сөрөг үр дүнд хөтлөх аж. Европ дахь хамгийн их стресстэй ажилладаг албан газруудаас 2000 ажилтныг сонгон нэгэн судалгаанд хамруулжээ. Харин үр дүнд нь тус ажилчид стресс багатай хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл 23% -аар илүү байсан юм. 

Зүрхэнд асуудал үүсгэнэ

8 Дархлаа суларна

Таны дархлаа суларснаар та олон төрлийн өвчин тусч, өвчин зовлонгоос салахгүй явсаар амь насаа алдах эрсдэлд орж ч мэдэх юм. Стресс нь хүний бие дэх сайн дааврыг дарангуйлж байдаг кортизолын хэмжээг нэмэгдүүлдэг. Иймээс аль болох уурлаж бухимдахгүй байхыг хичээгээрэй. Хөгжим сонсох, ном унших, иогоор хичээллэх зэрэг олон аргыг туршиж үзэж болох юм. 

Дархлаа суларна

9 Үрчлээсийг нэмэгдүүлнэ

Мэдээж байнга бухимдаж байгаа хүн сайхан царай төрхтэй, үзэсгэлэнтэй харагдана гэж үгүй. Тиймдээ ч стресс нь арьсыг хугацаанаас нь эрт хөгшрүүлж, үрчлээс үүсгэхээс гадна батга гарах гол шалтгаан ч болдог. Энэ нь арьсанд коллаген дутагдаж байгаагаас болдог бөгөөд стрессээс ялгарах гормони нь нүүрний арьсны эд эсийг үхүүлж, гундаж хөгшрүүлдэг байна. Хэрэв та өнгөлөг, сайхан арьстай болохыг хүсч байвал сэтгэл санаагаа өөдрөг, тайван байлгаж, арьсандаа анхаарал халамж тавьж байгаарай. 

Үрчлээсийг нэмэгдүүлнэ

10 Тархины эд эсийг үхүүлдэг

Тархиа хамгаалж, эрүүл саруул, урт удаан амьдрахыг хүсч байвал стрессээс ангижирах хэрэгтэй. Энэ нь таныг дотроос тань бага багаар идэж, хөнөөх аймшигт өвчин гэхэд буруудахгүй. Стрессээс ялгарах гормонууд нь тархинд нөлөөлж, эд эсийг аажим аажмаар устгаж, чимээгүй явсаар нэг л өдөр таны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах юм. Үүнийг баталсан маш олон судалгааны ажлууд байх бөгөөд өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа тогтворгүй байлгаж чадаагүйн улмаас амь насаа алдана гэдэг хайран биш гэж үү? 

Тархины эд эсийг үхүүлдэг

Танд багахан зөвлөгөөг хүргэж байна: 

  • Уур бухимдал төрж, стресс ихэссэн үед нэг аяга халуун ногоон цай уугаад үзээрэй.
  • Ядарсан үедээ бага зэрэг шоколад идэхэд гэмгүй. Энэ нь танд асуудлыг мартуулж, амрах боломжийг олгох болно.
  • Бохь зажилснаар стресс, ядаргаа тайлагдана.
  • Бясалгал хийх нь сэтгэл санааг сайхан болгож, илүү эрч хүчтэй амар тайван байхад тусалдаг.
  • Өдөрт 7-8 цаг унтаж байгаарай.
  • Хэт их ажиллаж, ядарснаасаа болж бухимдаж байгаа бол босч хөдөлж, сэтгэлээ сэргэтэл суниагаарай. 
  • Таныг хормын дотор стрессгүй, аз жаргалтай болгох зүйл бол хамгийн сайхан мөрөөдлөө дотроо төсөөлж бодох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()