Таны гэрт байх ёстой 5 ухаалаг төхөөрөмж

2021-05-17, 16:03
3,892

Бидний зөвхөн кинон дээрээс төсөөлдөг ухаалаг робот, супер хүчин чадалтай компьютерууд яг үнэндээ өдөр тутмын амьдралын энгийн хэрэглээ болсныг бид төдийлөн анзаардаггүй. Орчин цагт пуужин үйлдвэрлэлээс эхлээд гэрийн цахилгаан бараа хүртэл бүхий л зүйлд хиймэл оюун ашиглагдаж,  "ухаалаг" болгожээ. Ингээд та бүхэнд хүн төрөлхтний цаашдын ирээдүйг тодорхойлох хиймэл оюуныг хамгийн сайн ашигласан 5 ухаалаг төхөөрөмжийг танилцуулж байна. 

Таны гэрт байх ёстой 5 ухаалаг төхөөрөмж

1 Playstation 5

Өнгөрсөн онд дэлхийн олон хүүхэд залуусын мөрөөдөл биелж, удаан хүлээлгэсэн "Playstation 5" тоглоомын консол худалдаанд гарсан билээ. Өвөрмөц хэлбэр, хийцтэй энэхүү шинэ бүтээгдэхүүн нь "Blu-ray" диск уншигчтай хувилбар болон зөвхөн онлайн тоглоом татаж тоглох боломжтой нимгэхэн Digital гэсэн хоёр хувилбартай гэдгээрээ онцлог. 

Гаднах үзэмжийн хувьд гэрийн интерьерт гайхалтай зохицох дэгжин хийцтэй бөгөөд гар нь тоглоход маш эвтэйхэн, чанартай харагддагийг хэрэглэгчид онцолж байна. 

Консолын үзүүлэлт, хүчин чадлын хувьд мэдээж сүүлийн үеийн ямар ч тоглоом тоглоход асуудалгүйн зэрэгцээ Өмнөх PlayStation-ий загваруудад ашигладаг байсан HDD хард дискнээсээ салж, 850 GB хүртэл багтаамжтай SSD (Solid State Drive) дискээр тоноглогджээ.

Playstation 5

2 Ухаалаг гүйлтийн зам

Цар тахлаас болж жил шахуу гэрээсээ гараагүй бидний хувьд дасгал хөдөлгөөн юунаас ч илүү хэрэгтэй. Гэвч фитнесс, спорт заалууд нээгдээгүй тул гэртээ дасгалын хэрэгсэлтэй болох нь хамгийн зөв сонголт болж байна. 

Хэдий жирийн гүйлтийн замыг гэртээ тавьж болох боловч хэтэрхий зардалтай, овор хэмжээ ихтэй тул хүмүүс илүү авсаархан бөгөөд ухаалаг гүйлтийн замуудыг сонгож эхэлжээ. Жишээлбэл Xiaomi брэндийн гүйлтийн зам нь эвхээд буланд хурааж болдог, чимээ багатай, таны хурд хүчийг мэдэрч автоматаар тохиргоо хийдэг, дасгалын тань мэдээллийг цуглуулдаг зэрэг фитнесст явснаас ч давуу талуудтай аж.

Ухаалаг гүйлтийн зам

3 Ухаалаг хөргөгч

Орчин цагт хүмүүсийн хүнсний хэрэглээ илүү эко, ухаалаг болж өөрчлөгдсөнийг дагаад гал тогооны хэрэгслүүд, ялангуяа хөргөгч ухаалаг болсон байна. Хамгийн том дэвшил гэвэл ухаалаг хөргөгчнүүд нь эрчим хүчний хэрэглээг 40 хүртэл хувиар бууруулдаг аж.

Мөн тавиур тус бүрт өөр өөр температур үүсгэх, гаднах дэлгэц дээр хоолны жор, тэмдэглэл гэх мэт хэрэгтэй мэдээлэл харуулна. Тэр ч байтугай хөргөгчнөөсөө интернетэд холбогдож, хэрэгтэй хүнсээ дэлгүүрээс захиалж ч болно.

Ухаалаг хөргөгч

4 Ухаалаг кофе чанагч

Материал нь байвал ямар ч кофе шопоос дутахааргүй кофег гэртээ чанах боломжийг олгосон тул энэхүү ухаалаг төхөөрөмжийн эрэлт маш өндөр байна. Гар утаснаасаа удирдаад хүчтэй эсвэл сул амтыг тохируулж, нэмэлт орц нэмэхээс гадна кофены үрийг нунтаглах ч боломжтой.

Зарим загвар нь автоматаар цаг тохируулж, өглөө сэрэнгүүт амттай халуун кофег бэлэн болгоод хүлээж байдаг гэхээр орчин үеийн айлд заавал байх хэрэгтэй төхөөрөмж яах аргагүй мөн юм.

Ухаалаг кофе чанагч

5 Ухаалаг тоос сорогч

Сүүлийн жилүүдэд дэлхийн аль ч орны ямар ч айлд ухаалаг тоос сорогч энгийн мөртлөө эрэлттэй хэрэглээ болж байна. Бохирдсон гэрээ хараад цэвэрлэмээр санагдавч залхуу хүрэхийн зовлонг хөнгөлж өгсөн учраас тэр аж. Робот тоос сорогчийг тодорхой өдрийн тодорхой цагт автоматаар ажиллаж, гэрийг цэвэрлэхээр тохируулж болдог нь хамгийн гайхалтай.

Дээр нь энэхүү төхөөрөмж авсаархан хэмжээнийхээ ачаар тавилган доогуур, эсвэл хүрэхэд хэцүү газрыг цэвэрлэхээс гадна гэрийг бүхэлд нь биш, илүү бохирдолтой цэг дээр зөвхөн цэвэрлэгээ хийлгэж болно. Мөн зөвхөн тоос сорохгүй, чийгтэй цэвэрлэгээ хийж болдгийг дурдах хэрэгтэй.

Энэ бүгдээс харвал дуу чимээ ихтэй, овор хэмжээ том, тоос бужигнуулдаг жирийн тоос сорогч удалгүй зайгаа тавьж өгөх нь ээ.

Ухаалаг тоос сорогч

Дээрх гайхалтай төхөөрөмжүүдийг та кино үзээд л гэртээ авах боломжтой гэвэл итгэх үү? Та Юнивишнийн Видео санд байрлах “Toki-той кино” цэснээс кино үзээд "Playstation 5", ухаалаг гүйлтийн зам, ухаалаг тоос сорогч зэргийг өөрийн болгоорой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.