1
Хью Жекман (Hugh Jackman)
Амьдралын маш идэвхтэй хэв маягтай Хью Жекман арьсны хорт хавдар өвчнийг хэд хэдэн удаа даван туулж чадсан юм. Түүний өвчин хэзээ ч хамаагүй дахин сэдэрч мэдэх тул тэрээр жилд цөөнгүй удаа шинжилгээ хийлгэж, эмчийн хяналтад байдаг аж. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчдэдээ энэ өвчний талаар байнга сануулж, хурц нарны гэрлээс өөрсдийгөө хамгаалж, нарны тос заавал хэрэглэхийг захьдаг.
2
Халли Берри (Halle Berry)
Халли Берри нэг удаа зураг авалтын талбай дээр ухаан алдаж унаад, эмнэлэгт хүргэгдэж байсан бөгөөд эмч нар түүнийг 1-р төрлийн чихрийн шижин өвчтэй хэмээн оношилсон байна. Улмаар тэрээр үргэлж цусан дахь сахарын хэмжээгээ хянах хэрэгтэй болсон аж. Үүнээс хойш Халли эрүүл хооллож, байнга дасгал хийх болсон гэнэ. Энэхүү дэглэмийн ачаар Халли өнөөг хүртэл залуу сайхан төрхөө хадгалж чадсанаар барахгүй эрүүл саруул хүү төрүүлжээ.
3
Ник Каннон (Nick Cannon)
Алдарт рэппер, жүжигчин Ник Каннон бөөрний дутагдалд орж, хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтжээ. Тэрбээр байнга сульдаж, үе мөч нь янгинаж өвддөг байсан гэж хожим нь мэдэгдсэн боловч ердийнхөөрөө эмчид хандах цаг зав гарахгүй байна гэдэг шалтгаанаар ердийн ядаргаатай андуурсаар хугацаа алдсан байсан гэнэ. Гэтэл дархлалын тогтолцооны энэхүү архаг өвчин нь байнгын эмчилгээ шаарддаг. Харин Ник Каннон уг өвчнийг давж гарах зориг дүүрэн байсан учир асар их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр гаргаж өвчний ард гарч чадсан байна. Өнөөдөр тэрээр амьдралын төгс дэглэмтэй болсон бөгөөд түүний өвчин өдөр тутмын амьдралд нь огт нөлөөлдөггүй аж.
4
Жулиа Робертс (Julia Roberts)
Жулиа Робертс мөн маш шахуу хуваарьтай ажилладаг байсан учраас толгой өвдөж, ядаргаанд орсон байсан ч эмчид очихыг хүсээгүй байна. Гэхдээ түүний бие мэдэгдэхүйц муудсаны дараа эмнэлэгт үзүүлсэн бөгөөд тэндээс маш таагүй мэдээ сонсжээ. Түүний цус хэт өтгөрч, бараг судасны бөглөрөл үүсгэх дөхсөн, үүний нөлөөгөөр зарим судас хагарч дотуур цус алдаж, бүр бага зэргийн харвалт өгсөн болж таарсан байна. Ерөнхийдөө тэрээр тромбоцитопени хэмээх өвчин туссан бөгөөд мэдээж жүжигчин бүсгүй эмнэлэгт хэсэг хугацаанд хэвтэхээс өөр аргагүйд хүрчээ. Үүний дараа тэрээр хүмүүсийг эрүүл мэндээ илүү анхаарч, эмчийн үзлэгт тогтмол орохыг уриалах болсон байна.
5
Кристина Эплгэйт (Christina Applegate)
Кристина Эплгэйт хөхний мэс засалд орж байсан. Гэвч энэ нь гоо сайхны төлөө гаргаж буй үйлдэл бус, эсрэгээрээ хөхний хорт хавдрыг ялан дийлэхийн тулд хийж буй цорын ганц арга зам нь байжээ. Тус өвчин нь удамшдаг учраас гэр бүлийн өвчний түүхээ сайн мэддэг Кристина өөрөө ч гэсэн тусах магадлалтай гэдгээ сайн ойлгож байсан аж. Тэрээр жил бүр шинжилгээ хийлгэдэг байсан бөгөөд 37 настайд нь түүний аймшигт таамаг батлагдсан байна. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ энэхүү мэс заслыг хийлгэх хэцүү байсан боловч химийн эмчилгээ, цацрагт эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсондоо баяртай байгаа гэдгээ тайлбарлажээ. Бараг арваад жилийн дараа жүжигчин дахин мэс заслын ширээн дээр хэвтэж, өндгөвчөө авахуулсан байна. Энэ бүхэн нь мөн урьдчилан сэргийлэх арга байсан юм.
6
Пинк (Pink)
Алдарт дуучин Пинк хоёр настайгаасаа астма өвчнөөр шаналж байсан аж. Балчир байхаасаа л тэрээр амьсгалын дасгал хийдэг байсан бөгөөд энэ нь таталтаас урьдчилан сэргийлэх арга болдог байв. Харамсалтай нь ингэсэн ч гэсэн астматай хүмүүс амьсгалын дутмагшлыг зохицуулж чаддаггүй. 2006 онд түүний биеийн байдал байдал муудаж, уушигны хаван үүсэж болзошгүй болсон тул тэрээр товлосон тоглолтоо хүртэл цуцалжээ. Пинк одоо үе үе тусгай хоолны дэглэм барьж, шинжилгээнд хамрагддаг гэнэ.
7
Селина Гомез (Selena Gomez)
Селина Гомез 2013 онд маш ховор тохиолддог өвчин байсан чонон хөрвөс хэмээх хүнд өвчнөөр оношлогджээ. Тэрээр химийн эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж өвчнөө даван туулсан байна. Энэ хүнд хэцүү үеийг давахад түүний найзууд Фрэнсиа, Тейлор Свифт нар тусалсан бөгөөд түүний хүнд хэцүү үед ойрхон байж, сэтгэлийн дэм өгч байсан Фрэнсиа бөөрөө хүртэл хандивласан байна.
8
Кайли Миноуг (Kylie Minogue)
2005 онд Кайли Миноугийн фенүүдийн урт удаан хугацаанд хүлээж байсан тоглолт цуцлагдсан. Энэ үед дуучин бүсгүйд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, хөхний хорт хавдартай гэж оношлогджээ. Химийн эмчилгээний хэд хэдэн курст явж, хөх тайруулах хагалгаанд орж байж тэрээр эдгэрсэн байна. Үүнээс хойш Кайли мөн эрүүл амьдралын хэмнэлийг хэрэгжүүлж, хийжүүлсэн ундаа, кофе, халуун ногоотой, шарсан хоол хүнс зэргийг хэрэглэхээ больжээ.
9
Майкл Ж. Фокс (Michael J. Fox)
"Back to the Future" киногоор бидний танил болсон жүжигчин маань залуугаасаа хүнд өвчтэй болно гэж төсөөлөөгүй нь лавтай. Майкл 1991 онд буюу 30 настайдаа Паркинсоны өвчтэй хэмээн оношлогджээ. Ихэнхдээ үүнийг хөгшин хүмүүс тусдаг боловч ийм залуудаа тусах тохиолдлууд ховор ч гэсэн байдаг аж. Хамгийн харамсалтай нь, Паркинсоныг эмчлэх арга байхгүй. Сэтгэлээр унасан Фокс согтууруулах ундаанд донтож эхлэсэн бөгөөд олон амжилттай төслүүдийг орхисон байдаг. Азаар түүний үнэнч найз нөхдийн туслалцаа түүнд архидалт, сэтгэлийн хямралыг даван туулахад нь тусалсан юм.