Өнөө цагийн хамгийн хачирхалтай бөгөөд ховор сэтгэцийн өвчнүүд

Сэтгэл зүйн хувьд асуудалгүй хүмүүс орчиндоо төвөггүйхэн дасан зохицож, аливаа асуудлыг амархан шийдэж чаддаг. Харин зарим хүмүүс эдгээр зүйлсийг хийж чаддаггүй бөгөөд тэдэнд амьдрал маш хэцүү санагддаг. Судалгаанаас харахад дэлхийн хүн амын 5 хүн тутмын 1 нь сэтгэл зүйн асуудалтай байдаг гэнэ. Та уг нийтлэлээс хүмүүст сэтгэл зүйн ямар хямралууд тохиолддог талаарх мэдээллийг аваарай.

Өнөө цагийн хамгийн хачирхалтай бөгөөд ховор сэтгэцийн өвчнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Тайдзин кефусе

Тайдзин кефусе синдромтой хүн эргэн тойрныхоо хэн нэгнийг гомдоох, шүүмжлэхээс үргэлж айдаг. Ихэнхдээ энэхүү синдром нь өөртөө итгэх итгэл муутай хүмүүст тохиолддог бөгөөд тэд өөрийн гадаад төрх, гацаа байдал, нүүрний улайлт зэргээрээ бусдыг эвгүй байдалд оруулахвий гэж айдаг аж. Энэ төрлийн хүмүүс танихгүй хүмүүстэй харьцахаас эмээдэг тул гадуур гарах дургүй байдаг.

Ийнхүү үргэлж сэтгэл зовнилтой явснаар тэдний биед толгой өвдөх, нойргүйдэлд өртөх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг.

2. Бодол дамжуулагч

Бодол дамжуулагч синдромтой хүнд түүний бодлыг хүн бүр мэдэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ нь тухайн хүний дотор хэд хэдэн хүн байгаа гэдгээр тайлбарлагддаг бөгөөд нэг нь бодож байхад нөгөө нь түүний бодлыг уншиж байдаг гэсэн утгыг илэрхийлнэ.

Мөн энэ нь шизофрени өвчний үед ч илэрч болно. Шизофренитай  хүн өөрийгөө бусдын бодлыг уншиж чаддаг гэдэгт итгэдэг гэнэ.

3. Нэг төрлийн өвчнөөр хэд, хэдэн хүн шаналах

Энэ өвчний шинж тэмдэг нь хоёр эсвэл хэд, хэдэн хүн зэрэг хий юм харахаар илэрдэг. Нэг биед хоёр хүн оршиж нэг нь нөгөөгөө давамгайлдаг гэж ойлгож болно.

Ийм өвчтэй хүмүүсийг эмчлэхэд маш амархан. Зүгээр л тэдний хоорондын харилцаа холбоог таслах хэрэгтэй.

4. Отеллогийн синдром

Энэ бол эрчүүдийн хардалтын синдром юм. Ийм синдромтой эрчүүдэд түүнийг хуураагүй болохоо ойлгуулах боломжгүй. Түүний бүх хардалт нь ямар ч үндэслэлгүй байдаг бөгөөд зөвхөн төсөөлөл дээр нь тулгуурлагддаг.

Отеллогийн синдромтой эрчүүд хосдоо хэзээ ч итгэдэггүй ба үргэлж шалгаж байдаг. Хэт уурласан үедээ бие хяналгүй гарч хүрч ч болзошгүй. 

5. Булчингийн дутуу хөгжил

Булчингийн дутуу хөгжлийн синдромтой хүн өөрийнхөө булчинг хангалттай том биш гэж үздэг учир фитнесст хонож, төрөл бүрийн уургийн эм, бэлдмэл хэтрүүлэн хэрэглэдэг. Үүнээс гадна:

  • Өөрийгөө үргэлж толинд хардаг
  • Бэлтгэлээ таслах хэрэгтэй үедээ уурладаг
  • Булчинтай болохын тулд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх төрөл бүрийн бэлдмэл хэрэглэдэг

Энэ синдром ихэнхдээ эрчүүдэд тохиолддог юм. Орчин үед залуусын 55% нь өөрийн бие галбирт сэтгэл хангалуун бус байдаг гэсэн судалгаа бий.

6. Гадаад хүний аялга

Энэ  төрлийн сэтгэл зүйн эмгэг хэрхэн үүсдэг болох нь тодорхой бус ба нарийн судлагдаагүй байгаа юм. Ихэнх тохиолдолд тархины хүнд гэмтэл эсвэл цус харвалтын дараа үүсдэг гэнэ. Учир нь зарим хүмүүс ухаан ормогцоо төрөлх хэлээрээ ярихдаа гадаад хүн мэт хачин аялгатай ярьж эхэлдэг байна. Энэ эмгэгийг 100 хувь эмчлэх боломжгүй.

7. Толгой хагарах гэж буй мэт мэдрэмж

Энэ синдромын үед толгойд үргэлж элдвийн чимээ сонсогддог бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам энэ байдал нь улам нэмэгддэг. Тэрхүү чимээ чангарах тусам тухайн хүн тархиндаа дэлбэрэлт шиг зүйлийг мэдэрч, дүр зураг нь төсөөлөгддөг. Энэ нь ихэнхдээ шөнийн цагаар тохиолдоно.

Харамсалтай нь энэ талаарх мэдээлэл төдийлөн байхгүй бөгөөд эмчлэх арга зам ч байдаггүй.

8. Номын цагаан солио

Мэдээж, номонд хэт их дуртай хүн энэ өвчнөөс болж шаналдаг. Тэд хамгийн сүүлийн мөнгөөрөө ч дуртай зохиолчийнхоо бүх номыг худалдаж авахад бэлэн байдаг бөгөөд зээлээр ч үнэтэй ном авах нь бий. Заримдаа хүссэн номоо худалдаж авахын тулд хууль журмыг зөрчдөг.

9. Үсээ зулгаах

Энэ төрлийн сэтгэцийн асуудалтай хүмүүс толгойноосоо хөл хүртлээ биеийнхээ бүх үсийг зулгаадаг. Улмаар арьс нь үрэвсдэг байна. Уг  өвчин генетикийн өөрчлөлттэй холбоотой байх магадлалтай бөгөөд эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад ийм өвчтэй хүмүүс бүгд нэг төрлийн генийн гэмтэлтэй байсан гэнэ.

Эмэгтэйчүүд уг эмгэгээр эрчүүдээс 2 дахин илүү өвддөг. Өвчний шинж тэмдэг ихэнхдээ хэт их стресстсэн үед илэрдэг ба сэтгэл зүйн эмчилгээ болон эмийн тусламжтайгаар дардаг.

10. Өөрийн биеийг голох

Өөрийн биеийг голдог сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүст тэдний бие эрхтний зарим нь хэрэггүй мэт санагддаг. Ихэнхдээ тэр нь хөл эсвэл гар байдаг гэнэ. Улмаар тэд өөрт илүү мэт санагдаж байгаа биеийн хэсгээ боож далдалдаг бөгөөд тайруулахыг хүсэж, эмч хайж эхлэх нь ч бий. Тийнхүү тайруулсныхаа дараа тэд аз жаргалыг мэдэрдэг гэсэн өвчтнүүдийн яриа байдаг юм.

11.Хүнээс айх айдас

Энэ нь ихэнхдээ сексийн туршлагагүй бүсгүйчүүдэд тулгардаг бөгөөд ховор тохиолдолд эрчүүдэд нөлөөлдөг.

Уг сэтгэцийн эмгэгийн илрэх үндсэн шинж тэмдэг нь эрэгтэй хүнтэй уулзахдаа маш ихээр айх явдал юм. Гэхдээ энэ нь өмнөх амьдралын таагүй дурсамжаас хамаардаггүй гэнэ.

12. Домог зохиогч

Домог зохиогчийн өөр нэгэн нэршил нь “төрөлхийн худал ярих” юм. Тухайн хүний худал ярьж байгаа нь ихэнхдээ санамсаргүй байдлаар үүсдэг бөгөөд тэд луйварчдыг бодвол худлаа ярьснаа үргэлж хүлээн зөвшөөрдөг аж.

Энэ төрлийн хүмүүсийн ярианд 3 давуу тал бий.

  • Хэдийгээр тэр худал ярьж байгаа ч үнэний ортой байдаг.
  • Түүний ярьж буй түүхүүд ихэнхдээ эерэг зохиомжтой байдаг.
  • Тэр өөрийн мэдэлгүй, ямар ч муу санаагүйгээр худлаа ярьдаг.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар ийнхүү худлаа ярих нь өөртөө итгэлгүй байдалтай холбоотой гэжээ. ХХ зууны эхэн үед эрдэмтэд худлаа ярьдаг хүний тархи эрүүл хүний тархинаас ялгардаг болохыг тогтоосон юм.

13. Өөрийгөө гэмтээгч

Энэ төрлийн асуудалтай хүмүүс өөртөө гэмтэл учруулдаг хэдий ч амиа хорлох талаар боддоггүй. Тэд  хэт их сэтгэл хөдлөлөө дарахын тулд өөрийгөө бэртээдэг. Энэ төрлийн эмгэг нь ерөнхийдөө дайчид, асрамжийн газарт байдаг хүмүүст тулгардаг.

14.  Кандийн - Клерамбогийн синдром

Кандийн Клерамбо сэтгэцийн эмгэгийн үед тухайн хүн бүх зүйлийг автоматаар хийдэг бөгөөд өөрийн үзэл бодлыг заримдаа л ил гаргаж илэрхийлдэг.

Өвчин хүндэрсэн тохиолдолд тэд сэтгэл хөдлөлөө мэдрэх боломжгүй хэмээн бодож эхэлдэг ба хэн нэгэн түүнийг удирдаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Тийм учраас хүн бүхэн өөрөөр нь доог тохуу хийж байгаа мэт мэдрэмж авч байдаг. Мөн энэ шинж тэмдэг шизофрени өвчтэй хүмүүст илэрдэг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()