Японд гудамжинд "тасарсан" хүмүүсийг яагаад хэн ч тоодоггүй вэ? (30 фото)

Унтлагын өрөөнийхөө орон дээр тухтай нь аргагүй амарч байгаа юм шиг олны хөл бужигнасан гудамжинд хээвнэг унтаж байгаа хүнийг хараад дэргэдүүр нь өнгөрч буй хүмүүс юу гэж боддог бол? Тэдгээрийг хараад ихэнх хүмүүс жигшин зэвүүцэж, аль болох холуур тойрч гарахыг хичээдэг нь нууц биш. Харин Япончууд энэ тал дээр бусдаас өөр хандлагатай аж. 

Японд гудамжинд "тасарсан" хүмүүсийг яагаад хэн ч тоодоггүй вэ? (30 фото)

Япончуудын дунд согтууруулах ундааны хэрэглээ түгээмэл. Тэд олон нийтийн газар архидан согтуурахаас ичиж санаа зовдоггүй бөгөөд согтуу хүмүүс түрэмгий авир гаргаж, үймээн дэгдээгээгүй л бол эргэн тойрныхон нь тоодоггүй гэнэ.

Гэрэл зурагчин Ли Чапман Японы өдөр тутмын амьдралыг камерын хальсанд баримтжуулан үлдээдэг. Тэрээр гудамжинд унтаж байгаа согтуу хүмүүсийн зургуудаас бүрдэх гэрэл зургийн цуглуулгатай. 

Архи, согтууруулах ундаа зардаг автомат машиныг Японд бараг Фүжи уулын орой дээрээс ч олох боломжтой. Ийнхүү гудамжинд унтаж байгаа хүмүүсийг харсан гадны жуулчдын нүд орой дээрээ гардаг боловч Японы өдөр тутмын амьдралд энэ нь ховор үзэгдэл биш юм.

Гэгээн цагаан өдрөөр ийнхүү гудамжинд амарч буй хүмүүс ихэвчлэн цэвэрхэн, ажил хэрэгч хувцастай эрчүүд байдаг. 

Хяналтгүй болтлоо ингэж уух нь цаг наргүй ажилладаг тэдний ядралт, сэтгэл гутрал, ганцаардалтай холбоотой. Иймээс тэднийг бусад хүмүүс ойлгодог тул жигшиж зэвүүцдэггүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()