Эр хүн болж төрмөөргүй дэлхийн 6 газар

Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүдийн эрх болоод нийгэм дэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах болсон. Мэдээж хэрэг зарим талаараа эмэгтэйчүүд эрчүүдтэй адил хэмжээнд үнэлэгдэхгүй байгаа нь үнэн билээ. Тэгвэл эсрэгээрээ эрчүүд нь өөрсдийн эрхийн төлөө тэмцмээр орнууд байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр газруудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Эр хүн болж төрмөөргүй дэлхийн 6 газар

1 Мосуо

Хятадын Юньнань, Сычуань мужуудад, Төвдийн хилийн ойролцоо амьдардаг Мосуо ястан бол дэлий дээр цөөхөн үлдсэн эхийн эрхт ёс бүхий ард түмэн юм. Хятадын засгийн газар тэднийг албан ёсоор Наши гэгддэг үндэстний цөөнхийн нэг хэсэг гэж үздэг

Мосуочуудын гэр бүлүүд өнөр өтгөн бөгөөд тус бүрийг нь эмэгтэй хүн удирддаг. Өв залгамжлалын хувьд мэдээж эмэгтэй хүн удам залгана. Хамаг чухал шийдвэрийг эмэгтэйчүүд гаргадаг бол эрчүүд гэрийн ажлаа хийнэ. Хүүхдүүд эхийн гэрт хүмүүжиж, овгийг нь авдаг.

Мосуо

Мөн эр эм хүмүүс хосууд болно гэсэн ойлголт байхгүй. Эмэгтэйчүүд нь өөрийн хүслээр эрэгтэйгээ сонгож, дотно харилцаанд орох бөгөөд хүүхдүүд нь эхээрээ овоглодог тул эцгийн үүрэг бараг байхгүй. Тэд зөвхөн эмэгтэйчүүдээ жирэмслүүлэх үүрэгтэй гэхэд болно.

2 Минангкабау

Индонезийн Баруун Суматра дахь дөрвөн сая гаруй хүн амтай  Минангкабау бол эхийн эрхт ёс бүхий хамгийн том үндэстэн юм. Мэдээж удмаа эмэгтэйчүүд нь залгадаг бөгөөд амч хөрөнгийг зөвхөн эхээс охиндоо өвлүүлдэг байна. 

Минангкабау

Минангкабаучуудын нийгэмд эмэгтэйчүүд ихэвчлэн гэр орноо авч явдаг бол эрчүүд батлан хамгаалах, ан гөрөө хийх, шашны үүрэг гүйцэтгэдэг. Үүргийн хуваарилалт нь хүйсийн тэгш байдлыг хамгаалдаг гэж тэд үздэг. Гэрлэсний дараа эхнэр нөхөр 2 тусдаа унтдаг бөгөөд нөхөр нь хүсвэл түүнтэй нэг оронд унтаж болох ч ингэсэн тохиолдолд өглөө эрт гарч, төрөлх гэртээ өглөөний цайгаа уух ёстой. 10 настайдаа хөвгүүд ээжийнхээ гэрээс гарч бусад хөвгүүдтэй хамт амьдран төрөл бүрийн ур чадвар, шашны сургаал сурдаг гэнэ. Хэдийгээр овгийн удирдагч нь үргэлж эр хүн байдаг ч түүнийг зөвхөн эмэгтэйчүүд сонгож, шаардлагатай бол сольж чаддаг. 

3 Аканчууд

Гана улсын хүн амын олонхийг бүрдүүлдэг үндэстэн бол Аканчууд юм. Акан эмэгтэйчүүд удмаа залгаж, шийдвэр гаргаж, санхүүгээ барьдаг. Эрэгтэйчүүд хэд хэдэн ёс төдий албан тушаал хашиж, ахлагчийн үүрэг гүйцэтгэдэг боловч энэхүү албаа эхээсээ эсвэл эгчээсээ өвлөн авдаг. Ихэнх тохиолдолд эр хүн зөвхөн гэр бүлээ төдийгүй эгч, эгч, нагац, эмээ нараа болон эхнэрээ тэжээх ёстой байдаг.

Аканчууд

4 Брибри

Брибри бол Коста Рикагийн Лимон мужийн Таламанка дахь байгалийн цогцолбор газарт амьдардаг 13,000 гаруйхан хүн амтай омог юм. Нэг омог нь хэд хэдэн гэр бүлээс бүрдэх бөгөөд толгойлогч нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд л уламжлал ёсоор газар нутгаа өвлөж авах боломжтой. Нэмж дурдахад, тэдний ариун ёслолд ашигладаг ундаа болох какаог бэлтгэх эрх зөвхөн эмэгтэйчүүдэд байдаг.

Брибри

5 Гаро

Энэтхэгийн хойд хэсэгт амьдардаг Төвд-Бирм гаралтай Гарочуудын хамгийн бага охин нь удам залгадаг. Хэдийгээр бүгд эхээрээ овоглодог боловч эрчүүд бүх шийдвэрийг гаргаж санхүүгээ барина. Удам залгах охид хамгийн эрэлттэй бэр болдог бол бусад нь нөхөр олох хэцүү. Мөн нөхөр нь зугтвал эрийн тал түүнийг барьж хорих эрхтэй. Нөхөр нь эхнэрийнхээ гэрт амьдрах ёстой бөгөөд хосууд таарч тохирохгүй бол хөөгдөнө. 

Гаро

6 Наговиси

Наговиси бол Өмнөд Буганвилл, Папуа Шинэ Гвинейн баруун талд орших нэгэн арал дээр амьдардаг овог юм. Тэдний нийгэм хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд тус бүрийг эмэгтэй хүн удирддаг. Наговисийн эмэгтэйчүүд бүх шийдвэрийг гаргаж, газар тариалан эрхэлдэг. Гэрлэлтийг хуулиар зохицуулдаггүй. Хосууд чөлөөтэй хамт амьдарч эрэгтэй нь эмэгтэйгийнхээ тариалангийн талбайд ажиллаж байвал гэрэлсэнд тооцно.

Наговиси

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()