Майкл Жексоны гадаад төрх яагаад эрс өөрчлөгдсөнийг эмч нар тайлбарлажээ

Алдарт дуучин Майкл Жексон (Michael Jackson)-ыг дэлхий дээрх арьсны өнгөө өөрчилсөн анхны хүн гэдэг. Гэвч тэрээр өөрийн хүслээр энэ арга замыг сонгосон хэрэг биш гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бага наснаасаа эхлээд арьс цайрах өвчнөөр шаналж байсан Майкл аргагүйн эрхэнд ийм байдалд орсон байна.

Майкл Жексоны гадаад төрх яагаад эрс өөрчлөгдсөнийг эмч нар тайлбарлажээ

Витилиго буюу арьс цайрах өвчин нь арьсанд милланин будагч бодис үүсгэгч эсийг ямар нэгэн эсрэг бие устгаснаар үүсдэг тул дархлааны эмгэгт тооцогддог байна. Одоогийн байдлаар яг юунаас болж ийм өвчлөл үүсдэг болохыг эцэслэн тогтоогоогүй байгаа ч хэд хэдэн хүчин зүйлээс болж тусах магадлал нэмэгддэг гэнэ.

Тэдгээр нь:

  • нарны гэрэлд удаан байх
  • цайруулах үйлчилгээтэй химийн бодисуудтай удаан хугацаанд харьцах
  • стресс
  • дархлаа муудах зэрэг шалтгаанууд байх аж.

Мөн эрдэмтэд арьсны хорт хавдар болон арьс цайрах өвчин 2 харилцан хамааралтай болохыг тогтоосон байна. Энэ өвчин нь хүнд халддаггүй ч удамшдаг.

1993 онд Майкл Жексон Опра Уинфригийн ярилцлага дээр энэ өвчнийхөө талаар анх ярьж байжээ. Тэрээр 1982 оноос эхэлж арьс нь өөрчлөгдөх болсон тухай энэхүү ярилцлагаар дамжуулан олон нийтэд хуваалцсан юм. 

Энэ өвчин хүний хэдэн ч насанд тохиолдож болох бөгөөд арьсны фигментүүд үгүй больсноос цагаан толбонууд үүсэж, улмаар эдгэрэхгүй байх тохиолдол их гардаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн хүн амын 1 хувь уг өвчнөөр өвчилсөн бөгөөд нийт арьсны өвчнөөр өвчлөгсдийн дунд витилиготой хүн 4 хувийг эзэлдэг аж. Сүүлийн үед залуучууд, бага насны хүүхдүүд өвчлөх нь ихсэж байгаагаар барахгүй, шинээр төрж буй хүүхдүүд ч ийм өвчтэй гарах тохиолдлууд нэмэгджээ.

Жексоныг уг өвчнөөр шаналж байх үед арьсны пигментүүдийг цайруулж, гэмтсэн арьстай нь ойролцоо өнгөтэй болгох эм, тоснууд байдаг байжээ. Майкл тэрхүү эм, тосыг их хэмжээгээр хэрэглэж арьсаа цайруулсан гэдэг баримтууд бий. Мөн нас барсных нь дараах задлан шинжилгээний дүгнэлтэд уруул, чих, хөмсгөө засуулсан, цээжиндээ хагалгаа хийлгэсэн, арьсны болон уушгины маш хүнд өвчтэй байсан зэрэг нь бичигдэн үлдсэн байдаг аж.

"Уг өвчнөөр шаналж буй хүмүүс Жексон шиг түргэн хугацаанд бүрэн хувирч чадахгүй." гэж арьс, гоо сайхны эмч Жон тайлбарлаж байсан удаатай. Гидрохинонын монобензилийн эфиртэй Бенокин хэмээх тос Майклын арьс бүхэлдээ цагаан болсны шалтгаан юмсанж. Уг тос нь хүний арьсыг бүрэн цайруулах үйлчилгээтэй бөгөөд АНУ-ын эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн цорын ганц ийм төрлийн бүтээгдэхүүн гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()