"Алслагдсан диваажин" Исланд улсын тухай сонирхолтой баримтууд

Исланд бол хойд Европт орших, 350 гаруй мянган хүн амтай арлын улс бөгөөд ард иргэд нь өөр хоорондоо улсынхаа албан ёсны хэл болох Исланд хэлээр ярьдаг байна. Дэлхийн дийлэнх улсуудыг бодоход харьцангуй цөөн хүн амтай энэ улсын нийслэл болох Рейкьявик нь Исландын хамгийн их оршин суугчтай хот гэдгээрээ манай улсын нийслэлтэй төстэй юм. Өнөөдөр та бүхэнд энэхүү гайхалтай байгаль, сонирхолтой уламжлал, баялаг түүхтэй улсын талаар хамгийн сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

"Алслагдсан диваажин" Исланд улсын тухай сонирхолтой баримтууд

1 Исланд бол дэлхийн хоёр тектоник хавтны хооронд сэлж болох цорын ганц газар юм

Силфра нь дэлхийн хоёр тектоник хавтны хооронд сэлж болох цорын ганц газар аж. Өөрөөр хэлбэл, энэ нь тектоник хавтнууд тасарснаас үүссэн тив хоорондын хагарал юм. Хавтан зарим хэсгээрээ маш нарийхан тул гараа алдлах төдийд хоёр талдаа нэгэн зэрэг хүрч болдог нь Хойд Америк, Евразийн тивүүдийн хоёуланд нь зэрэг хүрч байна гэсэн үг. Силфрагийн хагарал нь Исландын баруун өмнөд хэсэгт орших Тингвеллирийн байгалийн цогцолборт газар дахь Тингвадлаватн нуурт байрладаг бөгөөд 2004 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн.

Исланд бол дэлхийн хоёр тектоник хавтны хооронд сэлж болох цорын ганц газар юм

2 Акурейри хотод гэрлэн дохио нь улаан тойргийн оронд улаан зүрхтэй байдаг

Исландын хувьд их хэмжээний хохирол учруулсан 2008 оны эдийн засгийн хямралын үеэр Акурейри хотын эрх баригчид оршин суугчдаа зарим энгийн зүйлсээр баясгахаар шийдсэн байна. Акурейри бол Исландын хоёр дахь том хот бөгөөд тус улсын хойд хэсэгт байрладаг. Хүйтэн уур амьсгал, хэт удаан үргэлжлэх шөнө, санхүүгийн хямрал гээд энэ нутагт аз жаргалтай байх боломжгүй мэт хүнд хэцүү цаг үед ард иргэд сэтгэлийн тэнхээтэй байх нь хамгийн чухал байв. Зүрх сэтгэлээрээ инээмсэглэх томоохон аяныг нутгийн эрх баригчид боловсруулж эхэлсний нэг нь улаан зүрхтэй гэрлэн дохио болжээ. Зүрхний дүрс нь эерэг сэтгэлгээтэй байхыг хүмүүст сануулдаг гэнэ. 

Акурейри хотод гэрлэн дохио нь улаан тойргийн оронд улаан зүрхтэй байдаг

3 Исландын уугуул цорын ганц хөхтөн амьтан бол Арктикийн үнэг юм

IX зуунд Исландад анх хүмүүс суурьшсан бөгөөд тэр үед цорын ганц уугуул хөхтөн амьтан нь цагаан үнэг байжээ. Эдгээр амьтад мөстлөгийн төгсгөлд хөлдүү тэнгисээр дамжин арал дээр ирсэн байна. Бусад амьтдыг энд суурьшсан хүмүүс эх газраас авчирсан байна. Исландад 8000-10000 орчим Арктикийн үнэг амьдардаг.

Исландын уугуул цорын ганц хөхтөн амьтан бол Арктикийн үнэг юм

4 Номыг Христийн Мэндэлсний Баярын уламжлалт бэлэг гэж үздэг

Исландчууд ном унших дуртай. Исланд улс нэг хүнд ноогдох тоогоороо хамгийн олон ном хэвлэдэг орон бөгөөд 1000 Исланд хүнд таван ном ноогддог. 2009 онд Рейкьявик хотын номын сангаас 1.2 сая ном гэрээр өгсөн гэдэг тооцоо гарсан ч Рейкьявик хотын хүн ам ердөө 200.000 байв. Гэхдээ ихэнх номыг жилийн тодорхой нэгэн үед буюу 9-р сарын сүүлээс 11-р сарын эхээр зардаг. Энэхүү үндэсний уламжлалыг Жолабокафлод буюу "Христийн Мэндэлсний Баярын номын үер" гэж нэрлэдэг. Ийнхүү Исландчууд 12-р сарын 24-ний шөнө нэг нэгэндээ ном бэлэглэж, хамтдаа ном уншдаг. Энэхүү уламжлал нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Исланд руу орж ирэх бэлэг дурсгалын тоо хэмжээ валютын хязгаарлалтын улмаас огцом буурсантай холбоотой. 

Номыг Христийн Мэндэлсний Баярын уламжлалт бэлэг гэж үздэг

5 Исландчууд хайр сэтгэлийн харилцаа үүсгэх гэж буй хүнтэйгээ цусан холбоотой эсэхийг хэлж өгдөг апп бүтээсэн

Исланд улс 350 гаруй мянган хүн амтайн хажуугаар цагаачлал багатай учир энд хүмүүс холын хамаатантайгаа таарах эрсдэл өндөр байдаг. Үүнийг дагаад тэдэнтэй санамсаргүй байдлаар болзох боломж бас бий. Энэ асуудал маш ноцтой болж эхэлсэн тул 2010 онд Исланд улс үүнийг зохицуулах арга сэджээ. Íslendinga апп нь Íslendingabók буюу Books of Icelanders вэбсайт дахь мэдээллийг ашигладаг бөгөөд 11-р зууны анхны цагаачдаас хойших бүх исландчуудын жагсаалт, тэдгээрийн гэр бүлийн намтрыг харуулдаг гэнэ. Ингэснээр ухаалаг утастай иргэд хэдхэн товчлуур дээр дарахад л хангалттай бөгөөд болзохыг хүссэн хүнтэйгээ хэр ойрын төрөл болохоо тэр дор нь мэдэж чаддаг болжээ.

Исландчууд хайр сэтгэлийн харилцаа үүсгэх гэж буй хүнтэйгээ цусан холбоотой эсэхийг хэлж өгдөг апп бүтээсэн

6 Исландын хүмүүсийн 54 хувь нь эльфүүд байдаг гэж үздэг бөгөөд Рейкьявикт элфийн сургууль хүртэл байдаг

Elfschool-ийн мэдээлснээр Исландын иргэдийн 54 хувь нь эльфүүд жинхэнэ гэдэгт итгэдэг. Энэ улсад очсон хүн бүр элфийн жижиг байшингуудыг хялбар олж болно. Хэрэв хэн нэгэн нь эльфүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл тусгай сургуульд сурч, эдгээр элфүүд хэрхэн харагддаг, хаана, хэрхэн амьдардагийг нь ганцхан өдрийн дотор сурч чадна гэнэ. 

Исландын хүмүүсийн 54 хувь нь эльфүүд байдаг гэж үздэг бөгөөд Рейкьявикт элфийн сургууль хүртэл байдаг

7 Нэг гэр бүлийн гишүүд өөр өөр овогтой байж болно

Ихэнх оронд нэг гэр бүлийн гишүүд нэг овогтой байдаг боловч Исланд улс өөрийн гэсэн овгийн системтэй. Хэрэв тэд хүүтэй бол түүний овгийг аав эсвэл ээжийн нэр дээр "-son" дагавар, охины нэрийг "-dottir" гэсэн дагавар нэмж нэмнэ. Дээрх залгаврууд нь "хүү", "охин" гэсэн утгатай. Жишээлбэл Gunner гэдэг хүний хүүг Gunnerson гэж овоглоно. 

Тиймээс, гэр бүлийн бүх гишүүд өөр өөр овогтой байж болох бөгөөд ихэнх орнууд шиг гэр бүлийн тогтсон нэг овог байдаггүй. 

Нэг гэр бүлийн гишүүд өөр өөр овогтой байж болно

8 Исландад зааны толгой хэлбэртэй аварга чулуу бий

Зааны хад бол Исландын Вестман арлууд дээрх аварга том базальт чулуу юм. Вестманын арлууд дээр хэд хэдэн удаа галт уул дэлбэрсний дараа энэхүү хад үүссэн бөгөөд хамгийн хүчтэй дэлбэрэлт 1973 онд болсон байдаг. Тэр үед л Зааны хад үүссэн гэж эрдэмтэд үздэг байна. 

Исландад зааны толгой хэлбэртэй аварга чулуу бий

9 Дэлхийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Исландын Ерөнхийлөгч Вигдис Финнбогадоттир байв

Вигдис Финнбогадоттир бол Исландын дөрөв дэх ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн юм. Тэрээр дэлхийн хамгийн анхны ардчилан сонгуулиар сонгогдсон эмэгтэй ерөнхийлөгч гэдгээрээ дэлхий даяар алдартай. 1980 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Исландын эмэгтэйчүүдийн хөдөлгөөн бүсгүй хүнийг сонгоход гол анхаарлаа хандуулсан байдаг. Тэр жил Вигдис Финнбогадоттир гурван эрэгтэй нэр дэвшигчтэй өрсөлдөж, ялалт байгуулсан байна. 

Дэлхийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Исландын Ерөнхийлөгч Вигдис Финнбогадоттир байв

10 Исланд хэлэнд "зайрмагны аялал" гэсэн утгатай үг бий

Исландчууд цаг агаар ямар байгаагаас үл хамааран зайрмаг иддэг сонирхолтой ард түмэн аж. Эдгээр хүмүүс зайрмагт туйлын дуртай учир "зайрмагны аялал" гэсэн утгатай үг хүртэл бий болжээ. Ísbíltúr гэдэг тус үгийн эхний хэсэг ísbúð нь "зайрмагны дэлгүүр" гэсэн утгатай бөгөөд хоёр дахь хэсэг нь "машинд үсрэх", "явах" гэсэн утгатай bíltúr юм.

Исланд хэлэнд "зайрмагны аялал" гэсэн утгатай үг бий

11 Исланд эцэг эхчүүд хүүхдээ гадаа хүйтэнд унтуулдаг

Исланд болон бусад Скандинавын орнуудад эцэг эхчүүд гадаа хүйтэнд ч гэсэн хүүхдээ гадаа унтуулдаг. Исландад хүүхдийг хүйтэнд унтуулах нь чийрэг болгож, илүү сайн амрах нөхцлийг бүрдүүлдэг гэж итгэдэг байна. Энэ үзэл үнэний ортой байж болохыг Исландын дундаж наслалт 82 нас гэдэг баримт илтгэнэ. 

Исланд эцэг эхчүүд хүүхдээ гадаа хүйтэнд унтуулдаг

12 Исландад шумуул байдаггүй

Исландад 1300 орчим төрлийн шавьж байдаг боловч шумуул байдаггүй. Исланд улсын уур амьсгал эрс тэрс байдаг нь шумуулын амьдралын мөчлөгт сөргөөр нөлөөлдөг гэж эрдэмтэд үзжээ. 

Исландад шумуул байдаггүй

13 Исланд дахь эцэг эхчүүд батлагдсан жагсаалтаас хүүхдүүдийнхээ нэрийг сонгох эсвэл тусгай хороонд хүссэн нэрээ илгээж батлуулах ёстой

Исландад та хүүхдэдээ өөрийн хүссэн нэрээ өгөх боломжгүй. Хүүхдэд нэр өгөх үйл явцыг 1991 онд байгуулагдсан Исландын Нэрийн Хороо зохицуулдаг бөгөөд та батлагдсан нэрсийн жагсаалтаас сонгох хэрэгтэй болно. 2012 оны байдлаар 1712 эрэгтэй, 1853 эмэгтэй нэр тус жагсаалтад орсон байна. Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ албан ёсоор батлагдсан жагсаалтад ороогүй нэр өгөхийг хүсвэл хороогоор батлуулахаар илгээн, хүсэлт гаргах учиртай байдаг аж. Хороо тухайн нэрийг Исландын хууль дүрэмд нийцэх эсэх, эзнийг нь эвгүй байдалд хүргэж болзошгүй эсэхийг  нягталдаг. 

Исланд дахь эцэг эхчүүд батлагдсан жагсаалтаас хүүхдүүдийнхээ нэрийг сонгох эсвэл тусгай хороонд хүссэн нэрээ илгээж батлуулах ёстой

14 Исландад McDonald's байдаггүй

Исланд дахь анхны McDonald's 1993 онд нээгдсэн боловч орлого муутай байсаар 2009 онд McDonald's-ийн хамгийн сүүлийн ресторан хаагдсан байна. Үүний шалтгаан нь тус сүлжээ Burger King болон KFC зэрэг түргэн хоолны газруудын дараа Исландад орж ирснээс болсон гэжээ. Тухайн үед түргэн хоолны зах зээлийн эрэлт хэдийн ханасан байсан аж. Мөн 2008 оны санхүүгийн хямрал хамгийн сүүлийн McDonald's-ийг хаагдахад нөлөөлсөн гэнэ. 

Исландад McDonald's байдаггүй

15 Исландыг 24 цаг хүрэхгүй хугацаанд тойрч болно

Ring Road бол жуулчдын хувьд Исландын газар нутаг, соёлыг мэдрэхэд зориулагдсан зам юм. Үүний урт 1332 км бөгөөд Вестфьорд болон Снйфеллснесийн хойгийг тооцохгүйгээр, тус улсыг бүрэн тойрдог ажээ. Тиймээс хэрэв та энэхүү үзэсгэлэнт нутгаар зугаалахыг хүсвэл 24 цаг хүрэхгүй хугацаанд бүхлээр нь тойрч болно. Гэхдээ ихэнх хөтөч нар Исландыг бүхэлд нь үзье гэвэл дор хаяж 7 хоног зарцуулахыг зөвлөдөг байна. 

Исландыг 24 цаг хүрэхгүй хугацаанд тойрч болно

16 Исландын хамгийн алдартай хоол бол хот дог юм

Хот-дог нь бараг Исландын үндэсний хоол юм. Үүнийг шатахуун түгээх станц, автобусны зогсоол, ресторан гээд хаа сайгүй зардаг. Исландад хот-дог худалдаж авах хамгийн алдартай газар бол Baejarins Beztu Pylsur гэнэ. Энэхүү ТҮЦ-ийг 1937 онд нээсэн бөгөөд өнөөг хүртэл нэг гэр бүл удам дамжин ажиллуулсаар иржээ. 

Исландын хамгийн алдартай хоол бол хот дог юм

17 Исландын төрийн далбааны өнгө нь тухайн орны байгалийн гурван хүчин зүйлийг бэлгэддэг

Исландын туг нь цагаан, улаан загалмай бүхий цэнхэр далбаанаас бүрддэг. Загалмай нь Христийн шашныг бэлгэддэг юм. Энэхүү далбааны анхны хувилбарыг 1918 онд Исланд Дани улсаас тусгаар тогтносноор баталсан байдаг. Төрийн далбааны өнгө нь тус орны өнгө төрхийг бүрдүүлэгч байгалийн гурван хүчин зүйлийг бэлгэддэг байна. Улаан өнгө бол галт уулсын гал, цагаан бол цас мөс, цэнхэр бол арлын уулс гэнэ. 

Исландын төрийн далбааны өнгө нь тухайн орны байгалийн гурван хүчин зүйлийг бэлгэддэг

18 Исландад нийтийн тээврийн төмөр зам байдаггүй

Исландад төмөр зам байдаггүй ч барьж байгуулах талаар хэд хэдэн санал гарч байсан боловч нэг нь ч хэрэгжилгүй өдийг хүрчээ. Гэхдээ чухал шаардлагатай түүхий эд тээвэрлэх, боомтоос мал аж ахуйн бараа тээвэрлэх төмөр зам бий. Нийтийн тээврийн төмөр замын системийг бий болгохоос татгалзах болсон гол шалтгаан нь хүн ам цөөтэй, байгаль орчны хатуу нөхцөл, мөн өндөр хөгжсөн авто замын дэд бүтэц зэрэг аж. 

Исландад нийтийн тээврийн төмөр зам байдаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()