Дубайн цагдаа нар зочид буудлын тагтнаас чармай нүцгэн 12 бүсгүйг баривчилжээ

Арабын Нэгдсэн Эмират улсад нууцаар хийсэн "садар самуун" видео бичлэг олон нийтийн сүлжээнд маш хурдан тархаж, тус орны иргэдийг цочирдуулсан үйл явдал болсон байна. Бусдыг садар самуунд уруу татсан гэх уг бичлэгийг хийсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд бичлэгт орсон эмэгтэйчүүдэд их хэмжээний торгууль ногдуулж, цаашлаад бүр шоронд хорих шийдвэр гаргасан аж. Дуулиан шуугиан тарьсан бичлэгт яг юу гарсан хэрэг вэ? 

Дубайн цагдаа нар зочид буудлын тагтнаас чармай нүцгэн 12 бүсгүйг баривчилжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНЭУ-д ийм явдал маш ховор тохиолддог. Исламын шашинтай тус орны хатуу хуулийг цөхрөнгөө барсан эсвэл ёроолгүй тэнэг хүмүүс л зөрчдөг. Дубай Марина орчмын өндөр барилгуудын нэг тагтан дээрээс хийсэн нүцгэн эмэгтэйчүүдийн бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархсан байна. АНЭУ-ын нийслэлийн Прокурорын газраас уг бичлэгийн учрыг тодруулахаар шалгаж эхэлжээ.

Дуулиан шуугиан тарьсан бичлэг дээр 12 бүсгүй чармай нүцгэн гарсан юм. Хамгийн сонирхолтой нь энэ бүх явдлыг өдрийн цагаар бичсэн байв. Батлагдаагүй эх сурвалжийн мэдээлснээр үүний цаана Оросын томоохон технологийн компанийн тэргүүний захиалга байж болзошгүй гэнэ. 

Энэхүү видеонд оролцсон хүн бүр ял авахаар болжээ. Нэгдүгээрт, зохисгүй авир гаргасан хэргээр саатуулагдсан тэдгээр бүсгүйчүүдэд АНЭУ-ын Холбооны Эрүүгийн хуулийн 361 дүгээр зүйлд заасны дагуу зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял, 1400 ам.долларын торгууль ногдуулж байгаа юм.

Хоёрдугаарт, видеог Вэб дээр байршуулж, тараасан хүмүүст "Олон нийтийг гутаан доромжилсон" хэргээр торгууль ногдуулахаар болсон байна. Торгуулийн хэмжээ ойролцоогоор 70-140 мянган ам.доллар болох аж. Хэрэгт холбогдсон этгээдүүд торгуулиа төлөхгүй тохиолдолд шоронд 2-3 жил хоригдоно. 

Урьд өмнө нь АНЭУ-д ийм шуугиан гарч байсан удаатай. 2017 оны 1-р сард таван одтой Waldorf Astoria Dubai Palm Jumeirah зочид буудлын захиргаа Оросоос ирсэн 20 блогчдоос зочид буудлын нутаг дэвсгэр дээр авсан зургаа устгах, утсан дээрх байршлаа өөрчлөхийг шаардаж байсан аж. Учир нь тэдгээр блогчид тухайн зочид буудалд байршлаа оруулан, хагас нүцгэн зургуудаа авч нийтэлсэн нь Исламын шашинд харшилж байсан гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()