Матар-загас

2013-04-18, 00:20
30,595
Энэхүү зургууд бол ямар нэгэн фото эвлүлэг биш бөгөөд Америк болон Мексикийн усанд амьдардаг зэрлэг загас юм. Хэдийгээр гадаад байдал нь үнэхээр аймшигтай харагдаж байгаа ч махчин загас судлаачдын анхаарлыг татаж байгаа бөгөөд судлаачид ч энэ загасыг судлах ихэд сонирхолтой байгаа аж. Ингээд судалгааны багийн хийсэн үр дүнг танилцуулж, ямар амьтан болох, хэрхэн хооллодог гэх мэт зэрлэг загасны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая.
Матар-загас

Миссисипийн энэ загас нь бараг 100 сая жилд өөрчлөгдөөгүй бөгөөд хэд хэдэн мөстлөгийн үеийг давж чаддаг байна.



Толгойны хэсэг нь матартай маш ижил учир түүнийг матар-загас хэмээн нэрлэх болсон бөгөөд усан дотор байх үед заримдаа хүмүүс матар уу, загас уу гэдгийг нь ялгаж чаддаггүй байна. Одоогийн байдлаар Миссисипигийн энэ аварга загастай Мексикт таарч болох ажээ. Энэ загас нь бага зэргийн давстай, томоохон нуур голуудад амьдардаг байна. Харин хэт их давстай далайн усанд байх нь юу л бол.



Матар-загас нь 3 метрийн урт 140 кг жин хүртэл өсдөг байна. Хэдйигээр аварга загас, халимнаас жижиг ч томын тоонд л багтана.



Биен тэр чигтээ ромбо хэлбэрийн хайрстай. Хайрсных нь өнгө нь цайвар саарал ногоон болон шаргал эсвэл цагаан өнгөтэй байдаг. Сэлүүр нь нэлээд хойно байрлана.



Энэхүү загас булингартай усанд амьдардаг учир маш сайн хараатай байх хэрэгтэй. Тиймээс ч том нүдтэй юм. Харин хайрсных нь саарал ногоон өнгө нь усан дотор харагдахгүй байхад тусалдаг.



Биеийн хэмжээ том учир тэрээр хурдан хөдөлгөөнтэй жижигхэн загаснуудыг агнаж чадахгүй. Тиймээс тэрээр өөрийн гэсэн тактикийн боловсруулсан байна. Голын урсгалын дагуу үл мэдэгдэх замаар тайван сэлэх бөгөөд яг идэш нь дөхөөд ирэнгүүт ширүүн довтлох явдал юм.



Энэ загас нь дэлхийн хамгийн урт эрүүний ястай загас бөгөөд эрүүнийх нь урт нь 30-45 см хүрдэг гэнэ. Идшээ барихдаа тэрээр эхлээд хөндлөнгөөр нь барьдаг бөгөөд дараа нь эргүүлж, бүхлээр нь залгидаг байна. Матар-загас нь маш их иддэг бөгөөд зогсоо зайгүй идэх чадвартай байдаг. Ходоод нь их хэмжээгээр сунадаг учир 20 кг орчим загас багтдаг гэнэ.



Тэд ихэвчлэн сул дорой загасыг барьж иддэг. Харин матар-загас руу матар л довтлох магадлалтай. Харин загасчид энэ загасыг барьж чадвал энэ нь томоохон аз, олз болдог байна.



Өвөрмөц эрүүнийх нь урд маш олон хурц шүдтэй нарийхан хошуу бий.



Эдгээр загаснуудад сэлэлтийн бөмбөлөг гэж байдаг байна. Тэд агаарт гарч амьсгал авахад бөмбөлөгийн тусламжтайгаар тухайн агаар биеэр нь тардаг бөгөөд үүний ачаар бүлээхэн, хүчилтөрөгч дутмаг усанд ч амьдрах чадвартай юм. Энэхүү чадвар нь ямар ч нөхцөлд зохицох чадварыг нь илүү болгож өгч байна.



Ийм төрлийн онцлог нь бүүр эрт үеэс л ялгарч эхэлсэн аж.



Матар-загаснууд хэрхэн хээлтдэг талаар төдийлөн тодорхой биш боловч эм матар-загаснууд 5-н сараас 7-р сарын хугацаанд түрсээ шахаж, ургамал ургасан чулуун дээр наалдуулдаг байна. Ингээд загасны эцэг эхийн үүрэг нь дуусдаг аж.



6-8 хоногийн дараа түрснээс жижиг загас үүсдэг бөгөөд тэд дээшээ гарч хоолоо олж идэх чадвартай болсон байдаг байна. Эм загас 11 насандаа нас бие гүйцдэг бол эр нь 6 насандаа нас бие гүйцдэг аж.































Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()