Алуурчны гараас мултарч, задгай далайд 3 хоног хөвж амьд гарсан 11 настай охины түүх

Америкийн иргэн Терри Жо Дуперро (Terry Joe Duperro) 11 настайдаа хэн хүний санаанд оромгүй, хүнд зүйлтэй нүүр тулжээ. Түүний гэр бүл рүү алуурчид халдсан бөгөөд тэрээр задгай далайд 3 өдрийг цор ганцаараа өнгөрүүлсэн байна. Хар дарсан зүүд нь биелэлээ олох шиг аймшигт явдлаас охин арайхийн амьд гарсан аж.

Алуурчны гараас мултарч, задгай далайд 3 хоног хөвж амьд гарсан 11 настай охины түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ бүхэн Терригийн аав Артур Дюперро гэр бүлдээ бэлэг барихаар шийдсэнээс эхэлсэн юм. Висконсин мужийн нүдний эмч тэрээр эхнэр, гурван хүүхдийнхээ хамт Бахамын арлууд дээр дулаан бүс нутагт амрахыг мөрөөддөг байв. Үүний тулд Дуперрогийн гэр бүлийн найзууд болох Жулиан, Дин Харви нартай нэгдэн Флоридагийн Форт Лодердейл боомт хотод жижиг дарвуулт онгоц түрээсэлсэн байна.

Жулиан Харви Дэлхийн 2-р дайны ахмад дайчин тул дарвуулт хөлөг хэрхэн залуурдахыг мэддэг байсан аж. 1961 оны 11-р сарын 8-ны шөнө "Bluebelle" хэмээх дарвуулт онгоц далайд гарав. Усан онгоцонд эхнэр нөхөр Харви болон Артур Дюперро эхнэр, гурван хүүхдийн хамт 2 гэр бүл суусан байжээ. Дюперрогийн хүүхдүүд болох 14 настай Брайан, 11 настай Терри, 7 настай Рени нар байв. 

Таван өдрийн турш цаг агаар тогтуун байсан далай тэнгис аялагчдад мартагдашгүй сайхан мэдрэмж өгсөн байна. Гэвч амралтын зургаа дахь шөнөөс хар дарсан зүүд эхэлжээ. Терри тавцан дээр ахынхаа хашгирах дуунаар сэрээд хартал ээж, аав хоёр нь цусандаа хутгалдан ухаангүй хэвтэж байсан гэнэ.

Террид энэ бүхэн аймшигтай зүүд шиг санагджээ. Охин буцаж хөлөг онгоцны бүхээг рүү орж, хөнжил доороо нуугдсан байна. Хэсэг хугацааны дараа Терри дахин дээш гараад, галзуу хүн шиг харагдах Жулиантай таарахад тэрээр Терриг хүчтэй түлхэж унагаад, аврах завь руу явсан бөгөөд завины ёроолд алуурчны эхнэр Диний цогцос хэвтэж байв.

Жулиан эхнэрийнхээ цогцостой завинд суугаад хөвж одоход Терри охин хөлөг дээрх цор ганц амьд хүн болжээ. Хэсэг хугацааны дараа алуурчин Жулиан яагаад түүнд хүрээгүйг олж мэдэв. Харви завины ёроолыг нь цоолсон тул Терриг живж үхнэ гэдэгт итгэлтэй байсан аж. Гэхдээ Терри аавынхаа зааж өгсөн зүйлийг санажээ. Тэрээр дарвуулт завины ард байдаг жижиг аврах завийг олж, түүнийг усан дээр гаргаж чадсан бөгөөп төд удалгүй дарвуулт онгоц живж, охин далайд ганцаар хөвж үлдэв.

Терри хоол хүнс бүү хэл, уух усгүй байсан тул удалгүй цангаж, өлсөж туйлдаж эхлэв. Хурц нар дээрээс шарж байсан учир өөрийгөө халхлах зүйлгүй Терри нарны туяанд ноцтой түлэгдсэн байна. Хамгийн аймшигтай нь задгай тэнгист өөр завьтай таарах магадлал маш бага гэдгийг охин маш сайн ойлгож байлаа. 

Гэвч Терри Дуперро амьд үлдэх хувь тавилантай байсан бөгөөд 84 цагийн дараа түүнийг Грекийн хөлөг онгоц олж, амь аврагдсан байна. Охин эцэж туйлдсан байсан тул Грекчүүд нисдэг тэрэг дуудаж, түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. 

Жулиан Харви харин энэ зуур эргийн хамгаалалттай таараад тэдэнд эхнэрийнхээ живсэн цогцсыг үзүүлж тэдний явж байсан хөлөг онгоц хөмөрч, ганцхан өөрөө амьд гарсан, үлдсэн зорчигчид Bluebelle-ийн хамт живсэн гэж хэлэв. Алуурчин гэртээ харьж, эхнэрээ хүртэл оршуулж, уй гашууд автсан мэт жүжиглэсэн аж. 

Удалгүй Харвигийн гэрт цагдаа ирээд, Терриг амь аврагдсан гэж хэлэхэд тэр баярласан дүр эсгэжээ. Ингээд бүх зүйл дууссан гэдгийг ойлгосон алуурчин 1961 оны 11-р сарын 16-нд зочид буудлын өрөө түрээсэлж ороод амиа хорлосон байна. 

Хожим нь цагдаа нар аллагын хэргийг шалгаж байхдаа аялалын өмнө Жулианы эхнэр ослоор нас барвал их хэмжээний мөнгө авах даатгалд хамрагдсан болохыг олж мэджээ. Тиймээс тэрээр дарвуулт онгоцоор аялалд явж, эхнэрээ живүүлж үгүй хийхээр шийдсэн аж. Харамсалтай нь Харви эхнэрээ живүүлж байгааг Артур Дюперро санамсаргүй байдлаар харчихсан аж. Үүний улмаас Харви гэрч үлдээхгүйн тулд Терригээс бусад бүх хүнийг хөнөөсөн гэнэ. 

Хэрэв Жулианы төлөвлөгөө биелж, охин дарвуулт завины хамт живсэн бол энэ хэргийн талаар хэн ч мэдээгүй байх байсан бөгөөд алуурчин мөнгөө аваад аз жаргалтай цааш үргэлжлүүлэн амьдрах байсан юм. Гэхдээ хувь заяа түүнд цуст мөнгөө үрэх завдал өгөөгүй аж.

2010 онд зохиолч Ричард Логан энэхүү аймшигт үйл явдалд зориулан "Өнчин тэнгист" номоо бичсэн байна. Ингэхдээ зохиолч зөвхөн эмгэнэлт явдлын талаар яриагүй ба Терри Дюперрогийн ослын дараах амьдралыг ч мөн өгүүлдэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()