Флорида мужийн Делрэй Бич хотын оршин суугч бохирын хоолойд төөрсөн хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр эмэгтэйг сураггүй алга болсноос хойш гурван долоо хоногийн дараа олж аварч чадсан аж.
2021 оны 3-р сарын 23-ны өглөө гудамжаар явж байсан нэгэн иргэн газар доороос эмэгтэй хүний хашгирч буй дууг сонсоод аврах албанд дуудлага өгсөн байна. Хэргийн газарт очсон аврагчид 43 настай нүцгэн эмэгтэй бохирын хоолойд гацсан байхыг олжээ.
Эмэгтэйн найз залуу энэ оны 3-р сарын 3-нд түүнийг алга болсон тухай цагдаагийн газарт мэдэгдсэн бөгөөд түүнийг хамгийн сүүлд байшингийнхаа ойролцоох суваг орчимд сэлж байсан гэж мэдээлсэн байна.
Эмэгтэй сувгийн жижиг хаалгыг сонирхож цааш явсан нь ус зайлуулах руу хоолой руу хөтөлсөн болж таарав. Улмаар эмэгтэй төөрч, замаа алдсан аж.
Сураггүй болоод байсан эмэгтэйг бохирын хоолойноос шат болон биеийн бэхэлгээний тусламжтай дээш гаргаж ирсэн байна. Сульдаж тамиргүйдсэн түүнийг даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нарын дүгнэлтээр шингэн алдалт гэж оношлогдов.
Эмэгтэй гурван долоо хоногийн турш бохирын шугаманд байсан гэжээ. Тэрээр дээрээс гэрэл гарч байгааг хараад, үе үе тусламж дуудан хашгирсан нь амь аврагдах арга болсон аж.
Эмэгтэй хууль бус бодис хэрэглэдгээсээ болж сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудтай тулгарсан нь ийнхүү түүнийг эрсдэлтэй нөхцөлд оруулсан байна.
Түүнийг заримдаа хар тамхины нөлөөнөөс үүдэлтэй хачин үйлдэл хийж, улмаар хүн ойлгох аргагүй шийдвэр гаргадаг гэж ээж нь тайлбарлажээ.