Согтууруулах ундааны талаар эерэг баримтууд

Архи согтууруулах ундаа бол өнөөгийн нийгмийн хамгийн том сул тал. Учир нь дийлэнх хүмүүс үүнийг хэтрүүлэн хэрэглэж өөртөө, эргэн тойрондоо хүндрэл үүсгээд зогсохгүй амьдрал, амжилтаа ч баллаж орхидог. Харин согтууруулах ундааг тохируулан хэрэглэж чадвал хүний биед эерэг үр нөлөө үзүүлдэг нь хэд хэдэн судалгаагаар батлагджээ. Ингээд судалгааны үр дүнтэй танилцацгаая. 

Согтууруулах ундааны талаар эерэг баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шар айраг нас уртасгана

Олон жилийн туршид бид шар айраг хэрэглэх нь эрүүл мэндэд хортой гэдэгт итгэж ирсэн. Тиймээс ч шар айрганд дурлагсад өөр арга замаар стрессээ тайлж эхэлсэн. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь тийм биш юм аж.

Америкийн шинжлэх ухааны холбооны гишүүд сүүлд явуулсан судалгаагаар согтууруулах ундаа нь насжилтыг уртасгадаг болох нь тогтоогджээ. Ирвайн дахь Калифорнийн Их Сургуулийн сэтгэл зүйн эмч Клаудия Кавас өдөрт 2 аяга шар айраг уух нь нас барах эрсдэлийг 18 хувиар бууруулдаг гэжээ. Сүүлийн 15 жилийн турш Кавас болон түүний багийнхан 90-ээс дээш насны 1700 иргэдэд зуршлын судалгаа хийсэн байна. Тэд судалгаанд оролцогсдын өдрийн хоолны дэглэм болон эрүүл мэндийн тал дээр ажиглалт хийжээ. Энэхүү судалгаанаас харахад эдгээр бүх хүмүүс шар айрганд дуртай байсан бөгөөд өдөр тутамдаа шар айргийг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг байсан аж.

“Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх нь насжилтыг уртасгадаг гэдэгт би бат итгэлтэй байна” хэмээн Клаудия хэлжээ. Мэдлэгтэй, боловсролтой, эрдэмтэн хүнээс энэ төрлийн мэдээллийг сонсох нь таатай байгаа биз. Гэхдээ нэг аяга шар айраг болон хэдэн литр шар айрагны хооронд ялгаа байгаа гэдгийг мартаж болохгүй шүү.

Шар айраг нас уртасгана

2 Дарс амны хөндийн өвчлөлөөс хамгаална

Дарс нь шүдийг хамгаалах увдистай гэвэл та итгэх үү. “ХАА болон хүнсний бүтээгдэхүүний химийн бодис” хэмээх сэтгүүлд дарс нь амны хөндийн өвчлөл үүсгэдэг геноцид нянг устгадаг тухай мэдээлэл гарчээ. Дарсанд агуулагдах полифенол антиоксидант нь амны хөндийн эрүүл байдалд ихээхэн тустай болох нь тогтоогдсон байна. Амны хөндийд агуулагдах нян бактери нь ам болон буйлыг гэмтээгээд зогсохгүй цусны эргэлтэд орсноор зүрх судасны өвчин болон хавдар үүсгэх магадлалтай. Биологичдын үзэж байгаагаар тун удахгүй дэлхий дахин дарсны найрлагатай шүдний оог бүтээх аж.

Туршилтыг лабораторийн орчинд явуулсан бөгөөд мэргэжилтнүүд хүний буйлтай ижил зүйл бүтээж, түүн дээрээ улаан дарсны найрлагатай ижил химийн бодисыг туршсан байна. Эрдэмтэд үр дүнтэй хоёр полифенолыг онцолсон бөгөөд энэ нь кофеины хүчил болон кумарын хүчил байсан юм.

Гэхдээ энэ нь шүдээ эмчлэхийн оронд улаан дарс уух хэрэгтэй гэсэн үг биш боловч дарсны найрлаганд орох химийн бодисоор ирээдүйд шүд болон буйлны өвчлөлийг эдгээх шинэ аргыг нээх болов уу.

Дарс амны хөндийн өвчлөлөөс хамгаална

3 "Жин" эргэн тойронд буй бүх зүйлийг секси харагдуулдаг

"BMJ Open" анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн сүүлийн үеийн судалгаагаар төрөл бүрийн согтууруулах ундаа нь хүний сэтгэл зүй болон биеэ авч яваа байдалд өөр өөрөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Судалгаанд дэлхийн 21 орны 18-34 насны 30000 хүн оролцсон бөгөөд "жин" уух дуртай хүмүүс түрэмгий зантайгаас гадна секси болох нь батлагдсан байна.

Судалгаанд оролцогсдын 59 хувь нь жин болон шар айргийг эрч хүчтэй, өөртөө  итгэлтэй байдалтай холбосон бол 42,5% нь секси байдалтай холбож тайлбарласан аж. Харин дарсыг ядаргаа тайлах, тайвшрах зорилготой хэрэглэдэг гэжээ. Тиймээс дараагийн удаа виски эсвэл дарс сонгохын оронд илүү секси байдлыг тань мэдрүүлэх жинийг сонгоорой.

"Жин" эргэн тойронд буй бүх зүйлийг секси харагдуулдаг

4 Илүү сайн бүжиглэдэг

Бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн хүн илүү сайн бүжиглэдэг гэх ойлголт бий. Гэхдээ хэдий хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсний дараа хангалттай сайн бүжиглэж чадах бол?

“The Times” сэтгүүлийнхэн согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа бүжиглэх дуртай хүмүүсийн дунд туршилт явуулжээ. Тэд 55 хүнтэй үдэшлэг зохион байгуулж, туршилтыг хэд хэдэн үе шаттай зохион байгуулжээ. Эхлээд тэднийг согтууруулах ундаа огт хэрэглээгүй байхад нь бүжиглүүлж, харин дараа нь бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсний дараа бүжиглүүлсэн байна. Эцэст нь хэт их согтууруулах ундаа хэрэглэсний дараа дахин бүжиглүүлжээ. Зөв хэмнэлийг олохын тулд судлаачид "Xbox" бүжгийн тоглоомыг ашигласан байна. Эрүүл хүмүүс дунджаар 4400 оноо авсан бөгөөд согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн хүмүүсийн оноо нэмэгдсээр л байсан юм. Харин согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж эхлэх үед оноо бага багаар буурсаар 4000 хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл, хангалттай сайн бүжиглэхийн тулд нэг шил дарс уухад л болох гэнэ. Ийнхүү уухдаа бага багаар шимж уух хэрэгтэй. Согтууруулах ундаа нь аливаа хүнийг тайвшруулж, олны өмнө айх айдасгүй болгодог учир ийнхүү хүмүүс уусан үедээ сайн бүжиглэдэг байна. Гэхдээ туршилт бага зэрэг буруу явагдсан гэж хэлж болно. Нэгдүгээрт, туршилтад оролцогсод туршилтын өмнө сайн бүжиглэдэг байсан уу үгүй юу гэдгийг хэн ч мэдэхгүй. Хоёрдугаарт, туршилтад оролцогсдын согтуурлын төвшинг тусгай төхөөрөмжөөр тогтоогоогүй. Гэсэн ч судалгаагаар согтууруулах ундаа нь сайн бүжиглэхэд нөлөөлдөг болох нь батлагдсан байна.

Илүү сайн бүжиглэдэг

5 Согтуу үедээ зодоон хийдэг шалтгааныг олжээ

Согтуу үедээ зодоон хийх нь санаандгүй зүйл биш, харин ч  хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гаргадаг үйлдлийн нэг. Азаар эрдэмтэд согтуу хүний түрэмгий байдалд нөлөөлөх тархины хэсгийг олж илрүүлсэн байна.

Туршилтыг Австрали болон Германы мэргэжилтнүүд хийсэн бөгөөд тэд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг компьютер тоглоом тоглуулахаар суулгажээ. Дэлгэц дээр гарч буй өнгөт дүрсийг туршилтад оролцогч амжиж дарах ёстой байсан юм. Ингээд амжилтгүй болох үед тэд орилолдож байсан бөгөөд өрсөлдөгчөөсөө давж орилж байжээ. Энэ нь мэдээж, зодоон үүсэх нэг шалтгаан болж байсан юм.

Туршилтад оролцогсдын 23 хүн нь архитай тоник уусан бол 27 нь тайвшруулах зүйл уусан аж. Тархинд суурилуулсан чип нь согтуу хүмүүсийн уур бухимдал, үзэн ядалт төрөх үед ажиллах тархины хэсгийг олж тогтоох байжээ. Ингээд туршилтаас харахад түрэмгий байдал нь тархины урд хэсгийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсэж байсан бөгөөд уг хэсэг нь өөрийгөө хянах, төлөвлөх үйл ажиллагааг хариуцдаг байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн энэ хэсэг нь эрүүл хүнээс муу ажиллаж байсан юм.

Үүнээс гадна дуу чимээ их гарч байгаа нь түрэмгий байдлыг хянахад саад болж байв. Тиймээс бааранд зодоон гарах нь согтууруулах ундааны нөлөө гэхээс илүү дуу чимээтэй холбоотой байж болох юм.

Согтуу үедээ зодоон хийдэг шалтгааныг олжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()