Хайрцагнаасаа гарч аялахын 6 ач тус

2017-11-19, 16:36
10,564

Сүүлийн үед ганцаараа аялж байгаа хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж байгаа билээ. Аялахаар шийдсэн ихэнх хүмүүс сайн сургууль, боломжийн ажлаа хаяад явдаг нь хачирхалтай. Хар ухаанаар бодвол гэртээ, сурсан ажлаа хийгээд амархан амьдарч байх нь хавьгүй дээр мэт. Тэгвэл тэдгээр хүмүүсийн нэгэн хэвийн байдлаасаа гарч, аялах болсон шалтгаануудыг сонирхъё.

Хайрцагнаасаа гарч аялахын 6 ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеэ дааж сурна

Аяллаар явж байхад хэн ч таны өмнөөс хувцсыг чинь угааж, хоол хийж, тэр байтугай өвдөхөд тань асрахгүй. Та өмнө нь бусдаас тусламж авдаг байсан бол ганцаараа аялж эхэлснээр бүхнийг өөрөө хийх хэрэгтэй болох ба чадахгүй байсан ч сурах хэрэг гарна. Түүнчлэн та мөнгөний үнэ цэнэ болон мөнгийг хэрхэн зөв зарцуулахыг ойлгоно.

Биеэ дааж сурна

2 Аз жаргалтай нэгэн болно

Та өмнө нь аз жаргалыг үргэлж бусад хүмүүсээс эсвэл, ямар нэгэн эд зүйлсээс хайдаг байсан бол аялж эхлээд хайгаад байсан аз жаргал өөрийн тань дотор байдаг гэдгийг ойлгох болно. Мэдээж ганцаараа аялахад өлсөх, ядрах үе зөндөө тохиолдож гэртээ хариад бусдын адилаар л амьдрахыг хүсэж мэдэх ч нэгэнт л өөрийн дотроосоо аз жаргалыг мэдэрчихвэл барагтай л бол бууж өгөхгүй, тэр аз жаргалаа илүү олон хүмүүстэй хуваалцахыг хүсдэг.

Аз жаргалтай нэгэн болно

3 Хүмүүстэй харьцаж сурна

Та аяллынхаа туршид маш олон төрлийн хүмүүстэй уулзана. Тэдгээр хүмүүстэй гэр бүл найз нөхөдтэйгөө харьцдаг шигээ харьцана гэвэл маш том эндүүрэл юм. Учир нь соёл, ёс заншил, уламжлал, өссөн нийгмээсээ шалтгаалаад хүн бүр өөр, өөр харьцаатай байдаг. Иймд та тэд бүгдтэй эвтэй харьцаж сурна. Түүнчлэн зөвхөн харьцааны чадвар ч бус шинэ гадаад хэл сурах боломжтой. Мөн хэл ойлголцохгүй хүмүүсийг нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр нь л юу бодож, хүсэж байгаа мэдэж чаддаг болно.

Хүмүүстэй харьцаж сурна

4 Өөрөө сонголтоо хийж сурна

Ганцаараа аялснаар сонголт хэр зэрэг чухал болохыг та ойлгоно. Өчүүхэн сонголт ч маш том үр дагавар авчирдаг болохыг мэдсэнээр та хувь заяагаа өөрийн гарт байгааг ухаардаг. Түүнчлэн та ирээдүйдээ зөвхөн өөрийн хүссэн зүйлсээ хийж, хувь хүний хувьд аз жаргалтай нэгэн болох юм.

Өөрөө сонголтоо хийж сурна

5 Дэлхий ертөнцийн ямар том болохыг ойлгоно

Дэлхий ертөнц ямар том, харин та өөрийгөө ямар жижгийг сайтар ойлгож авна. Зөвхөн хэмжээний хувьд ч бус уулзсан хүн бүр тань шиг өөрийн гэсэн дотоод ертөнц, хүсэл зорилготой болохыг ойлгодог. Ингэснээр та амиа бодсон зангаасаа бага, багаар салж бусдад илүү ихээр туслахыг хүсэх ба хариуд нь бусдаас ч тусламж авах болно.

Дэлхий ертөнцийн ямар том болохыг ойлгоно

6 Өөртөө илүү итгэлтэй болно

Ганцаараа аялж байхдаа та өөрийгөө ямар их сэтгэлийн хүч, тэнхээтэйгээ улам илүү ойлгож, ирээдүйд ямар ч зүйл хийсэн түүндээ амжилт дагуулах итгэлийг олж авах боломжтой. Нэг үгээр бол та юуг хүснэ түүнийгээ биелүүлж чаддаг хүчирхэг нэгэн болох юм.

Өөртөө илүү итгэлтэй болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()