Өнгөрсөн жил би найз охинтойгоо бас түүний найзтай хамт нэг байранд гурвуулаа амьдарч эхэлсэн юм. Үнэндээ энэ шийдвэр бараг нүдийг минь нээсэн явдал болсон гэж болно.
1. Тэд хэн нэгнээс хүлээн авсан бүх мессежүүдээ бие биедээ үзүүлдэг. Хамгийн аймшигтай нь, тэд хожим хойно нь ч нэг ч үг мартаагүй санаж байдаг.
2. Эмэгтэй хүмүүст ер нь хоорондоо ярихгүй сэдэв гэж байдаггүй. "Хийгээ гаргалаа", "Би явж хүндэрлээ" гэдэг бараг миний энэ байшинд хамгийн их сонссон үг маань байх.
3. Үсний хавчаарны асуудал. Би хэчнээн удаа хавчаар дээр гишгиж, сууж, орон дотроо цуг хэвтэж үзсэн гэж санана. Бараг удахгүй хавчаартай усанд орох вий.
4. Орой нэг тийшээ гарна гэвэл эмэгтэйчүүд зүгээр л усанд ороод, шууд хувцсаа өмсөөд гарна гэсэн үг биш. Хэдэн цагийн турш хувцас сольж өмсөөд зогсохгүй, бие биенийгээ эцэс төсгөлгүй магтана. Тэгээд зарим хувцасыг нь өмсүүлэхэд би хүртэл туслах хэрэгтэй болно.
5. Лаа. Бидэнд маш олон лаа байдаг. Нэмээд лаа болгон нь элдэв янзын үнэртэй.
6. Кардашианууд, Ibiza Weekender гэх мэт реалити шоунууд дээр гардаг хүмүүстэй би хэзээ ч уулзаж үзээгүй хэрнээ тэдний талаар бүх зүйлийг мэддэг болсон.
7. Хэрэв охидын хөмсөг хэлбэрээ алдсан бол бүгдийг нь хусаж хаях нь холгүй юм болно. Яагаад тэгж их ач холбогдол өгдөг гэдгийг нь мэдэхгүй юм.
8. Охид хоолны дэглэм барьж турах төлөвлөгөө гаргадаг ч эсрэгээрээ сэтгэлээ засах зорилгоор амттан идэж гарна. "Өдөр таагүй болж өнгөрсөн бол үдэш нь шил дарс ууна. Сэтгэл санаа нь сайхан байвал шоколад иднэ. Найз залуу нь нохойтой болж болохгүй гэж хэлсэн гээд пицца иднэ. Энэ бүгд болсон явдал шүү."
9. Эмэгтэйчүүд бүх зүйлийг мэддэг гэдэг дээ. Нууцыг нь задлахад тэд цахим орчноос бусдын мэдээллийг хайхдаа мэргэжлийн хүмүүс. Хэн нэгний овог нэрийг л мэдэж байвал 5 минутын дараа гэхэд нохойных нь нэр, гутлын хэмжээ, регистрын дугаарыг нь хүртэл олчихсон байх жишээтэй.
10. Халат. Хэрэв танд халат байхгүй бол харамсалтай байна. Эмэгтэйчүүд бие нь таагүй үед халатнаас сална гэж байхгүй. Тэд бүр халаттайгаа дэлгүүр хүртэл явдаг учраас хэн ч тэднийг тоохгүй.
11. Заримдаа би буйдан дээр суугаад энэ хоёрыг хардаг. Тэд зүв зүгээр байж байснаа гэнэт бүжиглэж эхлэх үе бий. Бүр ямар ч хөгжим тоглоогүй үед шүү.
12. Үргэлж гомдоллоно. Үсээ угаах болсон уу - гомдоллоно. Гадаа дулаахан байна гэж бодсон хүйтэн байна уу? - гомдоллоно. Хувцас солих болсон уу? - гомдоллоно. Өмсөх юм олдохгүй байна уу? - гомдоллоно.
13. Манайд хүн ирэхээр бол ажлын 8-10 өдрийн өмнө мэдэгдэх хэрэгтэй. Тэгэж байж охид гэрээ цэвэрлэж, өөрсдийгөө бэлдэж, өмсөх зүйлээ сонгож амжина.
14. Байнга хувцасаа сольж өмсөнө. Тэд бараг л нэг шүүгээтэй. Сүүлд нь хэнийх нь хувцас аль нь вэ гэдгийг би үнэндээ мэдэхээ больсон.
15. Хаа сайгүй урт үс угтана. Ялангуяа усанд орж байхад цоргон дотор маш их үс байна. Одоо ч үүнд дасаж дээ.
Магадгүй над шиг охидын амьдралын талаар юу ч мэддэггүй залуус эмэгтэй хүмүүстэй цуг амьдарч байж л миний яриад байгаа зүйлсийг ойлгох байх. Ямартай ч энэ адал явдал өдөр болгон үргэлжилдэг гэхээр хэр зэрэг зугаатай амьдрал болох нь төсөөлөгдөж байгаа биз?