Хүн төрөлхтний толгой хоргоддог хамгийн өвөрмөц газрууд

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа л ая тухтай амьдрах газар нутаг хайж ирсэн. Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хоргодох дулаан газар олно гэдэг хүн бүрийн туулдаг хамгийн хүнд бэрхшээлүүдийн нэг байжээ.  Одоо үед ч ялгаагүй, ийм зовлон хүн төрөлхтөнд тулгарсан хэвээр гэвэл та итгэх үү. Тэгвэл зарим хүмүүс энэхүү бэрхшээлийг хүний санаанд ч оромгүй аргаар шийдсэн байна.

Хүн төрөлхтний толгой хоргоддог хамгийн өвөрмөц газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуучин онгоцны буудал

АНУ-ын Виоминг мужид Бар Нунн (Bar Nunn) нэртэй хот бий. 1954 онд нэг иргэн 2.54 км.кв хэмжээтэй онгоцны буудлын талбайг худалдаж авчээ. Тэрээр онгоцны буудлын хуучин барилгуудыг хүмүүст түрээслүүлж мөнгө олдог байсан бөгөөд тус буудлын оршин суугчдын тоо нэмэгдсээр эцэст нь жижиг хот болон хувирчээ. 

Хуучин онгоцны буудал

2 Скайвокерийн гэр

1999 онд нээлтээ хийсэн алдарт "Оддын дайн" киноны гол дүр болох Скайвокерийн төрөлх гэрийн зургийг авахын тулд зураг авалтын багийнхан Тунист бүхэл бүтэн тосгон бий болгожээ. Харин зураг авалт дууссаны дараа нутгийн иргэд тэр тосгонд жинхэнээсээ амьдрах болсон гэнэ. 

Скайвокерийн гэр

3 Хаягдлаар бүтээсэн хот

Энэтхэгийн хогийн цэг дээр амьдардаг хүмүүс барилгын хаягдал цуглуулж, өөрсдөдөө зориулан барилга байгууламж бага багаар барьсаар 20 жилийн дотор жижиг хотын дайтай сууринг бий болгожээ. 

Хаягдлаар бүтээсэн хот

4 Газрын тосны цооног

Дэлхийн II дайны үед Британийн Засгийн газар Номхон далай дээр олон тооны газрын тосны цооног байгуулж байжээ. Эдгээр цооног 1950-иад оны үед хоосорсон бөгөөд өдгөө аль ч компани, Засгийн газрын мэдэлд байдаггүй аж. Харин 1960-аад оны эхээр Британийн иргэн Пэдди Рой Бэйтс (Paddy Roy Bates) цооногуудын нэгийг "Далайн дээрэмчны бааз" болгох зорилгоор өөрийн болгосон ч удалгүй бодлоо өөрчилж "Sealand" нэртэй улс байгуулж байжээ. 

Газрын тосны цооног

5 Хавцал

Энд хүн амьдарна гэхэд бэрх ч МЭӨ 491 онд Хятадын зүүн хэсэгт байгуулагдсан энэ сүмд лам нар бясалгал хийхээр газар бүрээс цуглардаг байжээ. Одоо ч бий гэсэн шүү.

Хавцал

6 Хуучин хөлөг онгоц

Суэцийн сувгаас холгүйхэн 20-иод хөлөг онгоц ус нь татарсантай холбоотойгоор ийнхүү нам гацсан байдаг. Тухайн бүс нутаг тогтворгүй байгаа учраас дүрвэж яваа хэдэн зуун иргэн эдгээр хөлөг онгоцонд хоргодох болжээ. 

Хуучин хөлөг онгоц

7 Газар доор

Мексикийн нэгэн ширгэсэн нуурын доорх нүхэнд бүхэл бүтэн хот байдаг аж. Энэ хотыг 1521 онд испаничууд байгуулж байжээ. 

Газар доор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()