Бүсгүйчүүдийг хөгшин харагдуулдаг нүүр будалтууд

Нүүрээ зөв сайхан, гоё будах нь бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг сэргээж, нүүр бардам алхахад тус болдог. Тиймдээ ч бид заримдаа гоё сайхан харагдахын тулд их будах ёстой хэмээн андуу бодож, хэтрүүлэх гээд байдаг талтай. Нүүрээ хэрхэн зөв будахаас таны залуу сайхан харагдах эсэх нь шалтгаалдаг юм шүү. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Бүсгүйчүүдийг хөгшин харагдуулдаг нүүр будалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэтэрхий их сүүдэр тавих

Дээрх зурган дээр харуулсан шиг хэтэрхий ихээр нүүрээ сүүдэрлэх нь таныг наснаас тань хамаагүй хөгшин, овортой харагдуулдаг. Мөн сүүдрийнхээ өнгийг буруу сонгох, хэтэрхий бараан өнгөөр сүүдэрлэхээс зайлсхий. Тиймээс цаашид нүүрээ бүхэлдээ бараан сүүдрээр өнгөлөх хэрэггүй. Харин түүний оронд дух, хамрын өндөрлөг хэсэг, шанааны яс хэсэгтээ л арьсныхаа өнгөнөөс нэг тон бараан өнгөөр сүүдэр тавиарай. 

Хэтэрхий их сүүдэр тавих

2 Доод сормуусаа хэт их будах

Доод талын сормуусаа хэтэрхий их будах нь таныг наснаас тань илүү овортой, хөгшин харагдуулдаг болохыг анхаараарай. Мөн будахаар бол аль болох нимгэн, хоорондоо наалдаж, зууралдахгүй байхаар будах нь зүйтэй. Үргэлж зузаан сормуусны будаг түрхэх нь зовхины үрчлээг нэмэх нэг том шалтгаан болдог.

Доод сормуусаа хэт их будах

3 Уруулын будгийн өнгөө буруу сонгох

Бараан уруулын будаг, уруулыг илүү жижигхэн нимгэн харагдуулдаг гэж хүмүүс боддог. Харин ч эсрэгээрээ бараан суурьтай будгийг уруулын хэлбэрийн дагуу зөв будаж өгвөл, харин ч уруулыг илүү сайхан харагдуулах болно. Мөн нүцгэн өнгө буюу, биеийн өнгөтэй будгууд таны уруулыг илүү сайхан харагдуулна шүү.

Уруулын будгийн өнгөө буруу сонгох

4 Нүдээ хэт их теньдэх

Хэт бараан, тод өнгийн нүдний тень царайг илүү хөгшин, оворжуу харагдуулдаг. Мөн зузаан будах нь зовхийг амархан үрчлээтүүлдэг тул анхаараарай бүсгүйчүүдээ. Тиймээс аль болох зовхины тос түрхэж, алжаал тайлах иллэг хийж байгаарай.

Нүдээ хэт их теньдэх

5 Нүдний доод талыг хүрээлэх

Нүдний доод талыг ийнхүү хүрээлэх нь нүдийг жижигхэн харагдуулдаг. Мөн царайг илүү ихэмсэг, сонгодог харагдуулах гээд байдаг талтай тул овортой харагдахад нөлөөлдөг байна. Үргэлж ийнхүү будах нь нүдний эрүүл мэндэд ч мөн дам нөлөөлдөг ажээ.

Нүдний доод талыг хүрээлэх

6 Хацар өнгөлөгч буруу газар түрхэх

Хацар өнгөлөгчийг шанааны яс дагуулж түрхэх нь нүүрний хэлбэрийг зөв харагдуулахад тустай. Мөн өнгөө зөв сонгох, нүүрний хэлбэртээ тааруулан зөв будалт хийх нь чухал байдаг. Аль болох тод өнгөнөөс зайлсхийж, арьсны өнгөтэйгээ ижил байхаар сонгож өгөөрэй.

Хацар өнгөлөгч буруу газар түрхэх

7 Хөмсгөө хэт тод будах

Хөмсгөө хэт тод, зузаан давхарлаж будах нь таны бодож байгаагаас ч илүү хөгшин харагдуулдаг. Аль болох натурал, өөрийн хөмсөг мэт харагдахаар будаж өгвөл наснаас залуухан эсвэл, насандаа харагддаг аж.

Хөмсгөө хэт тод будах

8 Зовхины доогуур хөх туяаг далдлах

Нүдний доогуур тодорч харагдах, хар хөх хүрээ нь бидний ядарсан, маш царай алдсан мэт харагдуулдаг. Тиймээс нүүрээ будахдаа арьсны ерөнхий өнгөө сэргээж, хөх туяатай толбыг дарж, цэвэрхэн өөгүй арьстай харагдахад голчлон анхаарах хэрэгтэй. Зөвхөн будгаар ч гэлтгүй дууссан цайны идээг зовхины доор тавих нь хөх туяаг багасгах ер бусын үйлчилгээтэй.

Зовхины доогуур хөх туяаг далдлах

9 Уруулаа буруу хүрээлэх

Уруулаа зөв сайхан хүрээлэхээс шалтгаалж, хүнийг хэрхэн залуу сайхан харагдах чухал нөлөөтэй. Аль болох уруулын будагтайгаа ижил өнгөөр хүрээнээсээ дотогшоо чиглэлтэй ууссан маягаар будах нь уруулыг илүү зөв хэлбэртэй, гоёмсог харагдуулна.

Уруулаа буруу хүрээлэх

10 Шахмал энгэсэг хэт зузаан тавих

Бид заримдаа нүүрнийхээ өө сэвийг дарах гээд хэтэрхий зузаан оо энгэсэг тавьдаг шүү дээ. Түүний оронд зорилтот хэсгүүд дээрээ өө дарагчийг түрхэн, бусад хэсэгтээ чийгшил сайтай, энгэсгийг нимгэн түрхэж өгөөрэй.

Шахмал энгэсэг хэт зузаан тавих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()