Шоу ертөнцийн хамгийн догь хос - Дуа Липа, Анвар Хадид нарын үерхэл (25 фото)

Дэлхий даяар танигдсан алдартнуудын хувийн амьдрал хийгээд хайр сэтгэлийн асуудал нь хүртэл олны нүдэн дээр өрнөдөг билээ. Хөгжмийн ертөнцийн томоохон шуугианы эзэн Дуа Липа ч тэдний мөн адил элдэв цуурхалд өртсөний нэг нь АНУ-ын загвар өмсөгч, Жижи болон Белла Хадид нарын дүү Анвар Хадидтай нэр холбогдсон явдал байв. Хосуудын харилцааны талаарх яриа 2019 оны 6-р сард буюу Хадидийн 20 насны төрсөн өдрийн үеэс шүтэн бишрэгчдэд нь сэжим өгсөн гэхэд болно. Хожим тэдний талаарх цуурхлууд бүрэн батлагдаж, хайрандаа шатсан хосуудын халуухан дүр зураг цахим ертөнцөөр давалгаалж эхэлсэн билээ. 

Шоу ертөнцийн хамгийн догь хос - Дуа Липа, Анвар Хадид нарын үерхэл (25 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дуа Липагийн шүтэн бишрэгчдийг цочроосон энэ явдал түүнийг гурван жил гаран болзсон найз залуу Исаак Карьюгаас салснаас хэдхэн долоо хоногийн дараа болсон билээ. 2019 оны 6-р сард Липаг "Coldplay" хамтлагийн ахлагч Крис Мартинтай хайр сэтгэлийн холбоотой болсон гэх цуурхал тарсан боловч  Крис цуу яриаг үгүйсгэж, тэднийг "зүгээр л найзууд" гэж баталж байсан удаатай.

Хадидийн хувьд жүжигчин Никола Пелцтэй жил гаруй хугацааг хамт өнгөрөөсөн ч 2018 онд салсан байна. Тэрээр мөн оны 6-р сард Нью-Йорк хотноо болсон CFDA Awards-ийн үдэшлэгийн үеэр Кендалл Женнертэй холбогдож олны анхаарлыг татсан юм.

Ганц бие амьдралын давуу талуудыг тоочин магтаж, ярилцлага бүрдээ энэ санаагаа хуваалцаж байсан Дуа Липагийн бодол хэсэг хугацааны дараа өөрчлөгдсөн нь Анвар Хадидтай холбоотой болж таарав. Тэрээр "Хайр бол хүн төрөлхтөнд байгалиас заяасан жам ёсны зүйл учраас шархлахаас айж, хайраас зугтах нь дэмий хэрэг, харин ямар ч нөхцөлд хариуцлага хүлээх гэж яарах шаардлага байхгүй." хэмээн тайлбарласан байлаа. 

Эгчийнхээ найз Дуа Липаг найз залуугаасаа салсныг олж мэдсэн "Анвар Хадид алтан боломжийг алдахыг хүсээгүй бололтой." гэж  TMZ мэдээлэв. 

Тэд 2019 оны 7-р сард болсон British Summer Time фестивальд хамт оролцсоноор харилцаагаа олон нийтэд ил болгосон юм. 

Ингээд тэдний хайр мэдрүүлэх зургуудыг хүргэж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()