15 жилийн өмнө "нас барсан" Индонези цагдаа эсэн мэнд олдож, гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ

Индонезийн цагдаа Абрип Асеп цунами нүүрлэх үеэр албан үүргээ биелүүлж явжээ. Харамсалтай нь тэрээр гэртээ эргэж ирээгүй бөгөөд гэр бүлийнхэн нь ч түүнийг гамшгийн хохирогч болж, амь үрэгдсэн гэж итгэхэд хүрсэн байна. Гэтэл энэ явдлаас 15 жилийн дараа Асепийг тус улсын сэтгэцийн эмнэлгээс олжээ. Түүний сэтгэл зүй байгалийн гамшгийн цочролыг дааж дийлээгүй нь тодорхой байв.

15 жилийн өмнө "нас барсан" Индонези цагдаа эсэн мэнд олдож, гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ

2004 оны Индонезид болсон цунамид нас барсан гэж зарлагдсан Индонезийн цагдааг ар гэрийнхэн нь 15 жилийн дараа эсэн мэнд олжээ. Тэрээр байгалийн гамшигт өртөх үеэр гүн сэтгэцийн хямралд орсон бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болж таарав. Гамшиг болсон өдөр Абрип Асепийг эргүүл хийж байсан гэж гэр бүлийнхэн нь мэдэгдсэн бөгөөд Индонезийн эрэгт 30 метрийн өндөр давалгаа гарч эргийн олон зүйлийг хамж одоход түүнийг амь үрэгдсэн гэж итгэжээ. 

Асепийн гэр бүл түүнийг амьд байгааг санаандгүй байдлаар олж мэдсэн аж. 

Түүнийг цунамигийн дараа олох үед ухаангүй байсан учраас хэн болох, хаана амьдардагийг нь тогтоож чадаагүй гэнэ. Ухаан ороод ч тэрээр өөрийнхөө тухай юу ч санахгүй байсан аж. Азаар тус эмнэлгийн нийгмийн сүлжээнд байсан зургийг харсан гэр бүлийн гишүүн нь Абрип Асепийг таньсан байна. 

Сэтгэцийн эмнэлгээс олдсон хүн сураггүй алга болсон Абрип болохыг орон нутгийн цагдаа нар ч баталж байлаа. "Абрип Асепийн бие болоод сэтгэц нь сайнгүй байгаа ч ар гэрийнхэн нь түүнийг эсэн мэнд олсондоо их баяртай байгаа." гэж Ачех хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. 

Индонез улс 2004 оны 12-р сарын 26-нд болсон цунамигийн улмаас Өмнөд Азийн бусад орнуудаас илүү их хохирол амссан юм. 9 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүдсэн цунамид тус улсын 200 гаруй мянган оршин суугчдын амь үрэгдэж, зуу зуун иргэн ор сураггүй алга болсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()