Нью-Йоркийн нэгэн бүсгүй угаалгын өрөөнийхөө толины ардаас нууц орон сууц олжээ

Хүн бүрийн хэнээс ч айж ичилгүй, өөрийн хүссэнээрээ байж чаддаг, хамгийн тав тухтай орон зай бол мэдээж гэр байдаг. Гэвч таны гэрт баргийн хүний санаанд оромгүй нууц байгаа гэвэл танд ямар мэдрэмж төрөх бол гэж бодож байсан уу? Энэ явдал АНУ-ын Нью Йорк хотын оршин суугч Саманта Харцое (Samantha Hartsoe)-д тохиолдсон бөгөөд тэрээр гэрийнхээ угаалгын өрөөнөөс санаанд оромгүй зүйл олж мэдсэнээ цахим орчинд хуваалцаж, олон хүнийг хэлэх үггүй болгосон байна. 

Нью-Йоркийн нэгэн бүсгүй угаалгын өрөөнийхөө толины ардаас нууц орон сууц олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Самантагийн угаалгын өрөөн дэх толины ард хачирхалтай нүх байсан нь түүний сонирхлыг татсан аж.  Үүнээс өмнө угаалгын өрөөнд хаанаас орж ирж байгаа нь мэдэгдэхгүй хүйтэн агаар сийгдэг байсан бөгөөд өөр бас бус жижиг сэжигтэй зүйлс байсан ч тэрээр төдийлөн ач холбогдол өгөөгүй байна.

Жихүүдэс төрөм энэ явдлыг Саманта баримтжуулж авахаар шийдсэн тул өөрийн @samanthartsoe Тикток хуудсандаа нийтэлжээ. 

Хүйтэн агаар толины ардаас гарч байсныг олж мэдээд тэрээр нүдэндээ итгээгүй гэнэ. Ханан дахь толины ард нүх байсан бөгөөд банзанд тээглүүлэн толийг тогтоосон болж таарав. Орон сууцны цахилгааны шугам гэж бодоод орхих боломжтой байсан ч Саманта цааш юу болохыг үзэхийг хүсчээ.

Жижиг нүхээр арайхийн багтаж ороход цаана нь бүхэл бүтэн айл байхаар сул талбай байв. Бие арзайлгам уг явдлын үнэн учир одоогоор бүрэн ил болоогүй байна.

Энэ мэт тохиолдлын талаар сонсоод танд Coraline кино санаанд орж байна уу? Аль эсвэл Parasite кино юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()