Оскарын шагналт жүжигчин Николас Кэйж удаан хугацааны турш үерхсэн 26 настай япон бүсгүй Рико Шибатэ-тэй өчигдөр хуримаа хийжээ.
Шинэхэн хосууд Лас Вегасын Винн зочид буудалд хуримын ёслолоо хийсэн байна. Тэдний хуримд ойр дотны найзууд болон хамаатан садан нь оролцсон бөгөөд тэдний дунд жүжигчний хуучин эхнэр Алис Ким болон хүү Кал нар нь байв.
Рико нөхрийнхөө овгийг авч Рико Кэйж хэмээх нэртэй болсон байна.
Тэрбээр ёслолын үеэр японы уламжлалыг дагаж 3 давхар кимоногоор гоёсон байлаа.
Ёслолыг Католик болон японы Шинто шашны уламжлалыг хослуулан зохион байгуулжээ.
Хосууд анх жилийн өмнө Японы Шига хотод танилцсан юм.
Николасын шинэ эхнэр нь том хүү Вэстон Кэйжээс 4 дүү боловч энэ нь түүнд асуудал болоогүй аж.
Тэд өнгөрсөн оны 4-р сард сүй тавьсан бөгөөд тухайн үед хөл хориотой байсан учраас Николас сүйн бөгжөө шуудангаар явуулжээ.
2019 оны 2-р сард Николас хамгийн сүүлд Эрика Койкэ хэмээх бас нэгэн япон бүсгүйтэй гэрлэж байжээ. Тэрбээр тухайн үед дэндүү согтуу байсан учраас юу хийж байгаагаа мэдээгүй хэмээх үндэслэлээр 4 өдрийн дараа гэрлэлтээ цуцлуулсан юм.
Гэхдээ бичиг баримтын томоохон асуудал гарсан учраас дөнгөж 2020 оны 7-р сард л албан ёсоор салжээ.
Кэйж анх Патришиа Аркетт хэмээх бүсгүйтэй 1995 оны 4-р сард гэрлэсэн ч 2001 оны 5-р сард салсан юм.
Кейжийн хоёр дахь эхнэр нь Элвис Преслигийн цорын ганц охин Лиза Мари Пресли байв. Тэд 2002 оны 8-р сард Элвисийн нас барсны 25 жилийн ойгоор Хавайд нууцаар гэрлэсэн.
Түүний гурав дахь эхнэр Алис Ким нь Лас Вегасын нэгэн рестораны үйлчлэгч байсан юм. Тэд 2004 онд гэрлэсэн бөгөөд Ким Кэйжээс 20 насаар дүү байжээ.
Алис Ким түүний бага хүү Кал Эл Коппола Кэйжийн ээж юм. Харин том хүү Вестоныг Кейжийн найз охин Кристина Фултон төрүүлсөн бөгөөд тэрээр Кэйжтэй хэзээ ч гэрлээгүй байна.
Ким нэгэн барментай нууц харилцаа үүсгэсэн нь илчлэгдсэн тул Кэйж түүнээс салжээ.
Кэйж ба түүний 4 дэх эхнэр Эрика.
5 дахь эхнэр Рико Шибатэгийн хамт