1. Хүмүүс амьдралыг байгаагаар нь хүлээж авч чаддаггүй
Амьдрал үнэхээр шударга бус нь үнэн. Гэвч үүнээс зайлсхийх боломжгүй. Таны хийж чадах цорын ганц зүйл бол том өөрчлөлт хүлээхээ больж, амьдралыг байгаагаар нь хүлээн авч сурах явдал юм. Та хүссэн зүйлдээ тэр болгон хүрч чадахгүй, бүх зүйл санаснаар тань болохгүй, амьдралаа бүрэн хянах боломжгүй үе олон тохионо. Үүнийг хэдий чинээ хурдан хүлээн зөвшөөрнө амьдрал тэр хэмжээгээр илүү хялбар байх болно.
2. Та хорвоог яаж харна, амьдрал танд яг тэгж нөлөөлнө
Зөвхөн та л амьдрал дахь зүйлсийнхээ үнэ цэнийг тодорхойлно. Тиймээс ямар нэг алдаа дутагдлыг юман чинээ тоохгүй бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
3. Өөрийгөө уучилж сур
Ихэнх хүмүүс өмнө нь гаргасан алдаандаа хэт төвлөрч, ирээдүйд ирэх боломжийг үгүйсгэдэг. Тиймээс өөрийгөө уучилж, алдаанаасаа суралцах хэрэгтэй. Эхний сонголт таныг зөвхөн зовлон руу хөтөлнө. Хоёр дахь нь амжилт, аз жаргалд хүргэнэ.
4. Санаа зовлоо гээд эцсийн үр дүнд нөлөөлөхгүй
Ямар ч зүйлийн үр дүн санаа зовсны хэрээр өөрчлөгдөнө гэж байхгүй. Тиймээс үүний оронд гарсан үр дүнд шинжилгээ хийж, юун дээр алдсан, юуг буруу хийсэн бэ гэдгээ тунгаа.
5. Анхаарал хандуулж чадах юм бол юунаас ч хамаагүй шинэ зүйл сурч болно
Аливаа зүйлийг сайтар тунгаан бодож, бусдыг хүлээцтэйгээр сонсож чаддаг байх нь танд юунаас ч илүү тус болно. Үүний ачаар та хүрээлэн буй орчноос олон хэрэгтэй зүйлсийг сурна.
6. Таны эргэн тойронд болж буй бүх зүйл ирээдүйд танд тус болно
Амьдралын туршлага хуримтлуулах тусам урьд өмнө нь эргэлзээ төрүүлдэг байсан бүх зүйл тодорхой болж эхэлнэ. Таны гаргасан алдаа, урам хугалсан зүйлс, мухардал бүр ирээдүйд зөв шийдвэр гаргахад тусална. Зөв хүн, зөв ажил, зөв зам гээд өөртөө тохирох тэр нэгэн зүйлийг олохын тулд хүн тэдгээрийг сольж үзэж л таарна.
7. Та өөрийгөө аз жаргалгүй эсвэл аз жаргалтай байлгахын тулд ижил хэмжээний хүч зарцуулдаг
Өөртөө уурлах, гомдоллох, санаа зовох гэх мэт үйлдэлд хүн өөрийгөө сайжруулахтай ижил хэмжээний хүч зарцуулдаг. Тиймээс тэр хүчээ зөв зүйлд нь зарцуулснаар амьдралаа өөрчлөх боломжтой. Дараагийн удаа шалтаг хайж, асуудлаас зугтахын оронд үүнийг санаарай.
8. Та аливаа асуудлыг бухимдах шалтгаан биш өөрийгөө зоригжуулах эх үүсвэр болгох хэрэгтэй
Та хүнд байдалд орвол тэр мөчийг ашиглан яаралтай өөрчлөгдөх хэрэгтэй гэдгээ ойлгох эсвэл түүнээс болж үргэлжлүүлэн бухимдаж, гомдоллосоор амьдарч болно. Дахин хэлэхэд алийг нь сонгох вэ гэдгийг зөвхөн та л шийднэ.
9. Буруу сонголт хийснээ мэдээд бүх зүйлийг шинээр эхлэх чадвар бол хүчтэй хүний шинж юм
Ихэнх хүмүүс алдаа хийснээ ойлгосон ч гэсэн түүнийгээ засахын оронд тэр чигээрээ байхыг илүүд үздэг. Тэд сонгосон чигээ өөрчлөхийг сул дорой байдалтай эндүүрдэг. Угтаа бол сул дорой байдал нь зөвхөн өөрт тохирохгүй зүйлийг өөрчлөхөөс айх, буруу зүйлийг хараагүй мэт өнгөрөх явдал юм.
10. Таны үзүүлж гаргаж буй үйлдэл, зан авирт бусад хүмүүс биш та өөрөө л буруутай
Энэхүү энгийн үнэнийг ойлгож, хүлээн авснаар амьдрал хамаагүй хялбар болно. Та өөрт тохиоддож буй зүйлсэд гэр бүл, найз нөхдөө буруутгахаасаа урьтаж, бусдын үг, үйлдлээс өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй. Ингэснээр та сэтгэл хөдлөлөө удирдаж, сөрөг сэтгэгдлээс ангид байж чадна.
11. Харилцаагаа хадгалахыг хичээж байгаа бол аль аль тал нь хичээл зүтгэл гаргах ёстой
Холын хамаатан садан, хуучин найз нөхөд, сургууль, их сургуулийн танилуудын харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам бүдгэрдэг.
Үнэн хэрэгтээ ганцхан таны хүчин чармайлт тэрхүү харилцааг хадгалахад хангалттай биш. Аль аль тал нь бие биендээ чиглэсэн үйлдэл хийж гэмээ нь харилцаа баттай оршиж чадна. Тиймээс таны төлөө хүчин чармайлт гаргахгүй, цаг хугацаа зориулахыг хүсэхгүй байгаа хүмүүсийг орхиж сурах нь өөрийгөө хүндэлж байгаагийн илрэл гэдгийг бүү март.
12. Аз жаргал таны бодлоос эхэлдэг
Таны хайртай хүн, нэр хүндтэй их сургуулийн сайн боловсрол, өндөр цалинтай ажил, их хэмжээний хөрөнгө зэрэг нь танд аз жаргал авч ирж чадахгүй. Аз жаргал гэдэг нь таны бодлоос эхэлдэг тул өөрийгөө сэтгэл хангалуун байлгахыг хичээх хэрэгтэй.
13. Та бага эргэлзэх тусам илүү их зүйлийг олж авдаг
Эргэлзээ хэзээ ч сайн нөлөө үзүүлдэггүй. Хэрэв та ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол эхлээд төлөвлөгөө тань үр дүнд хүрнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Эргэлзээнээс ангижирч чадвал зорилгодоо хүрч чадна гэдгийг та төвөггүй ойлгох болно.
14. Сөрөг сэтгэл хөдлөл нь зөвхөн танд л хор хөнөөл учруулдаг
Та эргэн тойрныхоо хүмүүст уурлаж, бухимдаж, тэдэнтэй зөрчилдөж болно. Нөгөө хүнд та тааламжгүй байдал үүсгэх ч урдаа байгаа зүйлийг үнэн зөвөөр харж чадахгүй болтлоо өөрийн сэтгэлээ харлуулна гэдгээ санаарай.
15. Өөр хүнд ямар нэг зүйл баталж харуулах гэсний хэрэггүй
Өөрийнхөө зөв гэдгийг ойлгуулах, бусдын бодлыг өөрчлөх гэсэн оролдлогууд нь ихэнх тохиолдолд ямар ч эерэг үр дүнд хүргэхгүй. Ямар нэгэн зүйлд итгэсэн хүн түүндээ эцсээ хүртэл үнэнч байх болно. Үр ашиггүй маргаанд цаг зав, эрч хүчээ үрэх нь утгагүй хэрэг.