Мөнгөн эдлэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Мөнгө бол ерөнхийдөө төгс металл юм. Эмч нар хүртэл мөнгөн эдлэлийн ашигтай талуудыг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Хэрвээ та алтан эдлэлийг илүү сонирхдог байсан бол мөнгөн эдлэлтэй болох тал дээр анхаарлаа хандуулаад үзээрэй. Ингээд бид танд мөнгөн эдлэлийн давуу талыг танилцуулъя.

Мөнгөн эдлэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орчин үеийн үнэт эдлэлийн орц

Орчин үед мөнгөн үнэт эдлэлийг хийхдээ тусгай хайлшаар хийдэг бөгөөд үүний найрлагад нь 92,5% мөнгө, 7,5% нь цайр болон зэс байдаг. Ийнхүү бусад металлтай хольдог шалтгаан нь мөнгө бол дангаараа маш зөөлөн металл учир амархан исэлдэх магадлалтай байдаг. Бусад металлтай хольсноор илүү бат бөх болдог юм.  

Мөнгөн эдлэлийн гол давуу тал нь харшил үүсгэдэггүй учир бараг л бүх хүмүүст тохирно. Үүнээс гадна мөнгөөр хийсэн гоёл чимэглэл нь маш загварлаг харагддагаас гадна эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүст тохиромжтой байдаг.

Орчин үеийн үнэт эдлэлийн орц

2 Хүч чадалтай металл

Эрт дээр үеэс эхлэн мөнгийг төрөл бүрийн зүйлд хэрэглэж байсан бөгөөд ялангуяа анагаах ухаанд хэрэглэдэг байсан юм. Мөнгөний химийн бэлгэ тэмдэг нь Сар эсвэл Сарны бурхан Артемидын хүч чадлыг бэлгэдсэн хагас сар аж.

Хүч чадалтай металл

3 Эмчилгээ болон хамгаалалт

Түүх судлаачдын үзэж байгаагаар мөнгийг аливаа муу бүх зүйлээс хамгаалах зорилготойгоор ашигладаг гэнэ. Хүн чоныг хороох хамгийн шилдэг арга нь мөнгөн сум гэдгийг хүн бүр мэдэх биз.

Харин Европ болон дорнын соёл иргэншил, фенг-шуйд мөнгийг гэр орноо муу бүх зүйлээс хамгаалах, амьдралд аз жаргал, амжилт дагуулах зорилготойгоор ашигладаг. Бүсгүйчүүд мөнгөн эдлэл зүүх нь зөн совингоо нэмэгдүүлэхэд туслахаас гадна тэднийг илүү эмэгтэйлэг болгодог аж.

Эмчилгээ болон хамгаалалт

4 Мөнгө болон шинжлэх ухаан

Эрдэмтдийн үзэж байгаагаар саран металл нь гайхамшгийг бүтээх чадвартай гэнэ. Жишээлбэл: Хүний биеийн дулааныг тогтворжуулж, цусан хангамжийг сайжруулдаг байна.

Олон тооны судалгаанаас харахад мөнгөн эдлэл зүүж байсан хүмүүс сэтгэл санааны хямралд ордоггүй байсан гэнэ. Үүнээс гадна өвчин туссан ч хөнгөн тусдаг байжээ. Мөнгө нь дархлааны системийг гайхалтайгаар дэмждэг аж.

Ийнхүү эрүүл мэндэд сайнаар нөлөөлж буй шалтгаан нь мөнгө нь цахилгаан соронзон цацрагаас хамгаалах бүрхүүлийг үүсгэдэг гэнэ. Цахилгаан соронзон  цацраг нь сэтгэл санаа төдийгүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ.

Мөнгө болон шинжлэх ухаан

5 Туршилт болон судалгаа

Их Британид байрлах Саутгемптоны их сургуулийн судлаачид мөнгөн эдлэл зүүдэг хүмүүс үений өвчнөөр ховор өвчилдөг болохын тогтоожээ.  Үүнээс гадна тэдний хурууны үе хэзээ ч өвдөж байгаагүй гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар мөнгө нь цусны даралтыг хэвийн түвшинд барьж, цусны эргэлтийг сайжруулдаг учир ийнхүү үе мөчний өвчин тулгардаггүй гэсэн байна.

Ямар нэгэн өвчин зовиуртай, биеийн байдал нь таагүй байгаа хүмүүс мөнгөн эдлэл зүүхэд харлаж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биеийн байдалд мөнгө хариу урвал үзүүлж байсан гэсэн үг юм.

Энэ туршилтыг алтаар хийсэн боловч мөнгө шиг үр дүн үзүүлээгүй байна. Харин ч эсрэгээр алтан эдлэл зүүсэн хүмүүс илүү түгшүүртэй болж байжээ. Үүнээс харахад мөнгө нь мэдрэлийн системийг сайжруулдаг болох нь тогтоогдсон аж.

Туршилт болон судалгаа

6 Гайхалтай антисептик

Эрдэмтдийн хийсэн бас нэгэн судалгаанаас харахад мөнгө нь бактерийн эсрэг үйлчилгээтэй болох нь батлагдсан байна. Олон зуун жилийн өмнө ард иргэд шархаа хүндрүүлэхгүйн тулд шархан дээрээ  мөнгө тавьдаг байсан аж. Ингээд саран металлын ионы нөлөөгөөр шарх нь маш хурдан, хүндрэлгүй эдгэдэг байсан юм. Антисептик үйлчилгээтэй учир мөнгөөр төрөл бүрийн эмнэлгийн багаж хэрэгсэл  жишээлбэл зүү хийдэг.

Үүнээс гадна мөнгийг ус цэвэршүүлэх зорилготойгоор ашигладаг бөгөөд мөнгөнд агуулагдах ион нь хүний биед хортой бичил биетүүдийг устгадаг байна.  Мөнгөний ион нь ашигтай бактерид ямар ч нөлөө үзүүлдэггүй гэдгийг санаарай.

Гайхалтай антисептик

7 Хор илрүүлэх багаж

Хэдийгээр энэ хачирхалтай санагдах ч мөнгөн  эдлэл дээр хор хүрэх үед шууд өнгөө алддаг байна. Тиймээс амиа алдахаас айдаг томоохон язгууртан, албан тушаалтнууд мөнгөн эдлэлд дуртай байдаг аж. Энэ цагаас хойш гал тогоонд мөнгөн эдлэл хэрэглэх болсон бөгөөд энэ нь гоё харагдахаас гадна эмчилгээний үйлчилгээтэй байдаг юм.

Хор илрүүлэх багаж

8 Стресс болон түгшүүрийг арилгана

Сэтгэл судлаачдын хийсэн хэд хэдэн туршилтаас харахад мөнгөн эдлэл нь стрессийн түвшинг бууруулж, тайвшруулах үйлчилгээтэй болох нь тогтоогдсон. Ялангуяа хүзүүн дээрээ кулон зүүх нь маш сайн.

Стресс болон түгшүүрийг арилгана

9 Мөнгөний ион хүний биед ч бий

Орчин үеийн шинжлэх ухаан мөнгөн эдлэлийн гайхалтай анагаах чадварыг юутай холбоотой болохыг хэлж чадна. Хүний биеийн бүхий л хэсэгт мөн мөнгөний ион байдаг гэнэ. Ялангуяа тархи болон мэдрэлийн эсүүдэд байдаг аж. Эдгээр ионы ачаар хүний бие организм төрөл бүрийн нян, мөөгөнцөр гэх мэт зүйлийн эсрэг тэмцэж чаддаг байна.

Мөнгөний ион хүний биед ч бий

Мөнгөн эдлэл хэнд тохирох вэ?

Судлаачдын үзэж байгаагаар мөнгөн эдлэл хүн бүрт тохирдоггүй гэнэ. Жишээлбэл: Мөнгөн эдлэл зүүх үед толгой өвдөх, улайх, загатнах гэх мэт таагүй мэдрэмж төрж байвал энэ зүйл танд тохирохгүй байна гэсэн үг юм. Зөн билэгтнүүд: Мөнгөн эдлэл нь хэт прагматик, ёсорхог үзэлтэй хүмүүст дургүй байдаг гэнэ. Харин үнэнч, нээлттэй хүмүүст мөнгөн эдлэл дуртай байдаг учир тэдэнд сайнаар нөлөөлдөг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()