Цахим орчинд шуугиан тарьж буй "Clubhouse" гэж юу вэ?

Clubhouse бол сүүлийн үед шуугиан тариад байгаа гар утасны аппликейшн юм. Онлайн хурал, цахим уулзалт, текст бичилгүйгээр ярьж болдог олон нийтийн цахим харилцааны хэрэгсэл гэдгээрээ тун эрэлттэй байгаа. Clubhouse нь  зөвхөн iPhone дээр суурилсан бөгөөд одоогоор зөвхөн урилгаар элсэх боломжтой байна.

Цахим орчинд шуугиан тарьж буй "Clubhouse" гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Clubhouse нь анх 2020 оны 4-р сард iOS програм хэлбэрээр ашиглалтанд орсон. Бүтээгчид үүнийг "дуу хоолойд суурилсан шинэ төрлийн нийгмийн сүлжээ" гэж тодорхойлсон байна. Саяхан Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Clubhouse дээр хийж буй харилцан яриагаа Youtube-ээр шууд дамжуулснаар хэрэглэгчдийн тоо, нэр хүнд нь огцом нэмэгджээ.

Clubhouse зөвхөн дуу хоолойгоор ажилладаг, камер ашиглаж дүрс дамжуулдаггүй гэдгээрээ хэрэглэгчдийн мөн татаж байна. Та тус аппликейшнийг ямар ч газраас ашиглах боломжтой юм.

The New York Times сонинд бичсэнээр 2020 оны 12-р сарын байдлаар Clubhouse 600 мянган хэрэглэгчтэй байжээ. Хэрэглэгчид зөвхөн урилгаар элсэж болдог тул та Apple-ийн App Store-оос програм татаж аваад, шууд элсэх боломжгүй юм. 

Clubhouse нь нэгдэж ярилцах, санал бодлоо хуваалцах орон зай гэдгээрээ алдартай тул энэхүү програм нь маш энгийн ажиллагаатай. Хэрэглэгчид тусгай групп буюу "өрөөнүүд" -ийг бий болгож, бусад хүмүүсийг элсүүлэх боломжтой. Энд та зураг, видео, тэр ч байтугай текст хуваалцах боломжгүй бөгөөд зөвхөн яриа хийх зориулалттай байна. Хэрэглэгчид дуудлагад дуртай үедээ нэгдэж, гарах боломжтой. Аппликешныг нээхэд та өрөөнүүдийн жагсаалтыг харахаас гадна өрөө тус бүрт байгаа хүмүүсийн жагсаалтыг харах болно.

Мөн тухайн хүн өрөөнөөс орох, гарах нь бүрэн нээлттэй байна. Үүнээс гадна хүсвэл ямар нэг өрөөнд зөвхөн сонсогчийн хувиар нэвтрэх боломжтой. Хэрэв та ярихыг хүсч байвал "гараа өргөх" гэсэн сонголтыг дарж бусад хэрэглэгчид таныг дараагийн ярих хүнээр сонгож болно. Клубын өрөөнүүдийг одоогийн байдлаар ихэвчлэн салбар салбарын мэргэжилтнүүд, алдартнууд, хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид гэх мэт хүмүүс зохион байгуулж байна. Гэхдээ та бас өөрийн гэсэн өрөөг бий болгож болно.

Clubhouse-т хэрхэн элсэх вэ?

Clubhouse-ийн бүтээгчид энэхүү аппликейшнийг хүн бүрт хүргэхийн төлөө ажиллаж байгаа гэж мэдэгджээ. Бүрэн хувилбар нь хараахан бэлэн болоогүй байгаа тул яг одоо бета хувилбар дээр байгаа аж.

Clubhouse-н одоогийн хэрэглэгч танд урилга илгээснээр хаяг нээх эрх нээгдэнэ. Урилга бүхий холбоос утасны дугаарт тань ирж, шинэ хаяг руу чиглүүлнэ.

Гэхдээ Clubhouse-н хэрэглэгчид хүссэн нэгэндээ урилга илгээж чадахгүй. Учир нь шинэ хэрэглэгчид эхэндээ зөвхөн хоёр хүнийг урих боломжтой байна. 

Clubhouse-ийн Android хувилбар

Одоогоор Android үйлдлийн системд зориулсан хувилбар хараахан гараагүй байна. Ямартай ч Clubhouse-ийн Гүйцэтгэх захирал Пол Дэвидсон энэхүү програмыг бүх хүмүүст, тэр дундаа Android хэрэглэгчдэд нээлттэй болгох тал дээр анхаарч ажиллана гэж мэдэгджээ.

Clubhouse яагаад алдартай болсон бэ?

Clubhouse нь 10-хан сарын түүхтэй стартап боловч хэдийнээ нэг тэрбум долларын үнэлгээг давжээ. Илон Маскаас эхлээд Марк Цукерберг хүртэл Цахиурын хөндийн олон шилдэг бизнесмэнүүд сүүлийн долоо хоногт Clubhouse дээр яриа хийж, програмыг алдартай болгосон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()