Алдартай кинонуудад мартагдашгүй дүр бүтээсэн мэргэжлийн бус жүжигчид

Аливаа киноны дүрийг амилуулахад заавал мэргэжлийн жүжигчид шаардлагатай биш юм. Зүгээр л тэрхүү дүрд таарсан төрх, зан авиртай хүнийг олоод сайн найруулагчийн гарт өгвөл мэргэжлийн жүжигчинтэй дүйцэхүйц үнэмшилтэй байж чаддаг аж. Үүний жишээ болсон кинонуудаас та бүхэнд хүргэе.

Алдартай кинонуудад мартагдашгүй дүр бүтээсэн мэргэжлийн бус жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Леандру Фирмину (Leandro Firminu) - "City of God" (2002)

Дүр: гэмт бүлэглэлийн босс Литл Зе.

Леандро Фирмино галзуу гэмт хэрэгтний дүрд тоглож нэрд гарсан жүжигчин юм. Тэрбээр энэхүү киноны зураг авалтыг хийсэн ядуусын хороололд амьдардаг байсан гэнэ.

Леандру Фирмину (Leandro Firminu) - "City of God" (2002)

2 Винни Жонс (Vinnie Jones) - Lock, Stock and Two Smoking Barrels (1998)

Дүр: гэмт хэрэгтэн Биг Крис

Винни Жонс бол Английн мэргэжлийн хөлбөмбөгчин бөгөөд 380 гаруй тэмцээнд оролцож, Английн цомын төлөөх тэмцээнд түрүүлж, Уэльсийн шигшээ багт хүртэл тоглож байжээ.

Гай Ричигийн кино түүний анхны дүр байсан бөгөөд тэр цагаас хойш байнга кинонд тоглох болсон байна.

Винни Жонс (Vinnie Jones) - Lock, Stock and Two Smoking Barrels (1998)

3 Ли Эрми (Lee Ermey) - "Full Metal Jacket" (1987)

Дүр: Түрүүч Хартман.

Ли Эрмей бол АНУ-ын армийн цэргийн сургуулилтын зааварлагч байв. Эхэндээ найруулагч Стэнли Кубрик түүнийг зөвлөхөөр урьсан боловч Лиг удаан анзаарсны эцэст нь Хартмны дүрийг өгч зохиолоо хүссэнээрээ өөрчлөх боломжийг олгожээ. Үүний үр дүнд Ли Эрмигийн үзэгдлүүд киноны хамгийн алдартай хэсэг болсон юм.

Ли Эрми (Lee Ermey) - "Full Metal Jacket" (1987)

4 Бархад Абди (Barhad Abdi) - Captain Phillips (2013)

Дүр: Сомалийн далайн дээрэмчин Абдували Муса.

Сомалийн иргэн Бархад Абди энэ кинонд дүр бүтээхээсээ өмнө кинонд хэзээ ч тоглож үзээгүй, зүгээр л дүүгийнхээ дэлгүүрт ажилладаг байжээ. Гэвч тэрбээр бусад 700 хүнийг ардаа орхиж, энэ дүрийг авсан байна. Үүний үр дүнд далайн дээрэмчдийн бүлэглэлийн удирдагчийн дүрээр Бархад Оскарын Шилдэг туслах дүр зэрэг бүх боломжит шагналуудад нэр дэвшжээ.

Бархад Абди (Barhad Abdi) - Captain Phillips (2013)

5 Зейн Аль Раффеа (Zane Al Raffea) - Capernaum (2018)

Дүр: Бейрутын гэр бүлээс гаралтай 12 настай хүү Зейн.

Зейн Аль Раффеа бол Бейрутээс ирсэн Сирийн дүрвэгч бөгөөд зураг авалт хийх үед уншиж, бичиж чаддаггүй байжээ.

Зейн Аль Раффеа (Zane Al Raffea) - Capernaum (2018)

6 Шарлто Копли (Sharlto Copley) - "District 9" (2009)

Дүр: харь гарагийнхан суурьшсан Йоханнесбургийн бүсийг хянадаг компанийн ажилтан.

Шарлто Копли бол Өмнөд Африкийн продюсер бөгөөд жүжигчний карьер хөөх бодолгүй байсан ч найз Нил Бломкампын киноны гол дүрийг бүтээн нэрд гарсан байна.

Шарлто Копли (Sharlto Copley) - "District 9" (2009)

7 Харри Стайлс (Harry Styles) - Dunkirk (2017)

Дүр: Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Британийн армийн цэрэг Алекс.

"One Direction" хамтлагийн гишүүн гэдгээрээ алдартай Британийн дуучин Харри Стайлсийн анхны бөгөөд одоогоор цорын ганц дэлгэцийн дүр юм.

Харри Стайлс (Harry Styles) - Dunkirk (2017)

8 Жей Дэвидсон (Jay Davidson) - Cruel Play (1992)

Дүр: транссексуал эр Дийл

Загварын бизнест ажиллаж байхдаа Жей Дэвидсон кинонд тоглосон. Түүнд ямарч жүжиглэх туршлага байгаагүй гэнэ. Гэхдээ маш сайн тоглосон учраас Оскарын шилдэг туслах дүрд нэр дэвшжээ.

Жей Дэвидсон (Jay Davidson) - Cruel Play (1992)

9 Дэйв Батиста (Dave Batista) - Guardians of the Galaxy (2014)

Дүр: Драг

Америкийн мэргэжлийн бөх Дэйв Батиста Guardians of the Galaxy-ээс өмнө хэд хэдэн жижиг дүрд тоглож байсан боловч ийм хэцүү дүрийг ийм чадварлаг бүтээнэ гэж хэн ч төсөөлөөгүй байв.

Дэйв Батиста (Dave Batista) - Guardians of the Galaxy (2014)

10 Лэди Гага (Lady Gaga) - A Star Is Born (2018)

Дүр: Дэлхийн од болсон сайхан хоолойтой үйлчлэгч.

Дэлхий даяар дуучин гэдгээрээ танигдсан Лэди Гага энэхүү дүрээр Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшжээ. Үүнээс өмнө тэр хэдхэн жижиг дэлгэцийн бүтээлд тоглосон байдаг.

Лэди Гага (Lady Gaga) - A Star Is Born (2018)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()