Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
БНХАУ-ын гэрэл зурагчин Лю Жэнг баримтат гэрэл зургийн чиглэлээр ажилладаг байсан ч хожим түүний бүтээлүүдэд хүний биеийн гоо сайхныг харуулсан нүцгэн зургууд давамгайлах болжээ. Лю Жэнгийн гэрэл зургууд олны анхаарлыг татаж, сэтгэлд хүрэх тусам мөн түүний ур чадвар, гоо зүйн мэдрэмжийг шүүмжлэх хүмүүс олширсон байна. Гэсэн ч түүний бүтээлүүд Лос Анжелес, Хьюстон, Сан Франциско болон бусад хотуудын орчин үеийн урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг.