1
Англи
XVIII зууны Англид буга агнах, туулайн хулгай хийх, гудамжинд эсвэл цэцэрлэгт мод огтлох, хадлангийн бухал дээр түймэр тавих, хүн буудах эсвэл дээрэмдэх, хоригдлыг оргуулах, Темза мөрний гүүрийг сүйтгэх, сүм хийдийн орлогыг хуурамчаар мэдүүлэх зэрэг гэмт хэрэг үйлдсэн бол цаазын ял сонсдог байжээ.
Гэвч цаазын яланд эдгээрээс гадна зарим нэг этгээд үндэслэл ч гарч байв. Жишээлбэл хулгай хийхдээ нүүрээ хөөгөөр будаж далдалсан, цыгануудтай сар амьдарсан, гадаадын иргэнтэй гэр бүл болсон бол дүүжилдэг байв.
2
Энэтхэг
Эртний Энэтхэгийн хууль Ману (МЭӨ II зууны үед - МЭ II зуунд бий болсон гэж үздэг) дээр ямар нэг хэлбэрээр гэр бүлийн хүнээ хуурсан бол цаазлах тухай заасан байдаг.
Энэ үед эр хүн өөр эмэгтэй хүний хувцсанд хүрэх, орон дээр зэрэгцэж суух нь хүртэл араар тавьж, хуурсанд тооцогддог байсан аж. Ийм ялтай эмэгтэйчүүдийг амьдаар нь нохдод бариулж, эрэгтэйчүүдийг халаасан төмөр орон дээр хэвтүүлэн түлж, амийг нь бүрэлгэдэг байжээ.
3
Перс (Одоогийн Иран)
Иранчуудын өвөг дээдэс Шумерчууд (МЭӨ 5000-4000 он) хүчингийн хэрэгт цаазаар авах ял оногдуулдаг байсан боловч гэмт хэрэгтэн хохирогчтойгоо гэрлэнэ гэж амласан бол түүнийг амь хэлтрүүлдэг байсан.
Персүүд муу шар айраг исгэсэн хүнийг цаазалдаг байв. Ингэхдээ тухайн хүн өөрийн хүссэн шар айргандаа живэх эсвэл амьсгал хураатлаа шар айраг уух сонголттой тулгардаг байжээ.
4
Хятад
Хятадад хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэр бүлийн гишүүдийн хамт цаазалдаг байв.
Жишээлбэл бослогод оролцсон хүний аав, ах, 16-аас дээш насны хөвгүүдийн хамт цаазална. Онц ноцтой гэмт хэрэгтний хувьд гэр бүлийнхнийг нь толгой дараалан цаазаар авна (гэрлэсэн, лам хуврагуудын охидоос бусад). Үүнд хэрэгтний багш хүртэл хамаарна.
Эзэн хааны тогооч буруу үйлчилсэн бол мөн толгойгоо алдана. Жишээлбэл, хоолыг буруу дарааллаар тавьсан, буруу хоол хийсэн, буруу өнгө гаргасан гэх мэт.
5
Япон
1637 онд Японыг нэгтгэсэн Токугавагийн засгийн газар бүх иргэдээ гадны орон руу аялахыг хориглосон юм. Энэ хуулийг зөрчвөл цаазаар авхуулна.
Доорх зурагт Японы домогт баатар (манайхаар японы шилийн сайн эр) Ишикава Гоемонг дүрсэлсэн байна. Тэрээр өндөр эрх ямбатай, чинээлэг хүмүүсээс хулгай хийх замаар ядуу дорой иргэдэд мөнгө тараадаг байсан аж. Түүнийг хийсэн үйлдлийнх нь хариуд буцалж буй усанд хүүгийнх нь хамтаар хийж, цаазлах ял оноосон тухай яриа бий. Тэрбээр хүүгээ аврахын тулд амьсгал хураах хүртлээ хүүхдээ дээш өргөсөн бөгөөд үүнийх нь төлөө хүүхдийг нь өршөөсөн гэдэг.
6
Франц
Францад язгууртны өмнө өвдөг сөгдөөгүй хүмүүсийг угсаа гарлаа мэддэггүй хэмээн живүүлдэг байсан аж.
7
Итали
Италид Гэгээн Фрэнсисийн үед (1182-1220) Библийг латинаас өөр хэл рүү хөрвүүлсэн хүний арьсыг нь амьдаар нь өвчиж цаазалдаг байв.
8
Маяа
Маяачуудын бараг бүх гэмт хэргийн шийтгэл нь цаазаар авах байв. Жишээлбэл, иргэдийн үг хэлийг хянадаг тусгай албат хүртэл байсан юм. Түүхэн үнэнийг гуйвуулсан, хов тараасан зэрэг тохиолдолд тэд цаазаар авах эрхтэй байв.
9
Ацтек
Ацтекчууд гудамд согтуу гарч ирсэн залуучуудыг цаазалдаг байсан бөгөөд тэднээр голдуу тахил өргөдөг байжээ.
10
Ром
Эртний Ромд эхнэрийнхээ нууц амрагийг өөрийн гараар хөнөөхийг зөвшөөрдөг байв. Охиных нь дурлалт хархүү чөлөөндөө гарсан боол, жүжигчин эсвэл гладиатор байсан бол мөн адил хороох эрхтэй байсан.
Мөн бурхдад амьд хүнээр тахил өргөх нь цаазын нэг хэлбэр байв.
11
Египет
Эртний Египетэд ариун амьтан болох муурыг хөнөөсөн хүнийг цаазаар авдаг байсан гэнэ.
Мөн язгууртан болон фараоны бунхныг тоносон хүмүүст ийм ял оноодог байв.
12
Дракогийн хууль гэж юу вэ?
МЭӨ 621 онд Афины удирдагч Драко Грекийн цаазын бичгийг эмхэтгэн гаргасан юм. Түүний үзсэнээр хулгай, завхайрал, хүчирхийллээс эхлээд бусдын мөргөлд саад болох зэрэг бүх хэргүүдэд цаазаар авах ял оноож байв. Драко ямар ч гэмт хэргийг нүгэлд тооцож, амиараа хариулах ёстой гэж үздэг байжээ. Үүнээс болоод ямарваа нэгэн хэрэгт хэтрүүлсэн шийтгэл оногдуулах хуулийг Дракогийн хууль гэж нэрлэдэг болсон аж.