Төрснийхөө дараа өөрийн эхэсийг идсэн Англи бүсгүй бусад ээжүүдэд ч үүнийг туршаад үзэхийг зөвлөжээ

Английн зүүн хэсэгт орших Кэмбрижширт амьдардаг Кетрина Хилл бүсгүй өөрийн эхэсийг үхрийн махтай хольж буррито хийж идсэн тухайгаа цахим орчинд хуваалсанаар олон мянган хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Тэрээр хоёр хүүхдийн ээж бөгөөд энэ үйлдлээ хоёр дахь удаагаа хийж байгаа нь энэ гэнэ. Кетрина Хилл эхэсээ идэхдээ бяслагаар амталсан гэдгээ ч мөн хуваалцсан байлаа. 

Төрснийхөө дараа өөрийн эхэсийг идсэн Англи бүсгүй бусад ээжүүдэд ч үүнийг туршаад үзэхийг зөвлөжээ

27 настай Кетрина Хиллийн үзэж буйгаар эхэс идэх нь төрсөн эх буцаж хурдан тэнхрэхэд онцгой нөлөө үзүүлдэг гэнэ. Тэрээр хоёр хүүхдээ төрүүлэхдээ аль алинд нь эхэсээ идсэн байна. 

2016 оны 1-р сарын 17-нд тэрээр анхны хүүхэд Финнлигээ төрүүлсэн бөгөөд эхэсээ капсулд оруулж, эм бэлдмэлийн журмаар хэрэглэхээр төлөвлөсөн байна. Гэтэл үүний зардал хэт өндөр тусаж байсан учир шууд хоол хийж идэхээр шийдсэн аж. Яг энэ журмаар Кетрина өнгөрөгч онд бага хүүхэд болох Лунагаа төрүүлэхдээ ч өөрийн уламжлалаа гүйцэтгэжээ. 

Эхний удаад тэрээр эхэсийг үхрийн махтай хольж, чинжүү болон бяслагаар амтлан буррито бэлдсэн байна. 

Өөрийн биеэс гарсан зүйлийг идэх талаар төсөөлж ч чадахгүй байгаа хүмүүс түүнээс эхэсийн амт ямар байсныг сониучирхан асууж байсан аж. Эдгээр асуултуудад тэрээр эхэсийг үхрийн махтай ижилхэн амттай учраас бараг л ялгахгүй идчихдэг гэж хариулсан байлаа.

Анхны төрөлтийнхөө дараа эхэс идсэн учир элдэв хүндрэлгүй, хурдан тэнхэрч чадсан гэж итгэсэн Кетрина дараагийн удаад ч энэ аргыг ашиглаж, бусад эхчүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцсан аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()