“Цэргийн сургууль”-ийн жүжигчид 15 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Суворовын цэргийн сургуулийн сонсогчдын амьдралыг харуулсан СТС сувгийн “Цэргийн сургууль”  цуврал киног үзээгүй, мэдэхгүй хүн ховор байх. Уг кино нь 2006 онд  үзэгчдийн хүртээл болсон даруйдаа залуу үеийнхнийг байлдан дагуулж байсан уран бүтээл юм. Тэгвэл киноны гол дүрийн жүжигчид хэрхэн өөрчлөгдснийг харцгаая.

“Цэргийн сургууль”-ийн жүжигчид 15 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Илья Синицын - Борис Корчевников

Зураг авалт эхлэх үед Борис 24 настай байжээ. Одоо тэрээр Россия 1 сувгийн "Хүний хувь заяа" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа юм.

Илья Синицын - Борис Корчевников

2 Степан Перепечко - Павел Бессонов

Степан Перепечкогийн дүр гэнэн, энгийн байдлаараа үзэгчдийг байлдан дагуулж байсан. Одоо тэр өөрчлөгдөж, нэлээн их жин хаяж, дэлгэцийн бүтээлд  бараг тоглохоо байсан бөгөөд саяхан эхнэрээсээ салжээ.

Степан Перепечко - Павел Бессонов

3 Илья Сухомлин - Аристарх Венес

Сухомлин жүжигчний карьераа үргэлжлүүлж байгаа аж. Тэрээр олон телевизийн шоу, кинонд тоглосон бөгөөд "Чулуун ширэнгэн ойн хууль" цувралын ачаар илүү нэрд гарсан байна.

Илья Сухомлин - Аристарх Венес

4 Максим Макаров - Александр Головин

Тэрбээр энэ цувралд тоглохоосоо ч өмнө нэрд гарсан бөгөөд одоо ч гэсэн алдартай хэвээр байна. Головин тайз дэлгэцийн бүтээлд тоглоод тун завгүй байгаа аж.

Максим Макаров - Александр Головин

5 Андрей Леваков - Иван Добронравов

Иван Добронравов (алдарт жүжигчин Федор Добронравовын хүү) урлагийн ертөнцтэй холбоотой хэвээр байгаа бөгөөд олон тайз дэлгэцийн бүтээлд оролцжээ.

Андрей Леваков - Иван Добронравов

6 Александр Трофимов - Артур Сопельник

Александр Трофимовын дүрээр нэрд гарсан тэрээр СТС сувгийн од гэгддэг байв. Тэрбээр тус сувгийн өөр нэг алдартай цуврал болох "Ранетки" кинонд тоглосон юм. Одоо Артур тун эрэлттэй театр, киноны жүжигчин болоод байна.

Александр Трофимов - Артур Сопельник

7 Алексей Сырников - Кирилл Емельянов

Кирилл Емельянов “Цэргийн сургууль” олон ангит кинонд тоглосныхоо дараа орчин үеийн дуурийн сургуулийн жүжигчин болсон. Театрт тоглохын хажуугаар кинонд тоглодог.

Алексей Сырников - Кирилл Емельянов

8 Кирилл Соболев - Артем Терехов

Артем Тереховын дүрийн дараа Кирилл Соболев НТВ сувгийн олон ангит кинонд олон удаа тоглож байсан бөгөөд 2019 онд Дмитрий Шепелевийн хамтаар дуулиант "Бодит байдал" шоуны оролцогч болжээ.

Кирилл Соболев - Артем Терехов

9 Бусад жүжигчид

Полина Сергеевна - Елена Захарова

Бусад жүжигчид

Павел Василюк - Вадим Андреев

Ксюша - Ольга Лукьяненко

Рита - Линда Табагари

Николай Перепечко - Фёдор Добронравов

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()