Аяга тавгаа угаадаг залуу төгс эр нөхөр болж чаддагийг 3 жилийн судалгаагаар тогтоожээ

2020-12-23, 16:00
18,262

Орчин цагийн шинжлэх ухаан зарим тохиолдолд энгийн, өдөр тутмын зүйлсээс хачирхалтай гаргалгаа олдог болсон байна. Үүний жишээ болсон нэгэн судалгаагаар, хосуудын бэлгийн харилцаанаас авах сэтгэл ханамж нь залуус бохир аяга тавгийг хэрхэн зохицуулдаг болохоос шалтгаалдаг гэсэн хачин гэмээр дүгнэлт гарсан аж. Чухамдаа АНУ-ын эрдэмтэд хамгийн сайн найз залуу бохирдсон сав суулга, аяга тавгийг төвөггүй цэвэрлэдэг гэсэн сонирхолтой үр дүнд хүрсэн байна.  

Аяга тавгаа угаадаг залуу төгс эр нөхөр болж чаддагийг 3 жилийн судалгаагаар тогтоожээ

Энэхүү гайхамшигтай нээлтийг АНУ-ын Юта Институтын Д. Карлсон, Индианаполис их сургуулийн профессор Аманда Миллер болон Корнеллийн их сургуулийн эрдэмтэн Шерон Сасслер хэмээх гурван социологич хамтран боловсруулсан байна. Та бүхэн зүгээр нэг санал асуулга, эсвэл хошигнолын талаар ярьж байна гэж бодож магадгүй ч үнэн хэрэгтээ уг судалгаа маш өргөн хүрээг хамарсан нүсэр ажил болж өнгөрсөн аж. 

Хосуудын бэлгийн харилцааны давтамж, сэтгэл ханамжийг тодорхойлохын тулд 1992-1994, 2006 онуудад эрдэм шинжилгээний судалгаа хийжээ. Энд өөр хоорондоо ялгаа бүхий 11 мянган америкчуудыг хамруулсан бөгөөд тэднээс хайр сэтгэлийн харилцаанд хамгийн чухал нь юу вэ гэдгийг эрэмбэлүүлэх зарчмаар судалгааг явуулсан аж. Асуултууд дунд бэлгийн харилцааны таашаал, үнэнч байдал, гэр доторх хосуудын үүргийн хуваарилалт гэхчлэн нийтлэг зүйлсийг багтаасан байв. 

Эрэгтэй, эмэгтэй аль алинаас нь авсан хариултуудыг нэгтгэхэд дийлэнх нь нэг зүйл дээр сонирхолтой давхцал үүссэн байжээ. Эрдэмтэд гэр бүлийн үүрэг хариуцлагыг харилцан тэгш хуваарилдаг хосууд, ахуйн ажлыг зөвхөн эмэгтэй нь хариуцдаг хосуудаас бэлгийн харилцааны хувьд илүү сэтгэл ханамжтай байдаг гэх дүгнэлтэд хүрэв.

Та биднийг гайхшруулах зүйл үүгээр дууссангүй. Эрэгтэй хүний мөнгө олох чадвар, боловсролын түвшин зэргээс өдөр тутмын гэрийн ажилд оролцдог эсэх нь хамаарсан байв. Гэхдээ энэ нь таны бодолд орж ирснээс эсрэгээр, дундаж болон өндөр орлоготой эрэгтэйчүүд эрхэлдэг ажлаасаа үл хамаарч цэвэрлэгээ хийх, аяга таваг угаах, зүлэг тэгшлэх дуртай байсан аж. 

Чухамдаа гэр бүлсэг буюу аливаа зүйлийг хамтдаа хийдэг хосуудын дунд явган маргаан, үл ойлголцол бараг үүсдэггүй ба  бусад хосуудаас илүү бэлгийн харилцаанаасаа сэтгэл ханамж авдаг гэсэн дүгнэлт дэвшүүлсэн байна. Энэ нь магадгүй эрэгтэйчүүдийн зүгээс асуудлыг шийдвэрлэхэд хамтрагч буюу найз бүсгүй, эхнэртэйгээ харилцан ижил үүрэг хүлээж оролцдогоос хамаардаг байж болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()