Сайхан бүсгүйн амьдралаас залхаж, жирийн угаагч болсон Казахстаны мисс

Үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүдийг гадаад төрхөөрөө хоолоо олж иддэг, хөрөнгө чинээлэг хүмүүстэй ойртож, амар хялбар амьдралыг сонгох нь элбэг гэж ихэнх хүмүүс итгэж, бүр ам уралдан шүүмжлэх нь ч бий. Үүний адилаар Кызыл-орда мужаас "Казахстаны мисс-2019" тэмцээнд оролцож, финалд шалгарсан Гульнур Нуртаза-г чичлэх хүн олон байв. Тэмцээнээс хойш тэрээр удаан хугацаагаар ажил хайсан боловч амжилт олоогүйгээр барахгүй, ажлын санал бус амрагийн хүсэлт ирдэгт цөхрөнгөө баржээ. Эцэст нь шударга хөдөлмөрөөр хичээнгүй ажиллах сонголт хийсэн түүний шийдвэр хүмүүсийг гайхшруулсан байна.

Сайхан бүсгүйн амьдралаас залхаж, жирийн угаагч болсон Казахстаны мисс

Амьдрал нь аажим аажмаар хүнд болж эхэлсэн Гульнурын хувьд хүссэн ажлаа олно гэдэг туйлын хэцүү даваа байв. 

Тэрээр өдгөө дөнгөж 19 настай боловч олон жилийн өмнө аавыгаа алдаж, түүний дэргэд түшиж тулж байсан ээж нь цаг бусаар хорвоогоос хальснаар цор ганцаар хоцорчээ.

Хайртай хүмүүс нь түүнийг хэдийнээ орхисон учир амьдрахын тулд ажил хайхаас өөр сонголт үлдээгүй аж. 

Гоо бүсгүйн тэмцээнд амжилт үзүүлсэн нь түүний ажил хайх явцад дэм болж, хүмүүсийн анхаарлыг хялбархан татаж байсан ч Гульнурт ажил олгох санал бус, гэр бүлээс гадуурх амрагийн харилцаа тогтоох хүсэлтэй эрэгтэйчүүд олон таарсан байна.

Харамсалтай нь, эмэгтэй ажил олгогчид ч түүний гадаад төрхөөс болж бүсгүйг байгууллагадаа авахаас татгалзаж байв. 

Эцэс сүүлд нь залуу бүсгүйд кафед ажилд орохоос өөр арга үлдээгүй бөгөөд яг л бусад угаагч, зөөгчдийн адилаар бохирдсон аяга, таваг угааж, ногооны хальс арилгаж байгаа юм.

Хүний хийж чаддаг ажлыг тэр ч мөн хийж чадна хэмээн шийдсэн түүний сонголт олон охидын хувьд эр зориг шаардсан хүнд ажил билээ. 

Хүнд хэцүү боловч үнэнч шударга хөдөлмөрөөрөө амьдрах хүсэлтэй түүний энэхүү үйлдэл магадгүй өөд болсон эцэг эхийнх нь захиас байж болох юм. Гульнур охин амар хялбар арга зам сонголгүй, өөрийн хичээл зүтгэлээр амьдрах шийдвэр гаргасан нь дэлхий даяар гоо бүсгүйчүүдийг хөнгөн, явдалтайд тооцдог хэвшмэл ойлголт нь явцуу үзэл болохыг харуулж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()