Та үүнийг мэддэг байсан уу?

2013-05-15, 22:22
30,977
Та дэлхийн сонин хачныг судлах дуртай юу? Япон улсад 20-30 насны залуусыг өргөж авдаг гэвэл их хачирхалтай санагдаж байгаа биз. Энэ мэтчилэн дэлхий дахины сонирхолтой баримтуудын талаар та бүхэнд хүргэе.
Та үүнийг мэддэг байсан уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
1. Дэлхий дээр оршин буй хамгийн хуучин усан үзмийн бутыг 17-р зууны үед тарьж байжээ. Энэ бутнаас одоог хүртэл 35-55 кг усан үзэм түүж, дарс хийдэг байна.



2. Хятадын цагдаа нар амь үрэгдсэн нэгэн эмэгтэйг амиа хорлосон хэмээн тогтоосноос хойш сая сая Хятад иргэд онлайнаар амиа хорлохыг хүсэхгүй байна гэж бичих болжээ.



3. Дакрифиль гэдэг нь сексийн үеэр хамтрагч нь уйлах үед таашаал авдаг хүмүүсийг хэлдэг. Ийм хүмүүс хамтрагчаа ямар нэг замаар уйлуулж байж хүссэнээ авдаг байна.



4. Францын зохиолч Виктор Гюго нь Вьетнамын "Каодай" шашны гэгээнтэн хэмээн тооцогддог.



5. Япончууд нэгэн сонирхолтой робот бүтээсэн бөгөөд энэ робот нь тухайн хүнээс эвгүй үнэр гарч байвал хувиралаараа харуулдаг байна. Нэг робот нь бульдог хэлбэртэй бөгөөд тухайн хүний хөлийг үнэрлэж ямар ч үнэр байхгүй бол хөлөнд нь наалдаж, харин муухай үнэртэй байвал ухаан алдаж унаж байгаа мэт дүрслэлийг харуулдаг гэнэ. Харин хоёр дахь робот нь эмэгтэй хүний толгой мэт хийгдсэн бөгөөд түүн рүү үлээхэд тэрээр байгаа байдлыг илтгэх болно.



6. Леонардо ДиКаприо-ийн анхны төлөөлөгч /менежер/ нь түүнд Ленни Уильямс хэмээх нууц нэр авахыг санал болгож байсан байна.



7. Японд ихэвчлэн 20-30 насны залуусыг өргөж авдаг байна. Ихэнхидээ үр хүүхэдгүй томоохон бизнес эрхлэгчид итгэл даах, боломжийн залуусыг өргөн авч үйл хэргээ залгуулах өв залгамжлагчаа болгодог аж.



8. Шанхайд Парисын төв хэсэгтэй маш адилхан нэгэн дүүрэг байдаг.



9. Баруун болон зүүн хамрын нүхээр үнэрлэсэн үнэр тархинд өөр өөрөөр очдог байна.



10. Жүжигчин Эштон Катчер нь Стив Жобсын дүрд бэлтгэж байхдаа эцсээ хүртэл хоолны дэглэм барихаар шийдсэн боловч нойр булчирхай нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Стив Жобс нойр булчирхайн хавдраас болж нас барсан аж.



11. Эмэгтэй хүний төрөлтийн өвдөлтийг эрчүүдэд мэдрүүлэх аппарат бий болжээ.



12. Хамгийн том могой "Титанобоа" байсан байна. Тэрээр 60 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 15 метр хүртэл урт байжээ.



13. Эртний Ромд саа өвчнийг эмчлэхийн тулд эмч нар гладиаторуудын цусыг ашиглаж байсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()