"Шалгаад үзээрэй!" - Бүх охид адилхан газраа мэнгэтэй, бүх залуус адилхан газраа сорвитой байдаг

Хүний амьдралын хугацаанд их бага хэмжээний хачирхалтай зүйл цөөнгүй удаа тохиолддог билээ. Энэ удаад твиттер сүлжээний нэгэн хэрэглэгч энгийн боловч сонирхолтой асуулт дэвшүүлсэн нь дэлхий даяар олон сая хүнд хүрсэн байна. Тэгвэл хүний аль улсын иргэн байхаас үл хамаарч, ямар ч хүйсний бүхий л хүнд нийтлэг ажиглагдах мэнгэ байдаг гэвэл та итгэх үү? 

"Шалгаад үзээрэй!" - Бүх охид адилхан газраа мэнгэтэй, бүх залуус адилхан газраа сорвитой байдаг

Твиттер хэрэглэгч Aaryn хэмээх эмэгтэй сонирхолтой нэгэн зүйл ажигласнаа хуваалцжээ. Тодруулбал, бараг бүх охидын бугуйн дээр хоорондоо ижил төстэй мэнгэ байдаг гэнэ. 

Одоогоор энэ хачирхалтай нийтлэг үзэгдлийг тайлбарлах хүн гараагүй байгаа аж. 

Улмаар энэхүү пост 60 мянган хүнд таалагдаж, цаашлаад цахим ертөнцөд "давалгаа" үүсгэжээ. Дэлхийн улс бүрээс охид бүсгүйчүүд бугуй, гарынхаа зургийг хуваалцах эхэлсэн байна.

Постыг харсан хүмүүс эхлээд төдийлөн тоогоогүй ч өөрийнхөө бугуйг харсны дараа мэл гайхширсан болохоо илэрхийлж байлаа. 

Охидын хувьд ийм байгаа бол залуусын дунд үүнтэй төстэй явдал өнгөрсөн жил болсон юм. Твиттер хэрэглэгч залуус гэнэтхэн бүгдээрээ долоовор хуруун дээрээ төстэй сорвитой болохоо анзаарчээ.

Дээрх мэнгэтэй адил ийм адилхан сорви бараг хүн болгонд байгаа учрыг хэн ч тайлж чадаагүй байна. Магадгүй тухайн сорви байгаа газар хамгийн их хутга мэсэнд өртөмтгий байж болох юм.

Тэгвэл танд ийм мэнгэ болон сорви байдаг уу? Шалгаад үзээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()