Ажлаасаа "хэл амтай" гарсан залууд захирал нь 230 кг бутархай зоос илгээж, цалин болгон өгчээ

Өнгөрсөн оны 11-р сард АНУ-ын Жоржиа мужийн нэгэн авто үйлчилгээний газарт ажилладаг Андреас Флейтен (Andreas Fleiten) хийдэг ажлаа стресстэй, адгийн гэж тодорхойлоод, сүр дуулиантайгаар ажлаасаа гарсан байна. Байгууллагын зүгээс түүнд ажлаас гарахад нь 915 доллар олгох ёстой байсан ч таван сарын хугацаанд юу ч төлөлгүй, нам жим байсан аж. Гэтэл тэрээр хуучин даргынхаа олхиогүй үйлдлийг олонд дэлгэхээс өөр аргагүй нөхцөлд оржээ. 

Ажлаасаа "хэл амтай" гарсан залууд захирал нь 230 кг бутархай зоос илгээж, цалин болгон өгчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Флейтен хуучин даргатайгаа холбогдож, авах ёстой цалингийнхаа талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч сүүлдээ дуудлагад нь хариулахаа больсноор барахгүй, барилга руу нэвтрэхийг нь ч хориглосон байна. Үүнээс болж Андреас гомдол бичиж, холбогдох газарт нь хүргүүлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа хүссэн мөнгө нь ирсэн ч санаанд оромгүй байдлаар түүнийг угтсан гэнэ. 

Энэ 3-р сарын дундуур нэгэн шөнө Андреасын байшингийн гадаа үл мэдэгдэх хэдэн хүн ирж, их хэмжээний зоосон мөнгө асгаад явсан байв. Нийтдээ 230 орчим кг хүрэх зоосон мөнгийг бүхэлд нь моторны тосоор будсан байх бөгөөд дээр нь доромжилсон тэмдэглэл тавьсан байсныг CBS телевизийн суваг мэдээлжээ.

Андеасын найз бүсгүй бохир зоосны бичлэгийг онлайн ертөнцөд хуваалцсанаар ийнхүү илүү олон хүнд хүрч эхэлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()