Бидний өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд хоорондоо ямар ялгаатай вэ?

Сайн муу, жаргал зовлон ээлжилж, бурхан чөтгөр хоёр тэмцэлдэж байдаг шиг, бидний өдөр тутмын амьдралдаа өргөнөөр хэрэглэдэг хоол хүнсний бүтээгдэхүүнүүд ч мөн хоорондоо хэрэглэгчдийн тоо, амт чанараараа зах зээлд өрсөлддөг билээ. Гэвч бид тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хоорондоо юугаараа ялгаатай байдгийг тэр бүр сайн мэддэггүй. Иймд хэрэглэгчдэд ижил төсөөтэй мэт санагддаг боловч, үнэн хэрэгтээ ялгаатай байдаг 6 алдартай бүтээгдэхүүнийг танилцуулъя. 

Бидний өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд хоорондоо ямар ялгаатай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Lays" vs. "Pringles"

Зах зээлд эн тэнцүү өрсөлддөг энэхүү хоёр чипсийг, хүмүүс ч илүүтэй сонгон хэрэглэдэг. Амтны хувьд хоорондоо ижил төстэй хэмээн дүгнэх хүмүүс цөөнгүй. "Pringles" чипсний тухайд, 42 хувийг цэвэр төмс эзлэдэг бол үлдсэн хэсэгт гурил ордог байна. Харин "Lays" чипсний тухайд зөвхөн төмсөөр хийгддэгээрээ онцлогтой. Гэхдээ хэмжээний хувьд хоорондоо харилцан адилгүй байх нь бий. 

"Lays" vs. "Pringles"

2 Липтон цай vs. "Nestea" цай

Хийжүүлсэн ундаанаас татгалзаж, цай уудаг хүмүүсийн тэргүүн сонголт болсон тус цайнууд нь амтны хувьд хоорондоо төстэй байдаг нь нууц биш юм. Энэ нь цайны найрлаганд агуулагдах ус, чихэр болон бусад амт оруулагч бодисуудтай холбоотой байдаг. Түүнчлэн дээрх хоёр цайнд гоё, сайхан амт оруулах үүднээс байгалийн гаралтай ижил бүтээгдэхүүнийг найрлаганд нь оруулдгийг судалгаагаар илрүүлжээ. Липтон цайны хувьд, хэдийн хэрэглэгчдийн сайн танил болсон билээ. Харин "Nestea" цайны хувьд 2018 онд олон улсад борлуулагдахаа болих юм байна.

Липтон цай vs. "Nestea" цай

3 "Pepsi" vs. "Coca Cola"

Хүмүүс өөрсдийнхөө дур сонирхлын хүрээнд хоёр хэсэгт хуваагддаг билээ. Нэг хэсэг нь "Pepsi" уух дуртай байдаг бол, нөгөө хэсэг нь "Coca Cola"-г илүүд үздэг. Эдгээр хийжүүлсэн ундаануудын амт нь тэс өөр бөгөөд энэ нь судалгаагаар хүртэл батлагджээ. "Pepsi" илүү чихэрлэг амттайгаас гадна исгэлэн, өвөрмөц үнэртэй байдаг бол "Coca-Cola" ванилын үнэрээрээ өөр мэдрэмжийг төрүүлдэг.

Гэвч уг бүтээгдэхүүнүүдэд ижил төстэй зүйл ч бас байдаг ажээ. Тухайлбал "Coca Cola" ундааны шошгон дээр "Е" гэсэн үсэг байдаг бол, "Pepsi" ундааных дээр "E338" гэж байдаг. Уг үсэг нь "ортофосфор"-ын хүчлийг илэрхийлдэг тэмдэглэгээ бөгөөд хоёулангийнх нь найрлаганд уг хүчил байдаг гэсэн үг юм.

"Pepsi" vs. "Coca Cola"

4 "Orbit" vs. "Dirol"

Хүн бүрийн сайн мэдэх дээрх бохинууд нь амтны хувьд хоорондоо тийм ч их ялгаатай биш. Харин судалгаагаар "Orbit" бохины гаа болон амт нь "Dirol"-ийнхтой харьцуулахад илүү удаан гардаг болох нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид гаа нь удаан гардаг бохийг түлхүү худалдаж авдаг гэсэн үг юм. 

"Orbit" vs. "Dirol"

5 "BonAqua" vs. "Aqua Minerale"

Та "BonAqua" болон "Aqua Minerale" цэвэр уснуудын алийг нь хэрэглэдэг вэ? Та шошгон дээрх "усны хатуулга"-ын хэмжээг өмнө нь анзаарч харж байсан уу?  "BonAqua" цэвэр усны шошгон дээр усны хатуулгын хэмжээг 3.5 гэж бичсэн байдаг бол, "Aqua Minerale" дээр хоёр дахин их буюу 7 гэж бичсэн байдаг. 

Хэдийгээр эдгээр уснууд, найрлагаараа хоорондоо ялгаатай мэт болов ч, үйлдвэрлэхдээ усны нөөцөө нэг газраас авдаг байна. Түүнчлэн цэвэрлэж, ариутгахдаа ижил аргыг ашигладаг бөгөөд бидний хэлж заншсанаар "крант"-ны ус хэрэглэдэг аж.

"BonAqua" vs. "Aqua Minerale"

6 "Burger King"-ийн бургер vs. "McDonalds"-ийн бургер

Түргэн хоолны газруудын хамгийн ихээр борлуулагддаг хоол бол яахын аргагүй бургер байдаг. Бид бургерийн орц найрлаганд мах, өндөг, гурил, хүнсний ногоо гээд ямар зүйлс ордгийг сайн мэддэг. Гэвч түргэн хоолны газруудын бургер бүр хоорондоо ижилхэн байдаггүй. Тухайлбал "Burger King"-ийн бургерийн найрлаганд "гүнжидийн үр" байдаг бол, "McDonalds"-ийн бургерт байдаггүй аж. Гэхдээ амтны хувьд ижил төстэй байх нь бий. Түүнчлэн дээрх хоёр алдартай түргэн хоолны газруудын бүтээгдэхүүнд агуулагдах калорийн хэмжээ хоорондоо ойролцоо байдаг байна. "McDonalds"-ийн бургер 300 калори байдаг бол, "Burger King"-ийнх 550 калори байдаг ажээ.

"Burger King"-ийн бургер vs. "McDonalds"-ийн бургер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()