Канье Уэст, Ким Кардашиан нар гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байна

Энэ хосыг салах магадлалтай болсон тухай цуу яриа урьд өмнө олны ам дамжин тархаад байсан ч баттай эх сурвалж байгаагүй. Гэвч Ким Кардашиан гэр бүл салалтын асуудлаар мэргэшсэн хуульчтай хамтарч ажиллах болсноор зургаан жилийн түүхтэй гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байна гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

Канье Уэст, Ким Кардашиан нар гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байна

Тэд удаан хугацаагаар тусдаа амьдарч байсан ч харилцаагаа аварч үлдэхээр оролдож, гэр бүлийн зөвлөхөд хүртэл ханджээ. Гэвч тэдний дундах гол зөрчлийн нэг шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн Уэстийн бүтэлгүй оролдлого гэгдэж байгаа юм.

Хосуудын салалтыг удаашруулж байгаа хэлэлцээрийн гол асуудал нь Калифорнийн Калабасас дахь гэр бүлийнх нь үл хөдлөх байж болзошгүй гэж шар хэвлэлийнхэн таамаглаж байна. 40 сая долларын өртөгтэй уг байшинг хууль ёсоор Канье Уэст эзэмшдэг боловч тэдний дөрвөн хүүхэд тус газарт амьдардаг тул Кардашиан энэ байрыг авч үлдэх хүсэлтэй байгаа аж. 

Кардашиан нь Анжелина Жоли, Бритни Спирс, Жонни Депп зэрэг оддын гэрлэлт цуцлуулах ажлыг хариуцаж байсан өмгөөлөгч Лаура Вассерыг хөлсөлсөн тул тэднийг эргэлзээгүй тус тусын замаа хөөхөөр болсон нь илэрхий байгаа ч өмнөх оны дунд үеэс өнөөдрийг хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүйн шалтгаан нь Кардашиан хүүхдүүддээ санаа зовсноос үүдэлтэй гэж хэвлэлийнхэн үзэж байна. 

Рэппер Канье Уэстийн хувьд хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй бөгөөд энэ нь жил бүр сэдэрч, багагүй асуудал дагуулдаг. Тэрээр хамгийн сүүлд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноо зарласан нь энэ эмгэгтэй холбоотой байж магадгүй гэдэг.

Мөн тэрбээр твиттер дээр төдийлөн идэвхтэй байдаггүй ч өнгөрсөн жилийн 7-р сард нэлээд олон учир битүүлэг, асуудал дагуулахуйц зүйлсийг жиргэж, удахгүй устгасан юм.

Нэг жиргээн дээр "Ким гэрт эмч авчирч, намайг эмчтэй хамт түгжихийг оролдсон" гэсэн бол өөр нэг дээр Ким Кардашьянаас салахаар төлөвлөж байгаагаа бичиж байв.

Тодруулбал "Шоронгийн реформын үеэр Meek Mill-тэй уулзсанаас нь хойш би Кимээс салахыг хичээж байгаа" хэмээн Канье устгасан жиргээндээ дурдсан байв.

Мөн өөрийн хадам ээж Крис Женнерийг "Крис Жон Ун" хэмээн нэрлэж, сэтгэцийн эмчилгээнд хүчээр хамруулах гэж байгааг нь буруутгасан байна.

Энэ мэтээр тэдний үг, үйлдэл бүхэн олонд нээлттэй, илхэн байдаг учир бид өдгөө тэдний талаар багагүй төсөөлөлтэй болжээ. Нэг талаараа тэд үнэхээр чөлөөтэй, өвөрмөц гэр бүл юм. Тэдний харилцаа эхэндээ тийм ч романтик байсангүй. 2004 онд анх бизнесийн шугамаар танилцаж, 2012 оноос найзын харилцаатай болсон гэдэг. Түүнээс хойш аль аль нь өөрсдийн дуулиант харилцаагаа тасалж, 2014 онд хуримаа хийсэн юм.

Хуримаа хийхээс өмнө Канье загвар өмсөгч Эмбэр Рөүз (Amber Rose)-тэй, харин Ким мэргэжлийн хоккейн тамирчин Рэжжи Баш (Reggie Bush)-тэй болздог байсан билээ. Гэвч тэд тус тусдаа хостой хэрнээ л хоорондоо нууцаар уулзаж, Эмбэр, Рэжжи хоёрыг мэхэлдэг байв. Нэг ёсондоо нууц амрагууд байсан аж. Үүнийг мэдсэн Эмбэр, Рэжжи нар тэднээс харилцаагаа тасалснаар өдгөөгийн энэ гэр бүл бий болсон юм.

Гэрлэх санал тавихдаа Канье "AT&T" цэнгэлдэх хүрээлэнг 200  мянган доллараар түрээслэн, 50-иад  найрал хөгжимчин хөлслөн тоглуулжээ. Харин өөрөө нисдэг тэргээр буун ирж хуримын саналаа тавьсан байна. Тэдний гэр бүлийнхнээс ганцхан ээж нь л энэ тухай мэдэж байсан бөгөөд нууцыг задруулахгүйг хичээх их хэцүү байсан хэмээн сүүлд ярьжээ. Ихэд гайхаж, балмагдсан Ким тэр дороо л зөвшөөрсөн юм. Канье эхнэртээ 1.25 сая долларын үнэтэй "Lorraine Schwartz" брэндийн  алмазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()