Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг ипотекийн зээлтэй холбоотойгоор даатгалын төлбөрийн талаар мэдээлэл өгч байна.
Дэлхий нийтэд COVID-19 цар тахлын халдвар дэгдсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч, 2020 оны 12 дугаар сары байдлаар уг вирусээр 73 сая хүн өвчилж 1.6 сая орчим хүн нас баржээ. Улс орнуудын хувьд коронавирусийн халдвараас ард иргэдээ хамгаалахын хажуугаар түүний үр дагавраас эдийн засгаа хүндрэлгүй авч гарах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Итали улс анхлан Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоосон бол АНУ цар тахлын улмаас ажилгүй болсон, орлого нь тасалдсан иргэддээ орлогоос нь хамаарч 200 хүртэлх ам.доллар олгох, Герман улс ААН-үүдийн татварыг хойшлуулж, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг аваад байна.
Харин Монгол Улсын хувьд хэд хэдэн арга хэмжээ авсны дотор дотоодод коронавирус илэрсэнтэй холбоотойгоор төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн 8, 6 болон 5 хувийн зээлийн төлбөрийг хоёрдох удаагаа хойшлуулах шийдвэр гаргаад байгаа бөгөөд энэ удаад 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах боломжтой болсон.
Гэвч иргэд ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан ч даатгалын төлбөр нь хойшлогдох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарснаар зээлийн төлбөр төлөх хугацаа хойшлогдож байгаа ч даатгалын төлбөрөө төлөх үүрэг тань хэвээрээ юм. Ипотекийн үйл ажиллагааны журмын дагуу зээл авч буй иргэн “Зээлдэгчийн амь нас болоод зээлийн барьцаа хөрөнгийг заавал даатгах” тухай заасан байдаг. Мөн банкны хувьд МИК-д худалдах зээлийг амь нас, хөрөнгийн даатгалд даатгуулсан тохиолдолд худалдах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл ипотекийн зээл авч буй, авсан харилцагч заавал даатгуулах үүрэгтэй байдаг бөгөөд даатгалд хамрагдаагүй тохиолдолд тухайн зээлийг төрөөс хэрэгжүүлж буй 8, 6 болон 5 хувьтай болгох боломжгүй байдаг тул банкны өөрийн эх үүсвэрийн зээлд шилжүүлэх шаардлагатай болно. Банкны өөрийн эх үүсвэрийн зээлийн хувьд өндөр хүүтэй буюу 15 орчим хувийн хүүтэй байдаг тул банкны зүгээс таныг даатгалд хамрагдахыг санал болгож даатгалд хамруулдгийг санах хэрэгтэй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.