Америкчууд саран дээр үнэхээр буусан гэдгийг батлах хөдөлшгүй баримтууд

1969 онд АНУ -ын сансрын нисгэгчид болох Нил Армстронг, Базз Олдрин нар саран дээр буусан анхны хүмүүс болсон. Харин багийн гуравдагч гишүүн Майкл Коллинз нь тэднийг сарны тойрог замд хүлээж байсан гэдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа америкчууд хэзээ ч Саран дээр очоогүй бөгөөд саран дээр очсон гэх энэхүү мэдээлэл нь ердөө л Холливуд болон NASA-ийн удирдлагуудын тавилт гэсэн мэдээлэл тархсан байна. Үүнээс хойш «Аполлон-11» хөлөг онгоцоор АНУ-ын 12 одон орон судлаачид Саран дээр очсон гэнэ. Бусад орны нэг ч сансрын нисгэгчдийг тэд авч яваагүй бөгөөд энэ нь бусдад эргэлзээ төрүүлсэн юм. Ингээд Америкчуудыг саран дээр очоогүй гэдгийг дараах шалтгаанаар тайлбарласан байна.

Америкчууд саран дээр үнэхээр буусан гэдгийг батлах хөдөлшгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Сарны хуйвалдаан” гэх ойлголт хаанаас үүссэн бэ?

1976 онд зохиолч Билл Кейсинг өөрийн “Бид хэзээ ч Сар руу нисээгүй. 30 тэрбум долларын үнэтэй Америкийн луйвар” хэмээх номдоо бичсэн байна.

Эргэлзэгсдийн авч үздэг гол баримт нь 1967 онд ослоор нас барсан 3 сансрын нисэгчтэй холбоотой. Тэднийг сар руу нисэх хамгийн анхны нислэгт бэлдэж байсан боловч тэд дэлхий дээр хийгдсэн туршилтын үеэр шатаж амиа алдсан. Үнэндээ тэд хуйвалдааны талаар мэдэж, олонд зарлахаар бэлдэж байсан учир Америкийн удирдлагууд тэдний амь насыг хороосон гэж эргэлзэгсэд үздэг.

Билл Кейсинг өөрийн номдоо саран дээрх зургийн хэд хэдэн алдааг дурдсан байдаг.  Үүнээс гадна нислэгийн үеэр тулгарах байсан асуудлын талаар ч дэлгэрэнгүй бичжээ. Кейсингийн үзэж байгаагаар саран дээр  буусан гэх бүх зургийг дэлхий дээр дарсан бөгөөд үүнийг Холливудын хамгийн шилдэг зураг авалтын багийнхан дарсан гэсэн байна. Зарим ажигч хүмүүс нисгэгчийн өрөөнд операторын дүрс байгааг олж харсан гэнэ.

“Сарны хуйвалдаан” гэх ойлголт хаанаас үүссэн бэ?

Америкчуудын саран дээр байгаа зурагт авалтыг “2001: A Space Odyssey” киноны найруулагч Стэнли Кубрик хийсэн гэх яриа бий. 20 жилийн дараа найруулагч бодит байдал дээр хэн ч сар руу нисээгүй гэх яриаг өгсөн бичлэг дэлхий даяар тархжээ. Гэхдээ, хожим нь найруулагч ямар ч бичлэг хийгээгүй болох нь тогтоогдсон бөгөөд түүний дүрийг өөр жүжигчин бүтээсэн гэдэг. Харин дараа нь энэхүү бичлэгийг хийсэн жүжигчин нь уг баримтат кино нь сайн тавилттай хуурамч бичлэг байсан гэдгийг батласан байна.

Үүнээс хойш “сар”-ны талаар яриа дэлхийг хамарч, одоог хүртэл олны анхаарлын төвд байгаа юм. Саяхны хийсэн судалгаанаас харахад Америкчуудыг саран дээр байсан гэдэгт Оросуудын 57 хувь нь, Их Британичуудын 21%, Америкчуудын 5% нь итгэдэггүй гэж гарсан байна. Ингээд үл итгэгчдийн маргаандаа ашигладаг гол асуудлуудыг авч үзье.

1 Асуудал: Өндөр цацраг идэвхит туяа яагаад сансрын нисэгчдийн аминд хүрээгүй вэ?

Армстронг, Олдрин болон Коллинз нарыг саран дээр очоогүй гэдэгт итгэлтэй байдаг хүмүүсийн үзэж байгаагаар хэрвээ тэд сар руу ниссэн бол цоо эрүүл дэлхий дээр буцаж ирэх боломжгүй гэж үзсэн байна. Учир нь Ван Аллены бүсийн цацраг туяа болон саран дээрх нарны туяа нь тэдний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөх байсан гэнэ. Дэлхийн соронзон бүс нь нарны туяаны хортой цацрагийг саармагжуулдаг аж. Тиймээс сансрын нисэгчид энэ бүсээс гармагцаа хүчтэй туяаны нөлөөнд орох байсан юм.

Баталгаа: Нэгдүгээрт “Аполлон-11” сансрын хөлгийн маршрутыг зохиохдоо цацраг хамгийн бага газруудаар явахаар зохиосон бөгөөд энэ нь амжилттай болсон. Хоёрдугаарт, хэрвээ хөлөг хангалттай хэмжээний цацраг туяаны хамгаалалттай бол энэ нь тийм ч аюултай биш. Гуравдугаарт, сансрын нисэгчид Ван Аллены бүсэд 53 минутыг өнгөрүүлсэн учир цацрагийн хамгийн бага тун болох 0.18-1.14 радийг биедээ шингээсэн байна. Цацраг идэвхийн хэмжээ 50-аас дээш гарсан тохиолдолд амь насанд аюул учруулдаг гэнэ.

Асуудал: Өндөр цацраг идэвхит туяа яагаад сансрын нисэгчдийн аминд хүрээгүй вэ?

2 Асуудал: Саран дээр агаар мандал байхгүй учир далбаа хийсэх боломжгүй

Базз Олдрины саран дээр зоосон далбаа нь салхинд хийсэж буй мэт харагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ саран дээр агаар мандлын бүс гэж байдаггүй учир салхи үлээх боломжгүй. Тиймээс энэхүү зургийг дэлхий дээр хийсэн гэж үл итгэгчид үзэж байна.

Баталгаа: Саран дээр үнэхээр агаар байдаггүй. Гэхдээ зурган дээр байгааг харахад далбааны дээд талыг тусгай зүйлээр тогтоосон харагдана. Эс тэгвээс далбаа унжиж  харагдах байсан. Гэвч далбааны тогтоогчийг нээхэд механикийн асуудал гарсан учир Базз далбааг бүрэн тэнийлгэж чадаагүй гэнэ. Үүнээс болж далбаа салхинд хийсэж байгаа мэт харагдана. Бичлэг дээрээс харахад далбаа хөдлөхгүй байгаа.

Асуудал: Саран дээр агаар мандал байхгүй учир далбаа хийсэх боломжгүй

3 Асуудал: Гэрлийн эх үүсвэр нь ганцхан нар байхад яаж ийм тод зураг дарсан юм бол?

Саран дээрх цорын ганц гэрлийн эх үүсвэр нь нар юм. Тиймээс сүүдэр хэсэгт буй объектууд бараг л харагдах ёсгүй. Гэтэл гэрэл зураг дээр сансрын хөлгөөс бууж буй сансрын нисгэгч болон бусад зүйлс маш тод харагдаж байна. Энэ нь хаа нэгтээ тусгай гэрэлтүүлгийн төхөөрөмж нуусан байх магадлалтайг илэрхийлж байгаа юм.

Баталгаа: Үнэн хэрэгтээ эдгээр гэрэл зураг дээр нар цор ганц гэрлийн эх үүсвэр биш байсан юм. Бодит байдал дээр нарны гэрэл сарны гадаргуу дээр ойж, орчинд буй зүйлийг гэрэлтүүлэх боломжтой. Үүнийг шалгахын тулд та нартай өдөр өөрийн сүүдэр рүү эргэж хараарай. Та нэг л үр дүнг харах болно.

Асуудал:  Гэрлийн эх үүсвэр нь ганцхан нар байхад яаж ийм тод зураг дарсан юм бол?

4 Асуудал:  Од хаачсан бэ?

Сансрын нисэгчдийн харуулсан зураг болон бичлэг дээр нэг ч од харагддаггүй. Үнэндээ одод дэлхийгээс илүү саран дээрээс гялалзаж харагдах ёстой.

Баталгаа: Ашигласан аппаратны гэрэл мэдрэх хурд нь удаан байсан учир одод харагдахгүй. Хэрвээ хурдан байсан бол одод харагдаж, харин сансрын нисэгчид харагдахгүй байх байсан. Зураг нь гэрэл зургийн хальс дээр буусан гэрэлтүүлгээс болж өөр харагдах бөгөөд хэрвээ гэрэл багатай бол бараан, гэрэл ихтэй бол цайвар харагддаг. Тиймээс хурд багатай аппарат нь гэрэлтүүлэг сайн туссан зүйлийг илүү тод харуулахад чиглэгдсэн байна. 2011 онд Олон Улсын Сансрын Станцын дарсан зураг дээр ч од байдаггүй гэдгийг санаарай.

Асуудал:  Од хаачсан бэ?

5 Асуудал: Хөлөг газардахад үүссэн хонхор яагаад харагдахгүй байна вэ?

Онолын үүднээс харахад Саран дээр газардах үед хөлөг онгоцны доор хонхор үүссэн байх ёстой боловч нэг ч зураг дээр гараагүй.

Баталгаа: Үнэндээ Саран дээрх таталцал нь Дэлхийгээс 6 дахин бага байдаг учир цохилтын нөлөө хамаагүй бага гарна. Хөлөг газардаж байх үед хурд нь секундэд 15см байсан учир газардалт нь маш зөөлөн болсон.

Асуудал: Хөлөг газардахад үүссэн хонхор яагаад харагдахгүй байна вэ?

6 Асуудал: Саран дээрх Армстронгийн мөр яагаад түүний гутлын мөртэй таарахгүй байна вэ?

Америкчуудыг саран дээр буусан гэдэгт итгэлгүй байдаг судлаачид музейд хадгалагдаж буй Армстронгийн гутлыг зураг дээрх мөртэй харьцуулсан байна. Ингээд түүний гутлын мөр нь саран дээр буй мөртэй таарахгүй байгааг илрүүлсэн аж.

Баталгаа: Зураг дээр байгаа мөр бол Армстронгийнх бус харин Базз Олдриных юм. Үүнээс гадна сансрын нисэгчид гутлаас гадна гутлын хамгаалалт тоноглол өмсөж байсан. Тэд энэхүү хамгаалалтыг гуталд тоос шороо орох, урагдахаас хамгаалахын тулд өмсөж байсан юм. Энэхүү хамгаалалтын мөр зураг дээр тод үлдсэн байна.

Асуудал: Саран дээрх Армстронгийн мөр яагаад түүний гутлын мөртэй таарахгүй байна вэ?

7 Асуудал: Саран дээрээс авчирсан шороо нь Дэлхий дээр унасан солирын хэсэг байсан уу?

Саран дээр очсон гэх баталгаа болгож сансрын нисэгчдийн авчирсан шороо нь Антарктид дээр унасан солирын хэлтэрхий байх магадлалтай.

Баталгаа: Антарктидаас астероидын бүсээс унасан чулууны болон солирын хэлтэрхийг олох боломжтой. Гэхдээ тэдний найрлага нь өөр бөгөөд агаар мандлын өтгөн давхаргаар гарах үедээ солир нь хайлсан байдаг. Харин сансрын нисгэгчдийн авчирсан Саран дээрх шороонд энэ төрлийн ул мөр байгаагүй.

Асуудал: Саран дээрээс авчирсан шороо нь Дэлхий дээр унасан солирын хэсэг байсан уу?

8 Асуудал: NASA -аас өөр газар яагаад Америкчуудыг саран дээр буусан гэдгийг баталж чадахгүй байна вэ?

Үл итгэгчдийн үзэж байгаагаар америкчуудыг саран дээр буусан  болохыг батлах цор ганц баталгаа нь "Lunar Reconnaissance Orbiter" хиймэл дагуулаар дарсан зураг байж болох ч энэ нь зөвхөн "NASA"-ийн харьяаллын төхөөрөмж учир эдгээр зурагт итгэх боломжгүй.

Баталгаа: Үнэндээ Америкчуудын авсан зургаас гадна 2009 онд Энэтхэгийн «Чандраян-1» төхөөрөмжөөр дарсан гэрэл зураг бий. Үүнээс гадна Хятадын удирдлагууд америкчуудын Саран дээр газардсан хэсгийн зургийг 2010 онд дарсан гэж байгаа ч одоогийн байдлаар дэлхий нийтэд харуулаагүй байгаа юм.

Асуудал: NASA -аас өөр газар яагаад Америкчуудыг саран дээр буусан гэдгийг баталж чадахгүй байна вэ?

Сарны хуйвалдаан яагаад боломжгүй гэж?

Кино зураг авалтын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, 1960 оны үеийн төхөөрөмжөөр Холливудын хамгийн шилдэг студид ч энэ төрлийн зураг авалт хийх боломжгүй гэжээ. Ялангуяа гэрэл болон сүүдрийн зохилдлогоог бүрдүүлэхэд хамгийн хүндрэлтэй байх байсан. Энэ нь тусгай лазерын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хийгддэг бөгөөд тухайн үед ийм төхөөрөмж байгаагүй. Орчин үед ч энэ төрлийн зураг авалт хийж чадах нь юу л бол.

Эцэст нь, хэрвээ тухайн үед “сарны хуйвалдаан” хийсэн бол энэхүү луйвард маш олон хүн хамрагдсан байсан учир аль хэдийн ил болох байсан. Канадын математикч Дэвид Граймсын хийсэн судалгаанаас харахад энэхүү "хуйвалдаан" үнэхээр үнэн байсан бол нийтдээ 411 мянган хүн оролцсон байх ёстой бөгөөд хамгийн ихдээ 4 жилийн турш л нууц байх магадлалтай гэж үзсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()