Таны мэдлэгийн хүрээг тэлэх сонирхолтой баримтууд

Шинжлэх ухааныг та уйтгартай гэж бодож байна уу? Саяхан эрдэмтэд кокосын усыг судсанд хийж, харин Мона Лизаг хөмсөгтэй байсан болохыг батлажээ. Энэ дэлхий биднийг гайхшруулж дуусахгүй бололтой. Ингээд шинжлэх ухаанаар батлагдсан сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Таны мэдлэгийн хүрээг тэлэх сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Ертөнцийн хамгийн хүйтэн газар Дэлхийд байдаг. Финляндын эрдэмтэд лазерын тусламжтайгаар атомыг хөлдөөсөн байна. Ингэхэд атом бүрийн молекулууд зогсонги байдалд оржээ. Учир нь абсолют тэг температурт хүрэхэд ямар ч биеийн бүх молекулууд зогсож хөлддөг ажээ. 

2. Хэрвээ атомын бүх хоосон зайг хурааж чадвал хүн төрөлхтөн алиман дотор багтах байсан.

3. Бөөрөлзгөнөд амт оруулдаг бодис дэлхий даяар хаа сайгүй тархсан байдаг. Хэрвээ бид дэлхийг амтлаж чадвал дэлхий яг бөөрөлзгөний амттай байдаг гэнэ. Гэхдээ бид амталж үзэж чадахгүй нь харамсалтай. 

4. Дэлхийн хамгийн халтиргаатай зүйлсийн нэг нь өвдөгний өөх гэнэ. Сонирхолтой байгаа биз.  

5. Дэлхийн хамгийн том биет нь  АНУ-ын Орегон мужийн Малурт байрлах Armillaria ostoyae төрлийн мөөг юм. Энэхүү мөөг нийт 880 га талбай эзэлдэг бөгөөд 2.4 мянган настай гэнэ.

6. Кальмар загасны тархи нь дундаа нүхтэй цагираг хэлбэртэй байдаг. Учир нь хоол нь тархиараа дамждаг бөгөөд энэ цагираг нь хоол тэжээлээ залгих үед тархийг гэмтээхгүй байхад зориулагдсан аж.

7. Бөөс нь сансрын пуужингаас илүү хурдан гүйж чадна. Тэр нэг миллсекундэд  8см-ийн өндөр үсэрдэг бөгөөд түүний хурд нь сансрын пуужингаас 50 дахин их гэнэ.

8. Хүний уушгины талбай теннисний талбайтай ижил.

9. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд төрүүлэх нь ааваас нь шалтгаална. Олон эгчтэй эрчүүд эмэгтэй хүүхэдтэй болдог бол олон ахтай эрчүүд эрэгтэй хүүхэдтэй болох нь элбэг.

10. Халуун орны "Archerfish" хэмээх загас нь хүний царайг ялгаж харж чадна. Энэхүү судалгааг Оксфордын их сургуулийнхан батласан байна.

11. Эйфелийн цамхагийн өндөр нь улирлаас шалтгаалж өөрчлөгддөг байна.  Халуун үед металл өргөсдөг учир зуны улиралд цамхагийн өндөр 15см-ээр нэмэгддэг.

12. Тайландын загас болох "Cryptotora thamicola" нь хадаар авирч чадна. Энэ нь явж чаддаг дэлхий дээрхи цорын ганц загас юм. Ташааны хөгжил сайтай бөгөөд сэлүүрээ хөл болгон ашигладаг байна.

13. Урлаг судлаач Паскаль Котт Мона Лизаг тусгай төхөөрөмжөөр судалсан бөгөөд  түүнийг хөмсөгтэй болохыг батлажээ. Да Винчи хөмсгийг нь уран зургийн лакан дээр зурсан учир он цаг өнгөрөх тусам өнгө нь арилсан байна. Үүнээс гадна хамгийн анх Мона Лизагийн нүүр өргөн байсан бөгөөд тэнгэр нь цэлмэг байсан гэнэ.

14. Эр Шимпанзе нарын тулаан эцэстээ үхлээр төгсдөг ба зөвхөн нөхөрлөл л тэдний маргааныг таслан зогсоодог байна. Хэрвээ тэд найзууд бол тулаан гэмтэл багатай дуусдаг болохыг эрдэмтэд батлажээ.

15. Ажил хийхийн тулд таны тархинд 10-ваттын гэрэлд шаардлагатай эрч хүч хэрэгтэй.

16. Байнга кофе уух нь таны хөхний хэмжээг багасгах бөгөөд та өдөрт 3 аяга кофе уудаг бол энэ танд хамаатай. Эмэгтэй хүний хөх өөхнөөс тогтдог учир кофены өөх хайлуулах үйлчилгээний улмаас хөхний хэмжээ  өөрчлөгддөг хэмээн үздэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()