Дундад зууны Европыг айдаст автуулж байсан "бүжиглүүлдэг" тахал

Өнөөгөөс 645 жилийн өмнө Германы Аахен хотын иргэд гэнэт гудамжинд гарч ирэн өөрийгөө хянах ямар ч хяналтгүйгээр бүжиглэж эхэлжээ. Үүнээс хойших хэдэн жилд энэхүү бүжиглэдэг тахал шиг зүйл Европын орнуудаар байсаар л байж. Тухайн үеийн судлаачдад энэхүү тахлын шалтгааныг олох ямар ч боломж байсангүй.

Дундад зууны Европыг айдаст автуулж байсан "бүжиглүүлдэг" тахал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1888 онд хэвлэгдсэн "Хар үхэл ба Бүжиглэх тахал" хэмээх номонд энэхүү тахлыг “Гэгээн Ионы бүжиг” хэмээн нэрлэсэн байв. Уг номонд дүрсэлснээр хүмүүс гар гараасаа барин тойрог үүсгэн бүжиглэж эхлэх бөгөөд эргэн тойронд нь юу болж байгааг ч үл анзааран бүжиглэсээр л байдаг.

"Ядарч унатлаа бүжиглэсний дараагаар маш их зовж байгаа, үхмээр байгаагаа гомдоллон ярьж, уурлаж, уйлж эхэлдэг байсан бөгөөд энэ үед нь тэднийг бэлхүүсээр нь боож, хүлж зогсоодог байв. Ийнхүү хүлүүлснийхээ дараагаар гомдоллохгүй, бүжиглэхгүй байдаг боловч хэд хоногийн дараа дахин давтагддаг байлаа" хэмээн тус номонд өгүүлжээ.

Уг өвчин удалгүй Нидерланд, Бельгид, тэр дундаа Рейн мөрний эрэг дээрх Лиж, Утрехт, Тонгрес хотуудад дэгджээ. Зарим газар уг өвчнийг “Гэгээн Витусын тахал” хэмээн нэрлэж байв. Түүнчлэн Франц, Герман, Англи, Швейцарийн олон хотуудад дэгдсэн нь сурвалж бичгүүдэд дурдагджээ.

Тухайн үеийн сүм хийдүүд энэ өвчнийг чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс тусдаг гэж үздэг байж. Харин Италид Тарантизм өвчин гэж нэрлэсэн бөгөөд аалзанд хатгуулахад хор нь биеэр гүйж тахал тусдаг гэж үздэг байжээ. 

Орчин үеийн судалгаагаар энэ өвчин нь хөх тариагаар хийсэн бүтээгдэхүүн дээр бий болдог нэгэн төрлийн мөөгөнцрийн хороос болж үүссэн гэж үзжээ. "Эргот" хэмээн нэрлэдэг тэрхүү хорын үйлчлэлд орсон хүн хий юм харж, булчин нь татаж, дэмийрч эхэлдэг аж.

Гэвч 2000 онд эрдэмтэн Роберт Бартоломеу “Skeptical Inquiry” –д хэвлүүлсэн нийтлэлдээ хөх тарианы талх иддэг зарим газруудад энэ тахал огт гарч байгаагүй хэмээн няцаажээ. Мөн зарим тохиолдлуудад мөөгөнцөр ид ургадаг борооны улиралд ч тахал гарч байгаагүй гэсэн байна.

Сүүлд 1518 онд Страсбург хотод энэхүү өвчин дахин дэгджээ. Троффеа нэртэй нэгэн эмэгтэй анх бүжиглэж эхэлсэн бөгөөд сарын дотор 400 хүнд халдсан байдаг. Ялангуяа нутгийн удирдагчид үүнийг тахал гэж мэдээгүй учир хөгжимчдийг авчран тоглуулж байдлыг улам дэврээсэн аж. Уг байдлыг зогсоох ганц арга нь ядарч унатал нь бүжиглүүлэх гэж тэд боджээ.

Үнэндээ тэр нь зөв байсан бөгөөд бүжиглэх тахал туссан хүнийг хүлэхгүй л бол ядран газарт унах, гэмтэл авах, бүр үхтлээ бүжиглэж байж л зогсдог байсан гэнэ.

Зарим хүмүүс уг тахлыг өлсгөлөн, ядуу байдлаас болж хүмүүсийн дунд үүссэн сэтгэл зүйн гажиг гэж үзэх боловч зарим нь далдын хүчнээс болсон гэж үзэх нь ч бий. Ямартай ч энэхүү тахлын шалтгаан хөдөлшгүйгээр тогтоогдоогүй байгаа ч Европын түүхийн нэгэн салшгүй хэсэг болсон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()