Нам гүм орчин дахь бяцхан тайтгарлын орон зай ийм хялбар бүтчихдэг юм гэж үү? (20+ фото)

2020-12-20, 18:27
5,040

Степ Хаус бол шинэ эхлэлийг эрэлхийлж буй гэр бүлүүдэд зориулсан диваажин юм. Ванкувер дахь Номхон далайн Спирит цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох талбайд байрладаг уг төсөл нь хотын ногоон орчны бүсэд хамаарах гэнэ. Чухамдаа Ванкуверт газар эзэмшинэ гэдэг ихээхэн зардал шаарддаг тул дийлэнх иргэдэд зай талбайн асуудал тулгардаг байна. Ногоон орчноор хүрээлэгдсэн, ойн цоорхой дахь энэхүү байшинг хэт өндөр биш, мөн минимал хандлагыг шингээн барихыг эрхэмлэжээ. Ингээд үр дүнд нь маш энгийн, боловсронгуй, цэмцгэр байгууламж цогцлоосон байна.

Нам гүм орчин дахь бяцхан тайтгарлын орон зай ийм хялбар бүтчихдэг юм гэж үү? (20+ фото)

Степ Хаус Ванкуверын боомтын ачааны чингэлгээс санаа авч байшингуудынхаа дизайнд ашигладаг ба олон жилийн хугацаанд эдэлгээ даахуйц чанарын баталгаатай байгууламжийг бий болгож чадсанаараа төслийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн олон нийтэд өндрөөр үнэлэгдсэн юм. Дотоод засал чимэглэлийн хувьд хэрэглээний хэв шинжид тулгуурлан тохижуулсан байна. Жишээлбэл, унтлагын өрөөнүүдийг нэг материалаар, оффисыг өөр материалаар, угаалгын өрөөг мөн өөр материалаар гэхчлэн хийж гүйцэтгэжээ. Дизайнерууд цайруулсан модон тавиур, царс модон шал зэргээр минималист хэв маягийг дагахыг эрмэлзсэн байна. 

Хаашаа л харна амар амгаланг мэдрүүлэх нам гом орчинд залуу хосууд ийнхүү тогтсон стандартаас хямд төсвөөр тухлаг бөгөөд бат бөх байшинтай болж байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()