Нацистууд, хэт баруунтнуудын концертыг сурвалжилсан нь... (20+ фото)

Украин улсын нийслэл Киевт армийн хувцас, гутлаар гоёсон зуу зуун залуус хэт барууны үзэлтнүүдэд зориулсан "Fortress Europe" хөгжмийн тоглолтод оролцсон ажээ. Үйл ажиллагааны халуун цэг дээрээс сэтгүүлч Александр Кожев сурвалжилсныг хүргэж байна. 

Нацистууд, хэт баруунтнуудын концертыг сурвалжилсан нь... (20+ фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оролцохоор очсон хүмүүсийн бугуйнд харагдах славян чимэглэл, готик бичээсүүдийг анзаараагүй хүмүүст шивээсчдийн цуглаанд оролцож буй мэт сэтгэгдэл төрүүлж ч болохоор байлаа. Цөөн хэдэн охидыг эс тооцвол бүгд эрэгтэйчүүд байх бөгөөд тэдний гол зорилго нь хөгжмийн фестивальд оролцох юм. 

Тоглолт эхлэхээс хагас цагийн өмнөөс хөлбөмбөгийн танхай фэнүүд, гадаад улсаас тус тоглолтыг зорин ирсэн хүмүүс, ахимаг насны хосууд зэрэг янз бүрийн оролцогчид клубын ойролцоо цуглардаг байна. Тоглолтын тасалбарыг 2-3 сарын өмнөөс 500-700 гривнагаар худалдаалж байсан бол тоглолт эхлэхийн өмнөхөн дор хаяж 100-200-аар нэмэгдсэн байв. 

Хаалга нээгдэн нэвтэрч орсны дараа "Германы түүх", "Адольф Гитлерийн намтар" зэрэг номын худалдаа байх ба үүнээс гадна уламжлалт Скандинав, Селтийн бэлгэдэл бүхий тэмдэг зарах ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()