Хятад дахь байгалийн бохирдлын талаарх аймшигтай дүр зураг

2009 оны 10-р сарын 14-ний єнєд Нью-Йорк хотноо зохиогдсон 30 дах удаагийн Южин Смитийн сангийн шагнал гардуулах ёслол болжээ. Энэхvv арга хэмжээний vеэр БНХАУ-ын гэрэл зурагчин Лу Гуэнг нь "Хятад дахь экологийн бохирдол" хэмээх баримтат тєслєєрєє 30000 (гучин мянган) долларын шагнал хvртсэн байна. Лу Гуэнг нь 1980 оноос сонирхогчийн vvднээс фото зураг дарж эхэлсэн чєлєєт уран бvтээлч юм.

Хятад дахь байгалийн бохирдлын талаарх аймшигтай дүр зураг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр анхандаа vйлдвэрийн ажилчин байсан бєгєєд хожим нь єєрийн сонирхлын дагуу зураг дарах болсноор хувийн фото студи болон зар суталчилгааны агентлаг байгуулжээ. Лу Гуэнг нь нийгмийн асуудлыг хєндсєн баримтат чиглэлээр уран бvтээлээ туурвидаг юм байна. Тvvний бvтээлvvдэд ихэвчлэн эгэл жирийн хvмvvсийн тєрх болон тэдний асуудлууд туссан байдаг. Лу Гуэнг -д гэрэл зурагчны алдар, гавъяа шагнал авч ирсэн зурагнуудынх нь ихэнх нь нийгмийн тулгамдсан асуудлын тусгал байдаг ажээ. Тэдгээрийг нь дурьдвал: "Барууны алтан томуу", "Булангийн бяцхан хvн", "Тахлын тосгон", "Их Суваг" болон бусад олон зургийг нэрлэж болно. Єнєєдєр бид таны мэлмийд Лу Гуэнгийн экологийн бохирдлын vр дагавар Хятадын ард тvмнийг хэрхэн борооны vvлний сvvдэр мэт нємрєн авч буйг харуулсан нvд халвтирмаар, сэтгэл зарсхиймээр фото зургуудыг хvргэхээр бэлтгэсэн юм.

 

 

Хятад гээд єєр улсын талаар ярьж байгаа боловч, нэг дэлхийд, хажууханд нь оршиж байгаа бидний хувьд ч гэсэн энэхvv дvр зураг тийм ч холын ирээдvйг зєгнєєгvй болохыг хvн бvхэн мэднэ. Ихийг олох гэсэн шунал, байгаль эхийгээ vл тоомсорлосон байдал хоёрын vйлийн vр нь єєдєє хаясан чулуу шиг толгой дээр буух вий дээ. Гэхдээ шидсэн чулуу ганцаараа биш, чулуун бороо болон тvм тvмээрээ шаагин бууж, хvн тєрєлхтнєєс цэнхэр гаригийн єшєєг авсаар л...

Шар тэнгисийн эрэг дээр асгасан химийн хорт бодисууд

Энэхvv тосгоны хажууханд орших тємрийн vйлдвэрийг ганцхан хашаа л тусгаарладаг байна. Оршин суугчид нь vйлдвэрийн чимээ шуугиан, химийн хортой агаар, тємрийн бороонд аль хэдийнэ дасчээ.

Анианг мєрєнрvv цутгаж байгаа тємрийн vйлдвэрийн хаягдал.

Гуандонгийн нутаг дэвсгэр дэх тємрийн хаягдлаар дvvрсэн нуур.

Хvмvvс хорт хий болон vйлдвэрийн тоосноос єєрсдийгєє хамгаалахын тулд янз бvрийн л арга сэддэг ажээ.

Тэрбум гаруй хvний хэрэгцээг хангах vvрэгтэй тємрийн vйлдвэрээс гарсан мянга мянган тємрєн хоолойнуудын хаягдал Шар далайн гvнд л булшлагдана.

Цзянсу-гийн нутаг дэвсгэр дэхь ундны ус цэвэршvvлэх станцын хvчин чадал нь vйлдвэрлэлийн хаягдалд бохирдсон усыг цэвэршvvлж дийлэхээ байжээ. Цэвэршvvлсэн усыг гадагшлуулах хоолой нь Янцзы мєрний гvнээс эхтэй аж.

Тєрєл бvрийн vйлдвэрvvдийн хаягдал тээсэн уснууд Янцзы мєрєнд цутгадаг.

Євєр монголын нvvрсний цахилгаан станцийн дvр зураг.

Янзцы мєрний ойролцоох бохирдсон хєрс.

Євєр Монголын нутаг дэвсгэр дэхь аж vйлдвэрийн хэсгээс Шар далайд цутгах vйлдвэрийн шингэн хаягдлууд.

Zhenjiang Titanium vйлдвэрээс єдєр бvр их хэмжээний химийн хаягдал агуулсан ус Янцзы мєрєнрvv ордог.

Хэбэй-ийн нутаг дэвсгэр дэхь Шесянь - ний метал боловсруулах vйлдвэр нь хvрээлэн буй орчны бохирдлын хамгийн том эх сурвалж нь болдог ажээ. Мєн тус vйлдвэр нь ойр орчмынхоо оршин суугчдын эрvvл мэндэд маш муугаар нєлєєлдєг боловч, цар хvрээгээ улам тэлж, улам их газар нутаг дээр vйл ажиллагаагаа явуулсаар байна.

Цзянзу-гийн эрэг хавийн бvс нутагт 100 гаруй химийн vйлдвэр ажилладаг байна. Тэдгээрийн хаягдлуудын зарим хэсэг нь усаар дамжин далайд цутгаж, зарим нь бохир уснаас єєр ямар ч амьдрал байхгvй олдмол нууруудыг vvсгэдэг ажээ. Харин борооны улирал болж, vеэр болох юмуу далайн татлага наашлах vеэр тэдгээр нуурын уснууд нь далайтай нийлдэг юм байна.

Ихэвчлэн муу уснууд нь Хаймень хотын ойролцоох Янцзы мєрєнд цутгадаг.

Шански нь Хятадын нутаг дэвсгэр дэхь экологийн vvднээс хамгийн vр ашигтай газруудын нэг юм. Тэгтэл яг энэ газарлуу vйлдвэрийн хортой, муу гэсэн бvхэн бас нєлєєлж байгаа аж. Зурагт: тєрєлхийн гажигтай тєрсєн 17 хvvхдийг єргєн авч, єсгєж байгаа нэгэн гэр бvлийг харуулжээ.

Шар голын дэргэд єєрийн эрхгvй хамраа таглаж байгаа хоньчин.

Ганьсу мужийн 15 настай нэгэн хvv. Тэрээр 2-р ангиа тєгссєнийхєє дараа сургуулиа хаяж, уурхайн ажил эрхэлэхээр эцэг эхийнхээ хамтаар Хэйлунцзян мужруу нvvжээ. Эрvvл ахуйн аль ч нєхцлийг хангаагvй орчинд ажилласнаараа тэрээр єдєрт 16 юань (2,2 доллар)-ний хєлс авдаг.

Ашигт малтмал олборлодог vйлдвэрт ажилладаг, Христийн шашинтай эхнэр нєхєр хоёр ажлаасаа буун, єрєєндєє орж ирээд байгаа нь. Євєр Монгол дахь vйлдвэрийн Хэйлунгуй дvvрэг.

Хятадын бусад бvс нутгаас цагаачлан ирсэн хар ажилчид хэт их vйлдвэрийн тоосоор амьсгалснаар нэгээс хоёр жилийн дараа л хэвтэрт ордог ажээ.

Бохир ус ууснаас болж Линьфэньд амьдардаг 64 настай Ванг Баошенг гэгч нь 2003 оноос хойш хорт хавдартай болжээ. Биеэр нь дvvрэн шавсан яр шархнаасаа болж тэрээр хэвтээгээрээ унтаж чаддаггvй болсон тул ийм байдалтайгаар нойроо авдаг болжээ.

Вугангийн иргэн болох 45 настай  ВС Xiaojun нь мєн л хордсон байгалийн золиос юм. Тvvний гар, хєл нь мэдээгvй болсон тул эмчилгээ авахаа байсан гэнэ.

Мєн Вугангийн иргэн болох 66 настай Жао Кун нь тємрийн хаягдлын хорноос болж гэдэсний хорт хавдартай болжээ. Тэрээр єдєр бvр єндєр халуурдаг юм байна.

Тvvний эхнэр Гао Ванчун нь хорт хавдраас болж таалал тєгсчээ. Тэрээр одоо ганцаараа, бас нин ядуу амьдарлаар єдєр хоногуудыг vдэж байна.

Тариаланчид Линьфэнь дэхь хєвєнгийн талбай дээрээ хэдхэн цаг ажилласныхаа дараа яндан хєєлєгчтэй тєстэй болдог болжээ.

Бохирдсон бvс нутгийн хvvхдvvд.

Бие гэж євчний vvр болсон ажилчид болон vйлдвэр орчимд оршин суудаг хvмvvс эрvvл мэндээ алдсаныгаа цусаараа баталж, бичиг vйлдсэн байна.

Хуаньвэй сууринд хорт хавдраас болж жил бvр 20 гаруй хvн нас бардаг байна. Зурагт: ясны хорт хавдартай 11 настай Сюй Ли хэмээх хvvг харуулжээ.

Хехьян сууринд хорт хавдартай 50 гаруй хvн vхлээ хvлээж байна.

22 настайдаа бvдvvн гэдэсний хорт хавдраар хорвоог орхисон ээжийнхээ булшин дээр євєєтэйгєє ирсэн 4 настай охин.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()