Нуруундаа зүрхтэй залуу

25 настай Стан Ларкин (Stan Larkin) хэмээх эр, саяхан зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Үүнээс өмнө тэрээр жил гаруй хугацаанд, нуруундаа хиймэл зүрхний төхөөрөмжөөр амьдарч байсан аж. Учир нь зүрхний эмгэгийн улмаас үхлийн ирмэгт тулж, таарах донор олдохгүй байсаар өдийг хүрчээ. Гэвч  золоор түүнд донор олдож, зүрх шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсон байна. Юм хөгжинө өө гэж үүнийг л хэлэх байхдаа...

Нуруундаа зүрхтэй залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр хэдийгээр маш чийрэг эрүүл саруул харагдаж байгаа ч, төрөлхийн зүрх муутай хүүхэд байсан гэдэг. Тиймдээ ч багаасаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, тогтмол хяналтад байжээ. Зүрхэндээ хэт ачаалал өгөх, гүйх, спортоор хичээллэх нь түүний хувьд боломжгүй. Маш тайван байж, биеэ хянаж байхыг эмч нар үргэлж сануулж байсан гэдэг. Гэвч нэгэнт өвчилсөн, эмгэгтэй зүрх удаан тэсэхгүй байсан нь ойлгомжтой. Гэнэтхэн зүрх нь дэлсэж, өөрийн мэдэлгүй ухаан балартан унажээ.

Иймээс эмч нар түүний ажиллагаагүй болсон зүрхийг авахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Хүнийг хөдөлгөж, амьдруулах хамгийн чухал эрхтний нэг бол яалтчгүй зүрх байдаг. Харамсалтай нь түүнд тохирох зүрхийг олоогүй л байлаа. Харин эмч нарын гаргасан ухаалаг санаа бол түүнд тохирох зүрх буюу донорыг олох хүртэл хиймэл зүрхний төхөөрөмжийг суулгах байсан юм. Энэ бүхэн эхэндээ түүний гэр бүлд байж боломгүй, галзуу санаа мэт байсан ч сонголт үлдээгүй гэдэг. Тиймээс ч тэд "SynCardia" хэмээх зүрхийг орлуулагч төхөөрөмжөөр амьдрах болсон байна. 

2 кг-ийн жинтэй энэхүү төхөөрөмж түүний хувьд амьдрал нь болж хувирав. 24 цагийн турш түүнээс холдохгүй, амин зүрхний үүргийг орлуулж байжээ. Тэрээр үүнийгээ нуруундаа үүрч явдаг бөгөөд өмсөх, явахад нь огтхон ч саад болоогүй гэдгийг хэлсэн байна. Ийнхүү 555 өдрийн турш зүүж, өнгөрсөн 5-р сарын 9-ны өдөр зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд амжилттай оржээ. Залуу эр, амь насыг нь аварч, түүнд амьдрал бэлэглэсэн алтан гэрт эмч нарт талархаад барахгүй байгаагаа илэрхийлсан байна. Техник технологийн хөгжлөөр ийнхүү нэг залуу хөнөөлт өвчнөөсөө салж, гэрэл гэгээтэй амьдралд хөл тавьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()